gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монголын нууц товчоо” дэлхий дахинаа 20 гаруй хэлээр 30 орчим оронд 200 удаагийн хэвлэлтээр хэвлэгдэн гарчээ

Ч.Болортуяа
2010-11-05
0
Twitter logo

 - “Монголын нууц товчоо” бичигдсэний 770 жилийн ой тохиож байна -

“Монголын нууц товчоо” 1240 онд Хэрлэнгийн хөдөө аралд бичигдсэнээс хойш 770 жил өнгөрчээ.

750 жилийн ой буюу 1990 онд “Монголын нууц товчоо” номонд зориулан Хэрлэнгийн хөдөө аралд хөшөө босгож байсан билээ.

Тэгвэл 770 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ажлын хүрээнд Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын үндэсний түүхийн музейгээс хамтран Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зарлалаа.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд “Монголын нууц товчоо”-г дотоод, гадаадын  эрдэмтэд хэрхэн судалж, ямар ололт амжилт гаргаснаа энэ сарын 8, 9-ний өдрүүдэд хэлэлцэх гэж байна.

Мөн өнөөдөр Монголын үндэсний түүхийн музейд “Монгол нууц товчоо” үзэсгэлэн нээгдэж байгаа. Энэ талаар өнөөдөр дээрх байгууллагын холбогдох эрдэмтэд мэдээлэл хийсэн юм.

“Монголын нууц товчоо” дэлхий дахинаа 20 гаруй хэлээр 30 орчим оронд 200 удаагийн хэвлэлтээр хэвлэгдэн гарсан баримт байдаг юм байна.

Монголд хамгийн нийтлэг тархан, олон хэвлэгдсэн нь Цэндийн Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн “Монголын нууц товчоо” юм. Түүний ном 180 мянган хувь хэвлэгдсэн судалгаа байдаг юм байна.

Сонирхуулахад, “Монголын нууц товчоо”-г анх судлаачийг нь "Алтан товч" -ийн зохиогч Гүүш Лувсанданзан гэж үздэг. Мөн 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд 1875-1932), 1940 онд буюу нууц товчооны 700 жилийн ойгоор академич Ц.Дамдинсүрэн уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Ш.Гаадан нууц товчоог даганан судалж докторын зэрэг хамгаалж байжээ.  1980-аад оноос академич П.Цэрэнсодном, профессор Т.Дашцэдэн, доктор Б.Сумъяабаатар Бүлгүтэй нар судлан нилэээд дорвитой бүтээлүүд туурвижээ.

Өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэж буй багш, эрдэмтдийн ярьж буйгаар “Монголын нууц товчоо судлал, Чингис судлалын төрөлжсөн баг судлаач өнөөдрийг хүртэл Монголд байгуулагдаагүй. Харин гадны орнуудад энэ талын эрдэм шинжилгээний судалгаа түлхүү хийгдсээр байна. Хамгийн наад зах нь манайх Өвөрмонгол шиг ч судалгаагаа явуулж чадахгүй байна. Төр засгаас энэ тал дээр анхаарахыг хүсч байна” гэсэн юм.

Ямартай ч энэ сарын 8, 9-ний өдрүүдэд “Монголын нууц товчоо” судлалын асуудлаар Монголын 30, гадаадын найман Монголч эрдэмтэн илтгэл тавин хэлэлцүүлэг үүсгэх нь.

Энэ талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан