gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бөө далд ертөнцтэй холбогддог

Нийгэм
2010-11-06
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-11-06
Бөө далд ертөнцтэй холбогддог
Монголын бөөгийн шашны хамгийн дээд шүтээн нь тэнгэр ажээ. Хүний нүдэнд харагдаж байгаа бодит тэнгэр буюу огторгуйн уудмыг байгалийн бүхий л юмс үзэгдлийн эзэн гэж "хөх тэнгэр" хэмээн шүтнэ. Тэрхүү хөх тэнгэр, огторгуйн уудамд бүх ертөнц багтана. Ертөнц хязгааргүй, иймээс тэнгэр хязгааргүй гэсэн утгаар "Мөнх тэнгэр" хэмээн шүтнэ. Тэнгэрт бүх ертөнц багтана, тэнгэр бүхнийг захирна. Хүн бол тэнгэрийн буюу орчлон ертөнц, байгалийн хууль ёсонд захирагдана гэсэн утгаар "Мөнх тэнгэрийн хүчин дор" хэмээн шүтнэ. "Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй" хэмээн бүхий л үйлдлээ тэнгэрт даатгадаг ажээ.

Монголчууд тэнгэртэйгээ хамт тэнгэрийн эрхэс болох нар, cap, оддыг шүтнэ. Бүр Хүннүгийн хаан өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байжээ. Оддыг шүтвэл эрүүл энх, урт удаан насалж, баян чинээлэг болно хэмээн итгэдэг. Бөөгийн зан үйл нь муу хүчийг зайлуулж, сайн хүчийг аргадах буюу хэнгэрэг дэлдэж, дуулж бүжиглэх буюу бөөлөх явдал юм. Бөө хүмүүст төдийгүй байгалийн үзэгдэлд нөлөөлж болно гэж үздэг. Мөн бөөгийн нэг зан үйл бол мэргэ төлөг билээ. Монголчуудын дунд далны ясаар мэргэлэх арга өргөн дэлгэрсэн байдаг. Бөө удганы далд нууц зан үйлүүд нь тэнгэр эцгийн зарлиг айлдвар,  газар эхийн хүсэл эрмэлзлийг мэдэрч, сонсон хүмүүст хүрдэг байна.

Гоц үзэгдэл, судлаач Б.Галааридын "Ад зэтгэр aмилах цаг буюу завсрын юманд дайруулсан бөө нэртүүд" нийтлэлд, сүүлийн үед хэн нэгэн үхсэн бөөг хүртэл тэнгэр гэх болсны улмаас тэнгэрийн тоо 300-400 хүрч байна. Тэр ч бүү хэл хэдэн мянгаар тогтохгүй олон мэтээр ярьж бичих болсон нь том эндүүрэл, эрхэм судлаачид үүнийг хэлж засахын оронд хөөрөгдөн баяжуулах янзтай байгаа нь том ичгүүр гэжээ.

Тэнгэрийн бөөгийн тухай хоёр дахь анхаараж зүйл бол жирийн хүний үйлд ордоггүй, жижиг сажиг юмаар оролддоггүй, бусад бөө шиг олноор төрдөггүй явдал юм. Тэнгэрийн. бөөгийн онгод өгүүлж хэлж буйг харьцуулбал урьд төрөлдөө үйлийн үрээ эдэлж барсан, нүгэл хилэнц хийгээгүй, үнэнч шударга, цэх шулуун, явдал мөр тэгш, санаа сэтгэл цагаан, өгөөмөр ууч, тэнгэрийн өмнө үлэмжийн гавьяатай нэгэн л тэнд онго болж оршдог гэнэ.

Хүн амьд ахуйдаа хийсэн үйл, туулсан зам нь хэр хар цагаанаас хамаарч өөр өөр орчинд очих бөгөөд үйлийн үр ихтэй нэгнийх нь болохоор төрлөө эс олон тэнүүчилдэг аж. Бөөгийн хэц хэнгэрэг дэлдэх, хуур татах үед энүүгээр тэрүүгээр холхигч эргэн тойрны тэнэмэл сүнснүүд ч бас хөдөлгөөнд ордог, болж өгвөл бөөгийн биед дайран орж, хүний ёсоор хооллож ундаалах гэж хичээдэг юм байна. Тэнгэр шүтлэгийг уг нь зөв хөгжүүлж, зөв-шүтвэл агуу гайхамшигтай сайхан зүйл ажээ.

Онго шүтээн
Өвөг дээдсийн сүнс сүлд, онго шүтээн гэж бий. Онго шүтэх нь бөөгийн шашны чухал онцлог болно. Онгод гэдэг нь онго буюу "онгон"-ны олон тооны хэлбэр мөн. Онго буюу онгон гэдэг үг бол дархан, халдашгүй дээд шүтээн гэх утгатай. бөөгийн шашны шүтээн нь цөм онгодын дүрээр илэрдэг. Тэр нь нэг зүйлийн хүн дүртэй, мод чулуу буюу эсгийгээр хийсэн оронцог юм. Бас хүрэл буюу мөнгөөр хийдэг. Бөөгийн дуудлагад "олсон мод онгод, оцойж суух шүтээн" гэх буюу "хүн үзэхэд хүрэл, хүртсэн мандаа шүтээн" гэж байдаг нь үүнийг харуулна.

Бөөгийн шашны үзэл санааны гол цөм нь бүхнийг сүнстэй гэж үздэгт оршно. Сүнс үхдэггүй, хүнд амьдран орших сүнс, сэтгэл санааны сүнс, эргэн төрөх сүнс гэх гурван зүйлийн сүнстэй гэдэг. Амьдран орших сүнс нь хүний амь насыг дагаж байх тул түүнийг "амин сүлд" гэж дахин шүтдэг. бөөгийн шашинд далд ертөнцийг дээд, дунд, доод гэж гурван давхар болгон хувааж үздэг. Дээд ертөнц бол ариун энэрэнгүй сахиусны ертөнц бөгөөд дунд ертөнцийг зовлонгоос аврахын төлөө доорд ертөнцтэй үргэлж дайн дажин хийж байдаг. Дунд ертөнц дээр хүн амьтан оршин амьдардаг. Дунд ертөнц болон доорд ертөнцийн хооронд нэгэн үл мэдэгдэх ертөнц бий бөгөөд хүн үхвэл тэр ертөнцөд очно.

Доод ертөнцөд хүүрийн шимануус, хуран сууж, өвчин тахал гай зовлон тараадаг. Хүний ертөнцийн жаргал зовлонг эзэд сахиулсан болон чөтгөр шулам захирч байдаг.

Бөө нь эзэд сахиусны элч болж, хүн амьтны өвчин зовлонг арилгаж, тэдэнд аз жаргал авчирдаг гэж бөөгийн шашин үздэг. Бөөгийн гол үүрэг бол дайллага дахилгыг эрхлэн явуулж, өвчин үзэх, зүүд Сотзих зэрэг болно.

Бөөгийн тахилгад тэнгэрийн тахилга, уул усны тахилга, гол нь овоо шаншийн тахилга, буумал болон заяачийн тахилга, галын тахилга, дээдсийн тахилга зэрэг бий. Түүний олонх нь яваандаа ард нийтийн дайллага тахилгын зан үйл болон хувиржээ.

Н.Отгонбаатар http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан