Хүчтэй өвдөлт намдаадаг морфин сульфат эм тасраад удаж байгаа талаар манай сонин өмнөх дугаарууддаа мэдээлсэн. Морфин гэхээр сэтгэцэд нөлөөтэй, мансууруулах үйлчилгээтэй онцлог эм байдаг гэх. Гэтэл тэр эмгүй бол хавдартай өвчтөнүүд өвдөлтийн шоконд орж амиа алдах эрсдэлтэй. Хорт хавдарын III, IV үед орсон өвчтөнүүд морфиноор амьд явах хоногоо уртасгадаг. Гэтэл Монголд морфин нийлүүлэх эрхийг дангаараа эдэлдэг "Монголэмимпэкс" компани үүргээ биелүүлээгүйгээс хорт хавдартай иргэдийн амь нас эрсдэлд ороод удаж байна.
Тус компанийн борлуулагчийн яриагаар морфин сульфат эм Монголд өнгөрсөн хоёрдугаар сараас тасарсан аж. Хавдар судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хандивласан нөөцөөрөө өнгөрсөн наймдугаар cap хүртэл аргацаажээ. Харин эм ханган нийлүүлэх байгууллагаас морфин авч хэрэглэдэг өвчтөнүүд хагас жил шахам эмийнхээ барааг хараагүй.
Морфиныг орлуулах өөр эм байдаггүй учраас өвчтөнүүд эхний үед зар тарааж ганц нэг ширхгээр нь олж уудаг байжээ. Харин эм олдохгүй, өндөр үнээр морфин тариа авч чадаагүй өвчтөнүүд өвдөлтийн шокоор нас барж байгааг эмч нар хэлсэн.
Хэдийгээр хорт хавдар нь хүндэрсэн өвчтөнүүд хорвоог орхих нь олон ч уудаг эм нь байсан бол амьд байх хугацаа нь уртсах байсан аж. Ингэж хүний амьд явах эрхийг зөрчиж байгаа "Монголэмимпэкс"-ийнхэн "Морфин өнөө, маргаашгүй ирж байгаа" гэсэн хариуг хэлээд cap гаруй хугацаа өнгөрлөө. Тус компанийнхан "Сэтгэцэд нөлөөтэй эм учраас ирэх хоногийг нь нууцалдаг" гэсэн ч өнөөг хүртэл эмнэлгүүдэд морфин алга, өвчтөнүүд шаналсаар байна.
ӨВЧТӨНҮҮД ЭМНЭЛГЭЭС ГАРАХААС ӨӨР АРГАГҮЙ
Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт дарааллаа хүлээж байж хэвтсэн өвчтөнүүд 10 хоног эмчлүүлээд л гардаг аж. Эм нь ирээгүй учраас эмнэлгээс гараад дахиад л өндөр үнээр тариагаа авахаас аргагүй.
Хоногт 24 ампуль морфин тариулдаг Ц.Наранцэцэг өчигдөр эмнэлгээс гарсан.Түүнд нэг ампуль ч тарианы мөнгө байхгүй. "Хамаатнуудаасаа тусламж хүснэ дээ" гэж байсан. Хэрвээ морфин сульфат эм байсан бол нэг хоногт тариулах тарианы мөнгөөр арав хоног уух эм авах боломжтой юм.
Хавдар судлалын үндэсний төвийн их эмч Л.Мөнгөнцэцэг "Эм хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Бид төсвөө зохицуулаад морфин тариагаар өвчтөнүүдээ аргацааж л байгаа" гэв.
С.ЛАМБАА: МОРФИН ТАСРАХ НЬ ЯАМАНД ХАМААГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас морфин хэзээ нийлүүлэх талаар асуухаар очлоо. Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нь "Морфин тасардгаа тасраад, ирдгээ ирчихсэн шүү дээ. Одоо асуудал байхгүй" гэв. Эмнэлгүүдэд эм очоогүй, өвчтөнүүд аваагүй байгааг нь хэлбэл "Ирсэн л сураг байсан даа" гэх нь тэр.
Мөн тус яамны эм хангамж хариуцсан мэргэжилтнүүд “"Монголэмимпекс"-ийнхэн эмээ Монгол руу ачуулсан гэсэн. Замдаа яваа байх. Удахгүй ирнэ" гэв.
Өвчтөнүүд эм нийлүүлэх өдрийг чих тавин хүлээж байхад Эрүүл мэндийн яамныхан ингэж сургаар ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас энэ талаар тодруулахад "Морфин Монголд ороод ирсэн гэсэн. Морфин тасрах нь яаманд хамаагүй. Олон улсын гэрээгээр "Монголэмимпекс"-ийнхэн оруулж ирэх эрхтэй. Өвчтөнүүд алгасч морфин хэрэглэдгээс хүндрэл үүсгээд байгаа юм" гэв.
С.Ламбаа сайдын хэлснээр Олон улсын тендерт хүлээсэн үүргээ биелүүлээгүй "Монголэмимпэкс"-ийнхэн эмээ нийлүүлэх эсэх нь Монгол улсын эрүүл мэндийн салбарынханд хүртээлгүй аж.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын эм хангамж хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбаяр "Бид "Морфин яагаад таслаад байна вэ" гэж "Монголэмимпэкс"-т хандсан. Эм ирсэн эсэхийг мэдэхгүй. Яагаад тасарсныг нь ч мэдэхгүй байна" гэв.
Н.ТҮВШИН:ӨРХИЙНХӨӨ САРЫН ОРЛОГООР ЗӨВХӨН МОРФИН АВДАГ
Интернэт дэх цахим шуудангаар "Морфин эм уухаар яаралтай худалдаж авна" гэсэн зар тараажээ. Зарын эзэнтэй утсаар холбогдлоо.
-Зар тараагаад морфин олдож байна уу?
-Манай эхнэр хавдартай. Хоёр жил хагасын өмнөөс морфин хэрэглэж эхэлсэн. Эм тасрахаас өмнө хоногт дөрвөн ширхэг морфин уудаг байсан. Дөрвөн сарын өмнөөс морфин эмээрээ олдохоо болилоо. Морфин тариулахаар бөөлжих, шээс боогдох, огиулах зэрэг сөрөг нөлөө ихтэй. Эм нь олдохгүй болохоор тариулахаас яахав. Зараар эм олдохгүй байна. Тариагаараа арван ампуль нь 24500 төгрөг. Харин арван ширхэг эм 5000 төгрөг. Манай эхнэр сард 300 мянган төгрөгөөр морфин авч тариулж байна.
-Морфины үнийг нь буцааж өгөх тухай сайдын тушаал гарсан биз дээ. Мөнгийг нь авдаг уу?
-Манайх Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VII төвд харъяалагддаг. Сард нэг, хоёр удаа л морфин цохож өгдөг юм. Тэр нь хоёр хоногийн л хэрэглээ. Бусдыг нь өөрөө худалдаж авдаг.
-Тэгвэл тарианы мөнгөө яаж залгуулж байна вэ?
-Би өөрөө сахарын өвчтэй. Эхнэр бид хоёрын группийн мөнгөн дээр хүүхдийн орлого нэмэгдээд сард 300 мянган төгрөг л орж ирдэг. Түүгээр тариагаа авахаар идэх уух, өмсч зүүх гээд хэцүүхэн л амьдарч байна. Бас морфин тариатай хавсарч хэрэглэдэг олон тариа бий.
-Ойрын үед эмнэлэгт хэвтсэн үү?
-Хавдартай өвчтөнүүдийн тоо ихсээд дараалал дийлдэхээ больсон. Өнгөрсөн жил хэвтсэнээс хойш дарааллаа хүлээж байна. Тариаг нь таслахгүй болохоор өвдөлтийн шоконд орохгүй байгаа.
Б.Цэцэгдэлгэр