"Харанга" хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнд мансууруулах бодис бусдад худалдаалсан хэргээр шүүхээс найман жилийн хорих ял ногдуулсан юм. Тэрбээр өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 413 дугаар ангид ял эдэлж байна. Гэвч түүнийг тойрсон элдвийн яриа өнөөдрийг хүртэл тасрахгүй байгаа төдийгүй насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан гэж байв. Тухайн үед түүний өмгөөлөгч дээрх яриаг эрс үгүйсгэж байсан ч жолоочоор нь ажиллаж байсан хүүхэдтэйгээ хамт хоригдож байгаа юм.
Сүүлийн үед дуучны бие нь муудаж өрөөсөн нүд нь гэрэл мэдрэхээ больсон тухай хэвлэлээр гарах болсон. Түүнийг оны өмнө 413 дугаар ангиас магадлангаар суллагдсан гэдгийг зарим эх сурвалж үгүйсгэхгүй байв.
Түүнийг ялаа эдэлж дуусахаас нь өмнө шоронгоос гаргасан гэдэг нь хэр бодитой болох, биеийнх нь байдал ямар байгаа талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих анги хариуцсан дэд дарга Ш.Энх-Амгалангаас тодрууллаа.
-"Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн магадлангаар шоронгоос гарсан юм уу?
-Энэ яриа худлаа. Х.Лхагвасүрэн байх ёстой газартаа хүмүүжиж байгаа. Түүнийг шоронгоос гаргах ямар ч шалтгаан байхгүй.
-Биеийн байдал нь эрс муудаж, өрөөсөн нүд нь гэрэл мэдрэхгүй байгаа гэж дуулсан. Энэ шалтгаанаар эмчлүүлэх гээд гарсан гэх юм?
-Түүний биеийн байдал дордсон юм байхгүй шүү дээ. Би өнгөрсөн сарын 29-ний өдөр тус ангийн хүмүүжигчдийн шинэ жилийн баяраар очсон. Тэр үеэр Х.Лхагвасүрэн хоригдлуудад зориулан дуугаа дуулаад зогсож л байсан. Гэхдээ би яг одоо 413 дугаар ангийн удирдлагуудтай холбогдон түүнийг байгаа талаар асууж өгье.
Тэрбээр ийн хэлээд тус ангийн жижүүртэй холбогдон Х.Лхагвасүрэнг өглөөний тооллогод орсон, биеийн байдал нь зүгээр байгаа эсэх талаар асуухад "Бүх зүйл зүгээр, хэвэндээ байна" гэсэн хариу өглөө.
Б.Өлзийдэлгэр