Нийслэлийн 23 дугаар сургуулийн өмнөх цэцэрлэгийг дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит болгосноос хойш арваад жил өнгөрч байна.
Уг цэцэрлэгийг 2009 оноос тохижуулж эхлээд байгаа юм. Ховд хотын цэцэрлэгт Б.Явуухулан найрагчийн өөрийн гараар суулгасан мод ургаж буй. Уг модны мөчрөөр ургуулсан тарьцыг хэдэн жилийн өмнө Явуугийн цэцэрлэгт суулгасан юм.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаас гадна аж ахуй нэгжүүдийн хандив, тусламжаар Явуухулангийн цэцэрлэгт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Одоогоор цэцэрлэгийн гадна талын чулуун ханаар хүрээлэгдсэн, үндэсний хээ угалз бүхий хашаа, ногоон байгууламж, явган хүний замын хавтангуудыг нь хийж дуусчээ. Ирэх хавар усан оргилуур, гэрэлтүүлгийг хийснээр Явуугийн цэцэрлэг нээлтээ хийх юм байна. Харин Б.Явуухулан найрагчийн хөшөөг босгох асуудал тодорхойгүй байгаа гэнэ.
Г.Хэрлэн