gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дулаарал Орост хэрхэн нөлөөлөв

Дэлхийд
2009-03-05
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2009-03-05
Дулаарал Орост хэрхэн нөлөөлөв

Оросын шинжлэх ухааны академи, ус цаг уурын албаны эрдэмтэд дэлхийн цаг агаарын дулаарал хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа явуулсан байна. ОХУ-ын нутаг дэвсгэр дэх цаг агаарын байдал хэрхэн өөрчлөгдсөнд үнэлгээ өгсөн тус илтгэлд, дэлхийн цаг агаар арван жил тутам дунджаар 0,2 хэмээр дулаарч байна гэжээ илтгэлд өгүүлжээ. Тус үзүүлэлт нь эрдэмтдийн үзэж байгаагаар маш их өөрчлөлт гэнэ. Бусад орнуудтай харьцуулахад Орост дулаарал ихээр мэдрэгдэх болсон байна.

Судалгаанаас, Оросын ази, европын хэсэгт арван жил тутам 0,5-0,6 хэмээр, баруун Сибирьт аажмаар 0,4 хэмээр дулаарч байгаа аж. Тус улсын албаныхны мэдээлж байгаагаар "цаг агаарын өөрчлөлт ОХУ-д бусад орноос илүүтэй нөлөөлж байна. Тэгэхдээ энэ нөлөө дэлхийн дундаж үзүүлэлтээс их байна. Энэ нь тохиолдлын хэрэг биш. Нэгдүгээрт манай орны агаар дэлхийд хамгийн хүйтэн бөгөөд нутаг дэвсгэр нь хамгийн өргөн уудам. Мэдээж агаар нь олон онцлогтой" гэв. XX зууны сүүлээр цаг агаарын өөрчлөлт оросын хөдөө аж ахуйн хөгжилд тус дөхөм үзүүлснийг илтгэлдээ тэмдэглэжээ. Хур тунадас улс даяар нэмэгдсэн нь нааштай зүйл гэж Оросын ус цаг уурын судлалын албаныхан үзжээ. Харин энэ нь жигд бус байгаад анхаарал татах болсон гэнэ.

Тус улсын европын хэсгийн өмнөд нутаг ган гачигт олонтаа нэрвэгдэж болзошгүй байгаа бөгөөд хөдөө аж ахуйн томоохон бүс болох Кубань, Ставропольд царцаа гэх мэт хорхой шавьж олширч, колорадын цох хорхой илүү өргөн газар нутгийг хамарч болзошгүй байгаа юм. Дэлхийн агаар дулаарсан явдал арктикийн тэнгисийн мөсөн талбай багассан бас нөлөөлөх болсон.

Нэг талаас мөс хайлах нь усан тээврийн боломжийг өргөжүүлж байгаа ч цаг агаарын эрс өөрчлөлт хойд нутгийн байгалийн системд заналхийлж байна.

Тухайлбал цагаан баавгайн тоо толгой цөөрөв. Түүнээс гадна мөнх цэвдэг хайлах нь нефть хийн хоолойг оролцуулан ердийн болон тусгай зориулалтын барилга байгууламжуудад аюул учруулж мэднэ. "Оросын хувьд цаг уурын өөрчлөлт нааштай ба зохисгүй нөлөөтэй" гэж Оросын шинжлэх ухааны академи, ус цаг уур судлалын албаны дэлхийн цаг уур, экологийн хүрээлэнгийн орлогч захирал Сергей Семёнов ярьжээ. Оросын нутаг дэвсгэрт XX зуунд цаг уурын өөрчлөлт экологи, хөдөө аж ахуйн системийг нэлээд хямраасан байна. Гэхдээ цаг агаарын дулаарал үргэлж муугаар энэ бүс нутагт нөлөөлж байсан уу гэвэл үгүй. Цаг агаарын өөрчлөлт Оросын бүс нутагт янз бүрээр нөлөөлж байгаа бөгөөд одоогоор энэ нь хүн амын эрүүл мэндэд аюултай нөлөөлсөн гэсэн тохиолдол Одоогоор байхгүй байгаа аж. Харин зарим нэг сүйрэл гэмээр хэрэг явдал болдог гэв. Цаг уурын байдал цаашид хэр өөрчлөгдөхийг таамаглах аргагүй. Олон улсын эрдэмтэд нэлээд олон хувилбарыг дэвшүүлээд байгаа юм. Харин XXI зууны хоёр дахь хагаст экологийн байдал улс төрийн шийдвэрээс шалтгаалж байна гэдэгт эрдэмтэд санал нэгдсэн байна. Дэлхийн бүх улс орон хэтдээ дэлхийн байдлыг улам доройтуулахаас сэргийлэхийн тулд цаг агаарын өөрчлөлтийг тогтоон барих ёстой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан