gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шимтгэлээр номын үнийг хөөрөгдмөөргүй байна

Эдийн засаг
2010-11-03
0
Twitter logo

...Өрөөндөө ганцаар, чимээгүй суугаад энэхүү дэвтрээ эмхэтгэлээ... гэж манай зохиолчид олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн номоо хэвлүүлснийхээ дараа баяртайгаар өгүүлдэг. Санаа бодлоо багцлан, чилээн байж бичсэн болохоор ингэж нандигнах нь зүй хэрэг. Сэтгэлийн урам, бяд, бардамнал, эгээрэл, эргэцүүлэл шингэсэн тэрхүү номыг харин уншигчид санасан цагтаа авч уншиж чадаж байна уу гэдэг асуулт үүнээс урган гарч ирэх нь лавтай.

Зохиолч, уран бүтээлчид зарагдсан номоосоо өөрийнхөө гар дээр ахиухан мөнгө авах гэсэндээ магадгүй номондоо өндөр өртөг тогтоогоод байж болох юм. Гэхдээ л үнэн хэрэгтээ зохиолчид номоо хэвлүүлэх гэж зүдэрдэг. Зүдэрч олсон хэдэн төгрөгөөрөө арай ядан хэвлүүлдэг ном нь ашиг байхгүй. Зарагдлаа гэж бодоход гар дээр ирэх мөнгө нь тун бага.

Ихэнхийг нь номын дэлгүүр татвар, шимтгэл, түрээс энэ тэрэнд орох мөнгө гээд суутгаад авна. Угтаа бол номонд ингэтлээ их шимтгэл тогтоож, номын үнийг хөөрөгдмөөргүйсэн. Өөрөөр хэлбэл, оюуны бүтээлийг шимтгэл гэсэн нэрийн дор хатуухан хэлэхэд "булшилмааргүй" байна. Уншигчид хямд үнээр шинэ номыг худалдан авч яагаад болохгүй гэж. Зарим дэлгүүр зарагдсан номоос 30-33 хувийн шимтгэл авдаг. Одоо ихэнх номын дэлгүүрүүд 26 хувийн шимтгэл авч буй. Нэг ном 8000 төгрөгөөр худалдахад номын зохиогчид 5920 төгрөг очих жишээтэй.

Харин 5000 төгрөгөөр зарагдвал 3700 төгрөг авна. Энэ бол ердөө 26 хувийн шимтгэл авдаг газрын тооцоо. Бүр зарагдсан номоос 30-33 хувийн шимтгэл авдаг газраас бол зохиолчийн гар дээр бараг мөнгө ирэхгүй л гэсэн үг. Энэчлэн үнэ өртөгтэй холбоотой жишээнүүд урт үргэлжлэх нь дамжиггүй. Номын дэлгүүрийн аваад байгаа шимтгэл нь татвар, түрээс, цахилгаан, дулааны үнэд зарцуулагддаг гэсэн тайлбар тэд өгдөг.

Номонд хорхойтой уншигчид номын өртгөнд даруулж байна. Босч чадахгүй сөхөрч байна. Энэ байдлыг номоос авдаг шимтгэл гэгч бий болгоод байгааг манайхан сайн мэддэг хэрнээ дорвитойхон арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Шимтгэл өндөр байна гэж дороо л дэвхэцхээс биш үр дүнд хүрчихээр ажил хийхгүй л байна шүү дээ. Номыг үнэн голоосоо хайрладаг л юм бол эрхлэн гаргагч, бичигчдийн хөдөлмөрийг үнэлж сурмаар санагдана. Зохиолчид дээшээ харж хэвтэж байгаад зохиол бүтээлээ туурвидаггүй. Оюун ухаанаа хүлээн зөвшөөртөл нь бодолд дарагдаж, чөмгөө дундартал хөдөлмөрлөдөг.

Шимтгэл гэгч чимээгүй тэмцэл тэдний хийх, бүтээх өрнүүн их бодлыг хэдий хүртэл боомилох вэ. Ер нь оюуны талх бүтээгчдийн номоос шимтгэл авч болно, гэхдээ харьцангүй бага авдаг болмоор. Ном бүтээгчдийн буянаар номын дэлгүүр байгуулж хөлжих гэсэн увайгүй бодолтон хүртэл байдгийг хүмүүс нуудаггүй. Бөс бараа худалдаалдаг наймааны ченж гэдэг шиг номын ченж Монголд бий болоод байгаа.

Ченж хүн авсан зүйлээ заавал үнэ нэмж зардаг. Тэгэхээр зохиолч, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалдаг МЗЭ энэ тал дээр холбогдох яам тамгын газартай хамтран төсөл, хөтөлбөр байг гэхэд үр дүнтэй нэг ч болсон ажил хиймээр юм. Наад зах нь ном гурван дээд эрдэнийн нэг гэдэг. Энэ нэрээр далайлгаж байгаад 10-15 хувийн шимтгэл авдаг номын дэлгүүр байгуулах саналыг пүүс, компаниудад тавьж болно шүү дээ.

Шимтгэл авдаггүй дэлгүүр байгуулаад өгөөч гэвэл зарим нь дуртайяа за гэнэ. Ном цагаан мөртэй болохоор дэмжиж л таараа. Тэгээд ч нийгмийн сэтгэлгээний гүнзгий мэдлэг, мэдрэмжтэй зөв санааг зөвхөн ном л өөртөө агуулсан байдаг. Зохиолчид номын шимтгэл өндөр байна гэдгийг бие даан бодоод байлтгүй үүнээс гарах ямар гарц байгааг хамтдаа тодорхойлъё. Ном сэтгэлгээний чадварт бяд суулгадаг гэдгийг хэн ч мартах учиргүй. Яг үнэнийг хэлэхэд, эерэг үр дүнтэй ажлыг номын ертөнц хүлээж байна. Явцуу доголдол номын зах зээлд удаан үргэлжлэх ёсгүй.

Б.Дариймаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан