gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Лондоны оюутнууд сургалтын төлбөрийг гурав дахин нэмэхээр болсныг эсэргүүцэн жагсчээ

Б.Тамир /Нарантуяа/
Дэлхийд
2010-11-11
0
Twitter logo

Их дээд сургуулийн сургалтын төлбөрийг гурав дахин өсгөх тухай маргаантай төлөвлөгөөг эсэргүүцсэн 50 гаруй мянган оюутны жагсаал Лондон хотод болж, Их Британийн эвслийн Засгийн газар анхныхаа томоохон шалгууртаа нүүр тулжээ.

Их Британийн Засгийн газар 2012 оноос эхлэн их сургуулийн сургалтын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлж, 9000 паунд буюу 14 400 ам.доллар хүргэхээр төлөвлөж буй тухайгаа албан ёсоор мэдэгдсэн аж. Одоогийн төлбөр нь 3290 паунд буюу 5265 ам.доллар юм байна. Жагсаалыг Их Британийн Үндэсний оюутны холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын төлбөрийг нэмэхгүй байхыг эрх баригчдаас шаардсан байна. Жагсаал эхэндээ тайван байсан ч сүүлдээ оюутнуудын уур хилэн бадарч, ноцтой болж эхэлжээ. Тэд Парламентын ордны ойролцоохь Консерватив намын байр руу дайрч шил цонхыг нь хагалан, цагдаа, хамгаалалтын ажилтнуудтай сөргөлдсөнөөс гадна зургаан давхар барилга руу нэвтэрч орсныхоо дараа цагдаа нарын дээрээс хүнд эд зүйлс шидэлжээ. Эх сурвалжуудад мэдээлснээр, цагдаа нар 30 гаруй оюутныг баривчлан саатуулаад байгаа аж.

Өмнөд Солонгосын Сөүл хотноо Их 20-ийн уулзалтад оролцож буй Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон оюутнуудыг зэрлэг балмад, бүдүүлэг авирласан ухамсаргүй хэмээн шүүмжлээд, намын байранд халдаж хохирол учруулсан хүмүүст зохих шийтгэлийг нь хүлээлгэнэ гэсэн байна. Тэрээр энэ талаар ярихдаа, “Мэдээж, ард түмэн тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэхдээ эд хөрөнгө эвдэж сүйтгэн, бүдүүлэг балмад авирлах нь байж боломгүй явдал. Бид буруутай этгээдүүдэд шийтгэл оногдуулж, Лондоны гудамжинд дахин ийм бүдүүлэг явдал гаргахгүй байх тал дээр бүхий л арга хэмжээг авна” гэсэн байна. Үймээний үеэр 14 хүн бэртэж гэмтсэний тал нь цагдаагийн ажилтнууд байжээ.

Б.Тамир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан