gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын хөгжлийг бие засах газраар нь тодорхойлдог

Нийгэм
2010-11-08
0
Twitter logo

Хааны албанаас хасын алба илүү зовлонтой гэх хэлц үг бий. Хаан албаа яаж ийгээд гүйцэлдүүлээд байж дөнгөнө. Харин хасын албыг хэн ч аргалж үл чадна. Хүн, адгуус гэлтгүй өөрийн биеэс гарч буй илүүдэл өтгөн шингэнээ гадагшлуулалгүй удаан тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс л хот хөдөөгүй "түргэн авсан" хэн нэгэн бушуухан энд тэндхийн хашаа байшингийн булан тохой барааддаг.

Нийслэл хүрээнийхэн лам, харгүй хаа таарсан газраа хормойгоо дэвсээд суучихдаг. Тэднийг боссон даруйд золбин ноход эсвэл морин тэрэг хөллөсөн хятад ялгадсыг нь аваад явчихдаг байсан хэмээн хөгшчүүд хуучилдаг. Тэр үед Монголд ирсэн барууны нэгэн худалдаачин дээрх дүр зурагтай таарч хүний ёсноос гажууд зүйл харсан мэт сэтгэгдэлтэй нутаг буцсан гэдэг. Эл үзэгдэл Улаанбаатарын гудамжинд эдүгээ ч байсаар байна.

Нэгэн танилын маань хөдөө амьдардаг хамаатан хэдэн жилийн өмнө улсынхаа нийслэлд хөл тавьжээ. Мань хүн бүтэн өдөр хоёр зээрдээрээ гадуур таваргасан ч нэг их ядарч түүртээгүй аж. Харин тэрээр аргалж болохооргүй айхтар "зовлонтой" учирчээ.

Ингээд бие засах газрын эрэлд мордсон юм байх. Амьхандаа бие засчих санаатай хэд хэдэн зоогийн газрын хаалга татсан ч манай бие засах газар зөвхөн үйлчлүүлэгчиддээ нээлттэй гэсэн хариултаар амаа таглуулжээ. Эхэндээ гудамжаар зөрөх хүмүүсээс бие засах газар сураглахаас халгасан ч сүүлдээ тоохоо ч больсон аж. Ингээд хүмүүсийн зөвлөснөөр УБИС-ийн урд талын нийтийн бие засах газар ирсэн ч цоожтой хаалга мөргөжээ.

Баруун тийш зам гарч явтал Улаанбаатар зочид буудлын урд талд шингэхэн ч гэсэн хэдэн бут сөөг харагдаж гэнэ. Мань хүн дээлтэй гарснаа азтайд тооцож мод тарих гэж ухсан бололтой тогоон дээр завилж дээлийнхээ хормойг газраар дэвсээд сууж байжээ. Гэтэл цагдаад баригдаж юун бие засах манатай бөөн торгууль хүлээсэн гэдэг.

Гэвч эдгээр үйлчилгээний газрууд хүмүүсийг бие засах газартаа хамаагүй оруулдаггүй нь хувь хүний соёлтой ихээхэн холбоотой. Гадаадад олон жил амьдарсан нэгэн танил маань Хөвсгөл аймагт аялж яваад Монголд анх удаа ирж буй хоёр жуулчинтай таарчээ. Тэрээр өнөөх хоёр жуулчнаас манай улсын юу нь таалагдав гэж асуухад цаадуул нь "хаа сайгүй "00" тэр нь сайхан байна" гэсэн гэдэг.

Нээрээ л бие засах газар барагтай л бол тааралддаггүй манай улсад ирсэн жуулчид хөл дээрээ удаан тогтож сууж чаддаггүй тул буусан гэрийн бүслүүрээсээ барьчихсан бие засаад сууж байх юм билээ.

Нэг хэсэг Монголчуудыг байлдан дагуулсан "Халтар царайт" киноны жүжигчид нийслэлд ирээд буцсан. Гэтэл гол дүрийн жүжигчин бүсгүй урилга заллагад дарагдан өдөржин хотоор явсан ч бие засах газар таараагүйгээс давсаг нь чинэрч багагүй зүдэрсэн гэдгээ сүүлд нь ярьсан байдаг.

Манай улс төдийгүй Улаанбаатар хотод нийтийн бие засах газрын хүрэлцээ хэр байдгийг дээрх жишээнүүд илтгэнэ. Хөдөө амьдардаг иргэд, жуулчид байтугай мань мэт нь гэр, ажлаасаа жаахан холдвол бие засах газар олдохгүй сандрах нь энүүхэнд.

Хүн ам нь сая хол давсан улсын нийслэлд Сөүлийн гудамж, УБИС-ийн өмнө, Зайсан толгой зэрэг тоолбол гарын таван хуруунд багтах хэдхэн нийтийн бие засах газар бий. Харамсалтай нь давсаг нь чинэрч, гэдэс нь базалсан хүн тус газруудаар үйлчлүүлнэ гэж ёстой л санасны гарз гэгч болно. Эдгээр нийтийн бие засах газрууд үргэлж л цоожтой харагддаг. Нийтийн бие засах газрын эрэлт их байдгаас энэ төрлийн бизнес эрхлэгчид дороо л мөнгөждөг гэнэ лээ.

Их засаг их сургуулийн захирал Ц.Ням-Осор л гэхэд нийтийн бие газраас бизнесээ эхэлж өдий дайтай яваа гэлцдэг.

"Нарантуул олон улсын худалдааны төв"-ийн бөмбөгөр дотор гурван нийтийн бие засах газар ажилладаг. Нэг "00" нь эрэгтэй эмэгтэй тус бүр дөрвөн суултууртай 100-150 төгрөгийн үнэтэй. Дээрх гурван бие засах газрын нэгнээр нь өдөрт хоёр мянга гаруй хүн үйлчлүүлдэг хэмээн тус газрын үүдэнд мөнгө хураадаг залуу хуучилсан. Уг бие засах газрын эзэд нь ёстой зөв ажлаа олчихсон азтай хүмүүс хэмээн тэр хавьд лангуу түрээслэгчид шивэр авир хийх юм билээ.

Түүнчлэн сүүлийн үед био "00" гээч авсаархан эд моодонд орчихоод байгаа. Ямар сайндаа л наадмаар Хүй долоон худагт хүмүүс хуушуур, бууз, шорлог зарахаас илүүтэй 300 төгрөгөөр нийтийн бие засах газар ажиллуулахыг илүүд үздэг болжээ. Наадамчин олон 300 төгрөгийг үнэтэй байна хэмээн хошуу цорвойлгодог ч бараадах хашаа байшингийн булан тохой байхгүй тул олдсоноор нь үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг.

XX зууны дунд үе буюу 1950 хэдэн онд манай улсад соёлын довтолгоо өрнөсөн түүхтэй. Гэтэл эдүгээ Улаанбаатар хотын гэр хороолол болоод нийтийн бие газруудыг соёлын довтолгоонд оруулах цаг хэдийнэ ирчихээд байна.

Айлууд нь алийн болгон хагас зууны өмнө хэрэглээнд нэвтрүүлсэн бие газраа ашиглаж, гадуур явахдаа хэн нэгэн цайны газрын үйлчлүүлэгчид аашлуулан үнэтэй "00" -оор үйлчлүүлэх вэ. Хотын удирдлагууд нийслэлд боловсон бие засах газар үгүйлэгдэж байна. Тиймээс 22 цэгт нийтийн бие засах газар барихад тохиромжтой гэж үзэж "City toilet" төсөл хэрэгжүүлнэ хэмээн ам алддаг ч өдийг хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт алга.

Францууд гудамжны автомат "00"-оор нийтийн бие засах газрынхаа асуудлыг шийдсэн байдаг тухай нэгэн танил маань өгүүлсэн. Уг "00" хүн бие засаад гарсны дараа автоматаар өөрийгөө цэвэрлэчихдэг, бас үнэгүй байдаг аж. Францууд нийтийн бие засах газрын асуудлаа ийн анхаарснаас хойш тус улсын гудамж талбай хамаагүй цэвэр цэмцгэр болсон гэдэг.

Гэтэл Улаанбаатарын гудамж нус, цэр, ялгадаснаасаа хэзээ ангижрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ асуудал ёстой л оньсого таавар мэт байна. Ядаж л хэдэн замын цагдаа, байрны жижүүр, нийтийн тээврийн жолооч кондукторууд хаана бие засдаг нь тодорхойгүй.

Түүнчлэн түрүү үед баригдсан томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд бие засах газар байдаггүй нь хачирхалтай. Уг нь хүн ам олноор цуглардаг газруудад нийтийн бие засах газар байгуулах тухай хуульчилсан байдаг юм билээ.

Манай сонин энэхүү нийтлэлээрээ томоохон сүлжээ дэлгүүрүүд бусад олон нийт ихээр цуглардаг газруудыг нийтийн бие засах газартай болгох санал дэвшүүлж байна. Ер нь улс орны хөгжлийг нийтийн бие засах газраар нь тодорхойлдог гэдэг. Нийслэлийн нийтийн бие засах газрыг соёлоор довтлоё.

Т.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан