Олон улсад зөвшөөрөгдсөн инженерийг дотооддоо бэлтгэж, сертификат олгох мэдээллийн технологийн инженерийн шалгалт “Монгол-Японы соёлын төв”-д өнгөрсөн даваа гаригт эхэллээ.
Энэ шалгалт Япон улсын мэдээллийн технологийн шалгалтад суурилдаг бөгөөд Азийн 12 оронд бүс нутгийн нэгдсэн стандарттай болгох зорилгоор хэрэгждэг.
Манай улсад мэдээллийн технологийг ашигладаг албан хаагч, энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн ур чадварын төвшинг олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэх, олон улсын стандартыг хангасан боловсон хүчин ажиллуулах, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулжээ.
Үүнд Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, шуудан харилцаа холбоо технологийн газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, түүний харъяа Мэдээллийн технологийг дэмжих агентлагтай хамтран ажилладаг.
Энэ удаагийн шалгалтад 47 хүн бүртгүүлснээс 42 нь шалгалт өгчээ. Мэдээлэл, технологийн инженерийн шалгалт хариуцсан ажилтан С.Энхтуяа “Шалгалтад хамрагдсан залуучуудын боловсролын төвшин доогуур биш, харин практик тал руугаа мэдлэг, туршлага сайн хуримтлуулдаг ч, онолыг орхигдуулдаг тал ажиглагддаг” хэмээн ярилаа.
Ч.Зотол