gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ирландаар аялахуй

Нийгэм
2008-10-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-10-21
Ирландаар аялахуй

Хэрэв тa Ирланд улсыг зорих гэж байгаа бол дараах мэдээлэл анхаарлаа хандуулаарай. Танд эдгээр мэдээлэл тус болно гэдэгт итгэлтэй байна.

Ирландад гадаад оюутнуудад суралцах боломж хэр байдаг вэ?
Ирланд улсын нийт хүн амын 40 хувь нь 25-аас доош насны залуучууд байдаг. Тиймээс ч оюутнуудын суралцах таатай орчин бүрдсэн гэж болно. Залуучуудын энэ оронд ард түмэн нь англиар харилцан ярьдаг, европын соёл уламжлалтай дотно танилцах ахуй нөхцөлтэй, нийгэм эдийн засгийн хөгжлийн хувьд дэлхийд дээгүүрт ордог гээд тус улсад суралцахын давуу тал олон. Ирландын сургалтын арга зүй баялаг бөгөөд боловсролын стандартын чанар өндөр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн болохоор гадаадын оюутнууд тус улсыг зорих нь их. Монгол залуус маань ч тэднээс юугаараа дутах вэ.

Тиймээс та Ирландад суралцахыг хүсвэл http:// www.educationireland.ie/ веб хуудсанд нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. . Ирландад англи хэл сурах, тус улсын их дээд сургуульд суралцахыг хүссэн залуустаа хандаж дараах хэдэн зөвлөгөөг хүргэе. Юуны өмнө очих сургууль, газраа сонгож, элсэн орох сургуулийнхаа урилга, сургуульд суралцах хугацаандаа ивээн тэтгүүлэх байгууллага, газрын албан тодорхойлолт, хөрөнгө санхүүгийн баталгаа, эхний cap, улирлын сургалтын төлбөрийг шилжүүлсэн баримт зэргийг бүрдүүлж байж виз мэдүүлэх хүсэлтээ гаргаарай. Одоогийн байдлаар, Бүгд Найрамдах Ирланд улсын хэмжээнд долоо, Хойд Ирландад хоёр их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрт бакалавр, мастер, докторын зэргийг хамгаалж, түүнчлэн бусад олон тооны богино хэмжээний курс, институтэд элсэн орж сертификат, диплом эзэмших сургалтанд хамрагдах боломжтой юм.

Ирландад сурахыг хүсэгчид өөрийн суралцах сургууль, коллеж, курсээсээ урилга хүлээн авах, бусад хэрэгтэй мэдээллээ авахын тулд http://www.cao.ie веб хуудсаар нэвтэрч, мэдээлэл авч болох нь. Эсвэл өөрийн сонирхлын дагуу сургуулиа шууд сонгож, тус сургуулийнхаа хаягаар ямар нэгэн зуучлагчгүйгээр ч харьцаж болно. Тус төвд хандаж өргөдөл гарган сургуулийн урилга авах үйлчилгээний төлбөр 35-70 еврод багтана. Энэ жил Ирландад анагаах ухааны чиглэлээр сурахад 29,000-42,000, инженерийн сургалтанд 9,100-20,300, шинжлэх ухаан технологийн чиглэлээр бол 9,100-20,300, бизнесийн ухаанаар суралцахад 9,100-16,500, урлаг болон хэл судлал, хүмүүнлэгийн чиглэлээр сурахад 9,100-15,500 еврогийн сургалтын төлбөртэй байна. Оюутнуудын жилийн бусад зардлыг дунджаар 7500-12,000 еврод багтана гэж үздэг. Үүнээс дотуур байрны зардалд 3000-5150, хоол хүнс ойр зуурын хэрэглээнд зарцуулах дүнг 2500-3500 гэж тооцож болох юм. Дашрамд сонирхуулахад БНХАУ-ын Бээжин хотноо байрлах Ирландын ЭСЯ нь Монголыг давхар хариуцан ажиллаж, консулын үйлчилгээг үзүүлдэг.

Тус газрын хаяг нь:
Ireland Embassy, Mongolia
3 Ri Tan Dong lu, Chaoyang District
Beijing, China 100600
Phone:+86-10-65322691; +86-10-65322914
Fax:+86-10-65326857
Email: beijing@iveagh.irlgov.ie

Виз мэдүүлэхдээ анхаарах зүйлс

Олон улсын нислэгийн онгоцны буудлууд Ирландын томоохон хотууд болох Belfast, Cork, Dublin, Shannon-д байрладаг бөгөөд эдгээрээс Та Aran арлууд, Derry хот, Donegal, Galway, Kerry, Ireland West Airport Knock and I Sligoгийн онгоцны буудлууд pyy орон нутгийн нислэг хийж хүрч болно. Мэдээж галт тэрэг, экспресс автобуснууд ч танд үйлчилнэ.

Ийнхүү байгалийн төгс зохилдлогоо, орчин цагийн хөгжил дэвшил хосолсон өөр өөрийн өнгө төрхөөрөө ялгарах дөрвөн бүс бүхий Ирландад экотуризм хүчтэй тул Та тус улсыг зорихоосоо өмнө аль хот, хаагуур аялах, хаана амьдардаг ах дүүтэйгээ уулзах, ямар бизнес аялалд оролцох зэргээр өөрийн аяллын зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй.

Хэрвээ та бизнес болон тойрон аялал хийх зорилгоор түр хугацаатай Ирланд улс руу аялахаар хэдийнэ шийдсэн бол,

-Виз авснаас хойш, хамгийн багадаа зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр байх гадаад паспорт
-Таны гарын үсгээр баталгаажсан бөгөөд өргөдөл дээрх асуултуудад бүрэн хариулсан виз мэдүүлэх хүсэлтийн маягт
-Виз олгох хуудсан дээр шаардлагатай хоёр хувь өнгөт цээж зураг
-Аяллын зорилгоо тусгасан тодорхойлолт, хүсэлт
-Ирланд улсад байх хугацаанд шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа, үүнд очих газар буюу зочид буудал, бусад зардлуудыг тооцож хэрэгтэй мөнгөн дүнг хэрхэн шийдвэрлэхээ баталсан бичиг баримтууд
-Ирж буцах билет
Бизнес аяллаар яваа бол мөн дээрх зүйлсээс гадна
-Ирландаас урьсан компаний захиа
-Явуулж байгаа компаний албан хүсэлт буюу, үүнд:

Ирландад байх хугацаа, бизнес аяллын зорилго, хөрөнгө санхүүгийн дэмжлэг г.м зэрэг бичиг баримтуудыг юуны өмнө бүрдүүлэхийг зөвлөж байна.
Ийм зорилгоор виз мэдүүлэхэд, төлбөр нь хэр яаралтай байгаагаас хамаарч 50 эсвэл 75-150 ам.доллар байдаг. Хэрвээ Та шуудангийн үйлчилгээг сонгосон бол, Танд хариу илгээхэд шаардлагатай шуудангийн зардал, түүнийг хэр хурдан хугацаанд хүлээж авах хүсэлтээс тань хамаарч бага зэрэг ялгаатай нэмэлт төлбөрийг хамт шилжүүлэхийг шаардана. Мэдээж, Та дэлгэрэнгүй мэдээлэл, шаардлагатай зүйлсээ тодруулахыг хүсвэл Бээжин дэхь Ирландын ЭСЯ-ны хаягаар лавлаарай. Эсвэл http:// www.myvisapassport.com/pdf/lrelandVisaForm.pdf вэв хуудсанд нэвтэрч, англи хэл дээрх Ирландыг зорих виз мэдүүлэх өргөдлийн загвартай танилцаж болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан