Энэ сарын 7-нд долларын ханш 1500 төгрөг хүртлээ чангарч даралттай нэгнийг цус харвуулах шахав. Эл өдөр юанийн ханш ч мөн “томорч” 225 төгрөгөөр арилжаалагдаж байлаа. Монголбанк, Сангийн яамныхан үүнийг байх ёстой үзэгдэл мэт тоосон шинжгүй байсныг яана. Сангийн яамны санхүүгийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батбаяр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа валютын ханш хэлбэлзэх нь эрүүл үзэгдэл гэсэн байна. Хэлбэлзэлгүй яахав. Гэвч дөнгөж сарын өмнө 1250 төгрөг байсан долларын зарах ханш энэ өдөр 1500-д хүрсэн нь манай санхүүгийн зах зээл эрүүл бус байгааг яах аргагүй харуулах шиг. Харин Монголбанкны Валютын газрын захирал Г.Дэлгэрмаа иргэдийг сандралдах хэрэггүй хэмээн зөвлөж суух юм. Учир нь “Найман шарга” гэж бидний нэрлэж сурсан хар захад Монгол Улсын нийт валют эргэлтийн нэг хүрэхгүй хувь нь л явагддаг гэнэ. Тиймээс доллар 1500 төгрөгт хүрсэн нь “өчүүхэн” хэрэг аж.
Манай экспорт, импортын томоохон гүйлгээнүүд банкаар дамжин бэлэн бус валютаар хийгддэг. Харин дотоодын бэлэн бус валютын захад тийм ч айхтар ханшийн өсөлт гараагүй гэнэ. Г.Дэлгэрмаагийн хэлсэн энэ үгийг Монголын бараг бүх сувгаар дамжуулав. Үүнийг сонсоод урагшаа, хойшоо наймаанд явдаг хүмүүс юу ч болоогүй юм шиг царайлж суух юм гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг монголчуудын ихэнх хувь нь Нарантуул, Бөмбөгөр зэрэг “хар зах”-аас хүнс, хэрэглээгээ хангадаг. Харин эдгээр худалдааны төвд зардаг бараа, бүтээгдэхүүний дийлэнх хувийг нь “урагшаа” явдаг наймаачид бий болгодог. Тэдгээр наймаачид бүгд “Найман шарга”-аас юань аваад Эрээнийг зорин оддогийг Монголбанкныхан мэддэг болов уу? Тэд мэдэхгүй ч иргэд мэдэрч байна. Өчигдрөөс л импортын бараг бүх барааны үнэ өсчээ. Бэлэн хувцас, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн бараа, архи, тамхи гээд л... Монголд ямар импортлодоггүй юм байх биш. Энэ бүхэн эцэстээ иргэдийн нуруун дээр л хүнд ачаа боллоо. Долларыг “давраасны” хариуцлагыг хүлээх хүн харин олдсонгүй.
Ойролцоогоор сар хагасын өмнө мөн л ийм явдал болсныг Та санаж байгаа биз ээ. Долларын 1150-1170 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан ханш тэр үед гэнэт 1350 төгрөгт хүрсэн. Бас л бөөн шуугиан болсны эцэст Монголбанк арилжааны банкуудад ихээхэн хэмжээний валютын зузаатгал хийх замаар долларын зарах ханшийг 1220-1250 төгрөгийн хооронд тогтворжих нөхцөлийг бүрдүүлсэн. Дээрх замбараагүй байдлыг Монголбанкныхан бага хугацаанд ихээхэн ашиг олох гэсэн хэсэг бүлэг хүний санаачилсан хэрэг хэмээн тайлбарласан. Саяхан доллар 1500 төгрөгт хүрэхэд ч мөн энэ хариултаа өгч байх юм. Тэгвэл тэр “муу санаатай” хэсэг хүнийг олчиход тийм бэрх байна уу? Яагаад хэдхэн хүний хувийн эрх ашгаас болж иргэд нийтээрээ хохирох ёстой юм бэ? Монголбанкныхан арилжааны банкуудаар дамжуулан бэлэн бус валютын захад л хяналт тавих эрхтэй аж. Харин бэлэн валютын зах буюу “Найман шарга”-ын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэдэг гэнэ.
Монголбанкны зүгээс тэдэнд “ченжүүдийнхээ” үйл ажиллагааг хянаж, тодорхой хэмжээгээр зохицуулж байхыг нэлээн хэдэн удаа сануулсан сурагтай. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооныхон “ченжүүдээ” шалгахаар дуртай дургүй явцгаасан аж. “Манай байгууллагаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч валют солих цэгүүдэд шалгалт хийлээ. “Ченжүүд” ханшийн өсөлтийг арилжааны банкуудтай холбож тайлбарласан” гэж Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин яагаад банкуудаас болсон юм бол гэхэд нь “Монголбанк арилжааны банкуудаа хариуцдаг учир бидэнд хамаагүй” гэж хэлсэн байх юм. Ингээд долларыг давраасан эзнийг хэн ч олсонгүй. Иргэд бид л үнэтэй бараа, бүтээгдэхүүн идэж ууж, өмсөж хэрэглэхээр үлдлээ. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ? Монголын нийт валют эргэлтийн ганц хүрэхгүй хувийг гүйцэтгэдэг өчүүхэн хар захаа хяначихаж чадах байгууллага манайд алга уу? Тэгвэл тэр хар захад бий болсон валютын ханшийн “хөөс” иргэдийн идэж уух юманд шингэчихлээ. Иргэд тийм “өчүүхэн” байна уу?
Б.Солонго