Өвөрмонголын Отго хошууны "Ой шугуйн товчоо"-ны дарга, тус улсын уран бичлэгийн нийгэмлэгийн дэд тэргүүн Бао Жин Шантай ярилцлаа.
Тэрбээр Монголын нууц товчооны 770 жилийн ойд зориулан "Монголын нууц товчоон Чингис хааны судалгаа" нэртэй үзэсгэлэнгээ Үндэсний түүхийн музейд дэлгэжээ.
-Монголд анх удаа ирж байгаа гэсэн. Чингис хааны өлгий нутагт ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайхан байна аа. Яг л миний бодож байсан шиг санагдсан. Намайг Боловсролын яамнаас Монголын нууц товчооны 770 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанд ирж оролцооч гэж урьсан л даа. Тэгээд нууц товчооны агуулгыг шингээсэн 50 гаруй уран бичлэгийн бүтээлтэй ирлээ.
-Таны торгон дээр буулгасан Нууц товчоог хүмүүс их сонирхож байна. Энэ бүтээлийг урлах санаа хэрхэн төрсөн бэ?
-Энэ торгон дээр урласан миний хоёр дахь бүтээл. Одоогоор арай дутуу байгаа. Энэ үзэсгэлэнд эхний хэсэг нь тавигдсан. Миний торгон цаасан дээр урласан эхний Нууц товчооны эмхэтгэл Өвөрмонголын өөртөө засах орноос Шанхайгийн дэлхийн үзэсгэлэнд хүргэх цорын ганц нандин бэлгээр тодорсон. Үүнд их урам орж баяртай байгаа.
-Тус бүтээлийнхээ талаар жаахан тодруулахгүй юу?
-Алдарт Монголч эрдэмтэн Баярын галигласан "Монголын нууц товчоо"-г баринтаглаж, 282 зүйлийн бүх агуулгыг урлан бичсэн. 148 метр урт, 235 кг жинтэй бүтээл болсон л доо. Энэ нь Хятад улсын уран бичлэгийн төрлийн хамгийн урт эмхэтгэлээр бүртгэгдсэнд мөн л баярлаж байгаа.
-Энэ том бүтээл урлахад хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?
-Бүтэн жил уйгагүй суулаа. Одоо хоёр дахийг нь арай бага хугацаанд урлах төлөвлөгөөтэй байна.
-Отго хошууны "Ой шугуйн товчоо"-ны дарга "Монголын нууц товчоо"-г яагаад сонирхох болов?
-Монгол үндэстний 10 тулгуур бүтээлийн нэг нь "Монголын нууц товчоо" юм. Би судлаач хүн биш л дээ. Зүгээр л "Монголын нууц товчоо"-г уран бичлэгийн төрлөөр олонд таниулах зорилго өвөртөлж байна. Отго хошуу гэдэг танайхаар бол сум гэсэн үг. Тэгэхээр би хэдий суманд байгаа ч аймаг, нийслэлдээ танигдах бүтээл хийлээ. Магадгүй одоо дэлхийн намайг хүлээж байхыг үгүйсгэхгүй.
-Уран бичлэгийн төрөл таны мэргэжил үү, аль эсвэл сонирхол уу?
-Би 1990 онд Өвөрмонголын Монгол хэл, бичгийн тусгай мэргэжлийн сургууль төгссөн. Тэгэхээр уран бичлэгийн төрөлд мэргэжлээрээ, бас сонирхолдоо хөтлөгдөөд давхиж орсон хүн.
-"Ой шугуй товчоо"-ны тухайд?
-Мод тарих, байгалиа хамгаалах хүсэл эрмэлзэлтэй. Одоогоор модоо тарьж, улсын ажлаа амжуулна. Мөн бичгээ бичиж байна даа.
-Ер нь та "Монголын нууц товчоо"-г хэдэн удаа бичсэн бэ. Олон дахин бичихэд ямар мэдрэмж төрж байна?
-Гурван удаа бичжээ. Яг үнэнийг хэлэхэд эхлээд ойлгодоггүй байлаа. Тэгээд бичих тусам түүхийн гүн рүү улам л нэвтэрч байх шиг санагддаг.
-Үхрийн шир, гантиг чулуу, мөнгөн дээр уг бүтээлийг сийрүүлэн урласан гэсэн. Энэ үзэсгэлэндээ авчирах боломжгүй байв уу?
-Харин тийм ээ. Тухайн бүтээлүүдийг авчирахад хөрөнгө мөнгөний асуудал чухал юм. Гэхдээ бид дараа жилээс аль нэгийг нь авчирч Монголчууддаа сонирхуулна гэж бодож байгаа. Гантиг чулуун бүтээлийн хувьд Монголын нууц товчооны 60 мянган үсгийг 185 хэсэг гантиг чулуун дээр сийлсэн. Улам тод болгохын тулд алт шигтгэсэн.
-Та сийлбэр хийдэг үү?
-Үгүй дээ. Би бичээд манай уран бүтээлч залуус сийлнэ. Нэг хүнд тийм олон авьяас яаж байх вэ (Тэрбээр инээв) Мөн миний хөх торгон дээр бичсэн "Монголын нууц товчоо"-г 72 малчин найман сарын дотор шаглаа оёдлоор урласан. Ер нь энэ бүхэн дан ганц миний хөдөлмөр биш л дээ. Нэг бүтээлийн цаана маш олон хүний хөлс урсаж байдаг.
-Та бас Чингис хааны тухай нэлээд бүтээл туурвижээ?
-Монголын нууц товчоо Чингис хаан хоёр салшгүй. Тийм болохоор миний бүтээлүүдийн тодорхой хэсэг Чингисийн тухай байдаг. 2007 онд анхны уран бичлэгийн түүврээ "Чингис хааны билиг сургаал" гэсэн нэртэйгээр хэвлүүлж байлаа. Мөн уг сургаалийг улаан зандан модон дээр сийлсэн байгаа.
-Одоогоор та "Монголын нууц товчоо"-г юун дээр тэмдэглэн үлдээхийг хүсч байна?
-Тэмээний чөмгөн дээр бичих гэж байна. Судалгааны ажил эхэлсэн байгаа.
Ийнхүү биднийг ярилцах зуур Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхим үзэгчдээр дүүрэн байв. Их, дээд сургуулийн оюутнууд, судалгаа шинжилгээнийхэн гээд л Бао Жин Шанд баяр хүргэж гар барих хүн олон байсан юм.
"Монголын нууц товчоо"-г уран бичлэгийн төрлөөр олонд таниулж яваа түүнийг Монголчууд Хайрхан хэмээн нэрлэдэг юм билээ. Энэ нь түүний уран бүтээлийн нэр аж.
"Монголын нууц товчоон Чингис хааны судалгаа" нэртэй тус үзэсгэлэнг Түүхийн хүрээлэн санаачлан зохион байгуулжээ. Үзэсгэлэнд Бао Жин Шаны уран бичлэгээс гадна "Монголын нууц товчоо"-ны эмхэтгэлүүд тавигдсан байв. Жишээлбэл, хамгийн олон хувь хэвлэгдсэн "Монголын нууц товчоо", Судалгаа шинжилгээний асуудал дэвшүүлсэн бүтээлүүд үүнд "Монголын нууц товчоо"-нд дурьдагдсан хүний нэр, газар усны тайлбар зэрэг багтсан байв.
"МОНГОЛЫН НУУЦТОВЧОО”-Г СОНСОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Мөн энэ үеэр "Монголын нууц товчоо"-г CD болгон уншсан "Боловсрол суваг " телевизийн нэвтрүүлэгч сэтгүүлч, редактор Г.Оюунбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Үзэсгэлэн ямар санагдаж байна вэ?
-Үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байна. Би саяхан "Монголын нууц товчоо" хэмээх сонгодог ном гаргасан. Тэгээд ийм үзэсгэлэн гарч байгаа гэхээр нь ном тавих санаатай ирлээ л дээ. Гэтэл үзэсгэлэнг зохион байгуулагчид аль хэдийнэ олоод тавьчихаж.
-Сонгодог ном гэхээр их содон сонсогдлоо?
-Уншиж CD болгож хэвлүүлсэн юм. Хүмүүс хөгжмөөрөө "Монголын нууц товчоо"-г сонсох боломжтой болсон. Номынхоо нээлтийг ирэх баасан гаригт хийхээр төлөвлөсөн байгаа.
-Энэ бүтээлийг хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Улсын даалгавар байгаа юм. Ц.Дамдинсүрэн гуайн эмхэтгэсэн "Монголын нууц товчоо"-г уншсан. Бичгийн хэл ярианы хэл хоёр их ялгаатай учраас зарим нэг үгийг нь өөрчилсөн. Тийм болохоор уучлалт гуйх нь зүйтэй байх. Гэхдээ Монголын түүхийг хүмүүст таниулсан чухал бүтээл болсон гэж бодож байгаа.
Т.Батсайхан http://niigmiintoli.mn/