gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ намын “яс”-ыг барих хүн та байжээ

Улс төр
2010-11-10
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-11-10
Монголын ууган улс төрийн хүчин МАХН саяхан их хурлаа хийж нэрээ өөрчлөв. Ууган хүчин маань 80 гаруй жил нэр нүүрийг нь ашигласан "Хувьсгалт" намынхаа хойтохыг уншлаа. Цагаан морин жилийн хувьсгалаас хойш ад үзэж авч хаяхыг хүсэх болсон "Хувьсгалт" нэрээ ямар ч байсан энэ цагт өөрчлөв.

Энэ өөрчлөлтийг тус намын одоогийн дарга Сү.Батболд хийх учиртай байж. Тус намын үзэл баримтлалаар хүмүүжсэн бус зүгээр нэг "ирмэл" гишүүнд ийм хувь заяа оноогджээ.

Цагаан морин жилийн хувьсгалаас хойш олон ч даргын нүүр үзсэн энэ намынхан Хувьсгалт нэрээ өөрчлөх хүсэл байвч, зориг зүрх нь нэг л хүрдэггүй байсныг хэн хүнгүй л мэднэ. Тэгээд ч 1990 оноос хойш энэ намын жинхэнэ унаган гишүүд толгой дараалан "халуун тогоондоо" чин үнэнчээр зүтгэсэнтэй холбоотой.

Тодруулж хэлбэл, Г.Очирбат, Ё.Даш-Ёндон, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр гээд намынхаа төлөө гэсэн чин үнэнч сэтгэлтэй гишүүд байсан юм. Ёстой л хар багаасаа энэ намаар хүмүүжсэн тэдэнд олон жилийн турш сайн, муугаараа хэлүүлсэн хувьсгалт нэрээ өөрчлөх хүсэл төрж байсан гэвэл, байсаан. Гэхдээ энэ намаар хүмүүжиж гавъяандаа суусан ахмадууд, уг намыг сонгож хүчин зүтгэж буй дунд залуу үеийнхээ халуун сэтгэл рүү ус цацахыг хүсээгүй юм.

Харин соцдек угшилтай "ирмэл" гишүүн үүнийг хийлээ. Олон мянган гишүүн дэмжигчтэй намын "ясыг барьж" хойтохыг нь унших тавилан "хоноц"-ын сэтгэхүйтэнд ногджээ. Түүнээс өөр үүнийг хийх хүн намын унаган гишүүд дотор лав үгүй.

Саяны хуралдсан хурлаараа олонхиороо гар өргөөд шийдсэн гэж магадгүй юм. Гэвч энэ намд дарга юу гэнэв түүнийг нь дагадаг, аялддаг нь оршсоор буй. Дээр нь даргынхаа "хар дансанд" орохоос айсан нь олон байсан биз. Тиймээс дарга нэрээ солино гэсэн учраас яалт ч үгүй наашаа харж гараа өргөн, цаашаа харж нулимсаа унагаад л дэмжсэн байх.

Шазруун С.Баяр, улаан хамгаалагч У.Хүрэлсүх нар хүртэл даргаа дагаад нэрээ сольё, үзэл баримтлалаа баяжуулъя гэж дуугарцгаах болсон. Тэднийг харахад энэ намд дарга юу гэнэв түүнийг дагалддаг сэтгэхүйгээсээ салаагүйн илэрхийлэл буюу.

Хагас жил гаруйхан хугацаанд намын даргын суудалд тухалсан Сү.Батболд тээнэгэлзэж, торох юмгүй шинэ зуунд урагш хэрхэн ахих замаа засч, өч төчнөөн жил хүндлэн хайрлаж явсан нандин намаар нь "туг тахичихав". Гэхдээ ч энд гайхаж мэгдээд байх зүйл үгүй ч юм уу. Учир нь эрхэм дарга угаасаа л эл намын унаган гишүүн бус. Соцдек угшилтай, "ирмэл" гишүүн шүү дээ. Тийм ч учраас эрхэм даргын хоносон айлдаа "хоноц"-ын сэтгэлгээгээр хандах нь зүйн хэрэг юм биш үү. Хоноц хоноцдоо дургүй гэгчээр юмыг яаж мэдэхэв дээ. Дараа нь юу ч болоо юм билээ. Юу болохыг цаг хугацаа л харуулах биз ээ.

Ер нь хамгийн том, ууган нам гээд байдаг энэ намд дарга болчих чадал, чадвартай боловсон хүчин алга болж дээ. Даргын заяа хаясан юм шиг гаднаас дарга авчирч тавиад л, намынхаа хойтохыг уншуулаад л. Д.Сүхбаатар жанжны байгуулсан намын даргаар заавал Сүхбаатарын хүү сонгогдох ёстой гэж л үзээгүй бол түүнээс өөр намын дарга болчих хүн олдоогүй л бололтой юм.

Жанжны байгуулсан намын даргаар ямар ч байсан ардын төлөөлөл сонгогдож чадсангүй. Ардын намын даргаар тавигдсан Сү.Батболдыг ардын төлөөлөл гэж хэн ч хэлэхгүй болов уу. Анх "бүрлээч болсон" МАХН-д орж ирэхдээ хөрөнгөтний төлөөлөл байсан санагдана. Орж ирсэн даруйдаа дэд сайдын суудалд тухалж байсан санагдана. Харин өнөөдөр ардаар овоглосон намын дарга болж, хуучин намынхаа хойтохыг уншиж буян үйлдлээ.

О.Сүлд http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан