-Уншигчийн захидал-
“Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла” хэмээн “Болор цом”-ын эзэн Т.Очирхүү гуайн сайхан шүлэг бий.
Миний хэмээн дотночилон дууддаг цөөхөн хэдэн хүний нэг болох анд минь хүнд өвчинтөй тэмцэн өдөр өдрөөр дөхөн ирэх үнэнийг ухаарч ядан байгаа энэ үед та бүхэндээ хандан үгийн гуйлга гуйж суунам. Даваа нугачаатай амьдралын их далайд хүн хүнээрээ, бас халуун дулаан үг, хайр энэрэлээр дутах вий дээ гэхээс би хамгийн их эмээдэг юм. Тиймээс дотны анддаа урмын үг хайрлах халуун дулаан сэтгэлийг элэг нэгт Монгол түмнээсээ хичээнгүйлэн хүсч байна.
Оюун ухаан итгэл үнэмшилийн хүч бол бие организмд үүссэн өвчинг ялан дийлж чадах цорын ганц хүчин зүйл юм. Тэрхүү хүч чадлыг дүрэлзүүлэн асааж чадах ид шидтэй гайхамшигт үг хайнам. Үгийн үнэ цэнэ шидэт утгын тунгаан бодох саруул ухаантай түүнд минь худлаа цэцэрхэл хуурамч бялдуучлал биш үнэн сэтгэлийн урмын үг бичээрэй. Хамгийн сайхан захидал хамгийн үнэн үг илгээж хүч чадал урам хайрласан хүнд би чин сэтгэлийн нандин билэг илгээнэ. shidetem2010@yahoo.com хаягаар уншигч та бүхнийг амьдрах итгэл, урам хайрласан сэтгэлийн халуун үгтэй захидал илгээхийг хүсэж байна.
Буянбатын тухай товчхон
Хорвоог таньж амжаагүй есөн насанд нь хайрт ээж, 21 насандаа ааваасаа хагацсан ч амьдралд сөхрөөгүй ч тархины хорт хавдар өвчинтэй тэмцэлдэж байна. Тэрээр МУИС-ийг нийгмийн ухаан улс төр судлаач мэргэжлээр төгсөж, Солонгос улсад магистрийн зэрэг Их Британи улсад дөрвөн жил суралцаж, өнгөрсөн наймдугаар сард докторын зэрэг хамгаалсан манай улсын өндөр боловсролтой эрдэмт хөвгүүдийн нэг билээ.
Гэвч халаас нимгэн оюутны амьдрал гэлтгүй чадлынхаа хэрээр боломж гарган Монгол түмэндээ тусалсаар яваа. Тухайлбал, Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Бат нэгдэл” ТББ байгуулж эрх нь зөрчигдөж хүний нутагт зовж зүдэрч яваа олон Монгол хүнд хууль эрхийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ.
Одоогоор Их Британи улсад “Оюунлаг Бүтээлч залуучуудын клуб” байгуулан, Монгол Улсынхаа орон гэргүй өнчин ядуу Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд гэр бэлэглэж, мөн Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн тасгуудыг тохижуулах зэрэг олон ажлыг хийж явахдаа өвчнийхөө талаар нэг удаа ч дурсалгүй бусдын төлөө буян санаж явдаг нэгэн.
Гэтэл ухаалаг хүнлэг энэ залуу тархины хавдар хэмээх аюулт өвчин тусаж, олон мянган хүмүүсийн сэтгэлийн дэм тус өөрийн агуу их тэсвэр тэвчээрээр хоёр удаагийн маш хүнд хагалгааг амжилттай даван гарсан ч одоогоор биеийн байдал сайнгүй Их Британи улсад эмчлүүлж байгаа юм.
Өвчинд шаналж хий дэмий суулгүй ирээдүйн бяцхан хүүхдүүдийн хувь заяанд анхаарал хандуулах сурсан мэдсэнээ эх орондоо зориулж хийж эхэлсэн хийхээр төлөвлөсөн ажлуудаа дуусгах хүсэл маань миний амьдралд хоргодох хамгийн том шалтгаан хэмээн ярих Буянаад минь зориулж дэлхийн өнцөг булан бүрд байгаа та бүхэн захиа бичээрэй.
Одоогоор олон хүнтэй харилцах боломжгүй байгаа ч удахгүй эдгээд инээгээсэй ихийг хийж бүтээж урт удаан амьдраасай. Андад минь урам хайрласан шилдэг захидлаас түүвэрлэн ном болгохыг зорьсон юм. Та бидний сэтгэлийн хүч, миний найзын мятрашгүй зүтгэлээр түүний цаашдын амьдрал нь үргэлжилнэ гэдэгт итгэнэм...
Г.Тод