gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     8.20
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 16
Зурхай
 8.20
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 8.20
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Монголын нууц товчоо" дахь таван нууцыг тайлжээ

Соёл урлаг
2007-10-03
0
Twitter logo

Өвөр Монголын суд­лаач Ц.Үнэнч “Монголын нууц товчоо” зохиолыг олон арван жил судалсны дүнд маш сонирхолтой таван нууцыг тайлсан байна.

“Энэ том зохиолын зүйл бүр дээр нарийн судал­­гаа хийсэн. Тэнгэр, газар, морь, хүн, цаг гэсэн үндсэн таван асуудлын хүрээнд нэлээд сонирхол­той нууцыг ол­сон” гэх түүний яриаг хүргэе.

“Мөнх тэнгэрийн хүчин дор”
Бид дээд тэнгэрээс заяа­тай ард түмэн гэж ярьдаг. Чингэс хаан ч тэнгэрээ бүх­нээс дээдлэн, тахиж ирсэн нь учиртай. Чингэс хаан тэнгэ­рийг ямар нэгэн хээнээс бүрдсэн далдын нөлөөтэй шидтэн гэж үздэг байж. Түү­нээс өөрөө эрч хүч авдаг гэдэгтээ ч итгэдэг байсан ажээ. Тиймээс “Мөнхэ тэнгэ­рийн хүчин дор” хэмээн өгүүл­дэг байсан юм. Мөнх гэдгийг үүрд гэсэн утгаар ойлгодог учир энэ тэнгэр бол Мөнх хөх хээ гэсэн санаа юм. Мөн “Нууц товчоо”-нд Мэнэлиг эцэг гэж гардаг. Энэ нэрийг яг зөвөөр галиглавал “Мөн л хээ эцэг” гэсэн үг. Түүнийг Чингэс хаан мөнх тэнгэртэй ижилтгэн хүндэлж байсны илэрхийлэл мөн.

Бөртэ-Чоно, Гуа-Марал одоогийн Төв аймагт анх суурьшиж байв
Бөртэ Чоно, Гуа- марал анхлан ирж нутагласан газар нь Бурхан Халдун уул гэдэг бөлгөө. Гэтэл энэ уулыг одоо­гийн Хэнтий аймгийн нутагт байрладаг гэж бид тахин шүт­дэг. Харин миний судалгааны үр дүнд жинхэнэ Бурхан Хал­дун уул Төв айм­гийн Мөнгөн­морьт сумын нутаг дахь Мөнх­­жар­галант уул юм. Яагаад гэвэл “Нууц тов­чоо”-ны 98 дугаар зүйлийг сайтар унших хэрэгтэй. Түүнд ингэж өгүүлжээ. “Хэр­лэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан бүхүйд, нэгэн өглөө эрт гэрэлт шар өдөр гийж бүхүйд Өгэлүн эхийн /гэр дотор хөдлөх/ Хуагчин эмгэн босч өгүүл­рүүн: Эх, эх үтэр бос газар доргилж, төвөргөөн сонсдоно. Залхамшигт Тай­чууд айсуй буюу эх үтэр бос” хэмээжээ. Бүрги гол гэдэг одоогийн Төв аймгийн Мөнгөн­­морьт сумын нутагт байдаг юм. Түүний хоёр та­лаар Наран, Саран гэдэг хоёр уулын “Саран”-гийн үргэлж­лэл нь Бурхан халдун уул юм. Үүнтэй ижил төстэй баримтыг 103 дугаар зүйлээс уншиж болно.

Чингэс хаан есөн шаргатай байжээ
Тэмүжиний найман шар­га алдагдах үед нэг морийг нь анд унаж явсан учир хулгайд туугдалгүй хоцорчээ. Тэр морины нэрийг Угтар шарга гэдэг байсан. Үүнийг тус зохиолын 99 дүгээр зүйлд дүрсэлснээс ялгаж сал­ган ойлгож болох юм. Түүнд өгүүлэхдээ “Тэмүжин нэг морь унав. Өэлүн эх нэг морь унав. Хасар нэг морь унав. Хачигун нэг морь унав. Тэмү­гэ нэг морь унав. Бэлгүдэй нэг морь унав. Боорчу нэг морь унав. Зэлмэ нэг морь унав. Тэмүлэнийг Өэлүн эх өвөр­төө дүүрэв. Нэг хөтөл морь гаргав. Бөртэ үжинд морь дутав” гэжээ. Энэ мэт нотлох баримт олон бий л дээ. Тэгэ­хээр Чингэс хаан Алтан шар­га, Мөнгөн шарга, Угтар шарга, Бор шарга, Халиун, Хээр, Зээрд, Цагаан, Хар гэсэн есөн морьтой байжээ.

Өнөөдөр 849 оны нэгдүгээр сарын 12
Монголчууд аргын тоолол, билгийн тоолол гэсэн хоёр тоололтой. Тэгвэл Чингэс хааны үед “Одон цаг”-аар он тооллоо хөтөлдөг байжээ. Энэ нь дээрх хоёр тооллын дун­дах буюу нарны баримжаа­гаар тогтоодог тоолол. Үүгээр бол өнөөдөр 849 оны нэгдү­гээр сарын 11-ний өдөр юм. Энэ үеэс үнэн зөвөөр нь тоолсон цаг тооны бичгийг би гаргасан байгаа.

Чингэс хааны алтан ургийнхан дутуу байна
“Монголын нууц товчоо”-нд олон үеийн удмыг бичилгүй өнгөрснийг олж тогтоосон. Жишээ нь Есүхэй баатраар нэг үе эхэлж байгаа бол түүнээс хойш 36 жил өнгөрч байж дараагийн үе эхлэх ёстой. Гэтэл “Нууц товчоо”-нд тэр хоорондох хүмүүсийг хаяж товчилсон байгаа нь нотлогдсон юм.

Жамухын үе удмыг ингэж бичсэн байна.
-Жад иргэн-Буданчиртай нэг үе
-Жажирдай-Хавчи баатартай нэг үе
-Жажирдай дүүтэй байх ёстой авч түүнийг бичээгүй
-Бөр Бүлчирүү
-Хар хадагин
Үүнээс доош есөн үеийн хүнийг бичилгүй тасдсан байх юм. Ингэсний үр дүнд сая Жамуха гэж бичжээ. Ийм нууцуудыг “Монголын нууц товчоо”-ноос олж харлаа” гэж ярилаа.

-Чингэсийн Онгоныг олох баталгаа бий гэж та бодож байна уу?
-Тийм, тун удахгүй олно. Гэхдээ үүнийг одоогоор хэл­мээр­гүй байна. Ямар ч бай­сан Чингэс хааны алтан ур­гийн нутаглан байсан Бурхан Халдун уул Төв аймагт гэдэг нь баттай.

-“Монголын нууц тов­чоо” олон хэлнээ гарсан байдаг. Та хэдийг нь суд­лав?
- Энэ зохиолын яг жинхэнэ Уйгаржин монгол хэлнээ гар­сан эх нь хаана ч олддоггүй ховор шүү дээ. Тиймээс би хятад болон уйгаржин бичгээс галигласан эх гээд ер нь нэлээд хэдийг судалсан.

Я.Мөнгөнцэцэг 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан