МУБИС-ийн Түүхийн тэнхмийн санаачилгаар "Ардчилсан хувьсгалын 20 жил"-ийн ойн хүрээнд Ардчилсан намтай хамтран түүхийн ухааны докторууд, эрдэмтэн судлаачдын дунд "Ардчилал 20 жил: Түүх судлалын асуудлууд" сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.
Ардчиллын 20 жилийн түүхэнд анх удаагаа түүх судлалын асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байгаа бөгөөд хурлын илтгэлийг түүх судлалын ухааны докторууд тавьснаараа онцлог аж.
МУИС, МУБИС, Цагдаагийн академи, Цэргийн академийн эрдэмтэн багш нар бүтэн өдрийн туршид Ардчилсан хувьсгалын нэр томьёоноос эхлээд аман хэлбэрээр уламжлагдаж ирсэн түүх, зарим нэгэн маргаантай асуудлyуд болон өдгөө Ардчиллын үнэт өвийг хадгалж буй архивууд хэрхэн ажиллаж байгаа талаар өөрсдийн судалгаанд үндэслэсэн илтгэл тавьж оролцогчдын дунд хэлэлцүүлгийг өрнүүллээ. Эрдэм шинжилгээний хурлыг нээж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг үг хэлсэн.
Судлаач бүр өөр өөрсдийн сэдвийг олон ургальч үзэлд тулгуурлан нээлттэй гаргаж тавьж байсан. Энэ хувьсгалыг хийснээс хойш нэгэнтээ 20 жил өнгөрсөн. 20 жил гэдэг бол хүний амьдралтай харьцуулбал их хугацаа мэт боловч түүхэн цаг хугацааны үүднээс авч үзэхэд өчүүхэн богинохон хугацаа юм. Энэ утгаараа Ардчилсан хувьсгалын түүх хараахан бүрэлдэж дуусаагүй, түүхэн бичлэгт бүрэн тусгагдаагүй байдалтай байгаа гэдгийг тэд онцолж байсан юм.
Түүнчлэн Ардчиллын үнэт өвийг хадгалж буй төрийн болон төрийн бус архивуудын материалуудыг мэргэжлийн төвшинд хадгалж хамгаалах шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд цаашид Ардчиллын бодит түүхийг ерөнхий боловсрол, их, дээд сургуулиудын мэргэжлийн ангиудын сургалтын системд илүү өргөн хүрээтэйгээр оруулж өгөх нь Ардчилсан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудад зөв мэдээлэл, мэдлэг өгөх, Ардчилал бэхжих үйл хэрэгт том нөлөө үзүүлнэ гэдэг дээр оролцогчид санал нэгдэж байсан юм.
Тус эрдэм шинжилгээний хуралтай холбоотой зарим зүйлийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас
тодрууллаа.
-Ардчилсан намын өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын зорилго, ач холбогдол юу вэ?
-Ардчилсан Монгол Улсын хувьд энэ жил томоохон түүхэн үйл явдлуудаар дүүрэн он болж өнгөрч байна. Бид орон даяар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэж байгаагийн хамгийн үнэ цэнтэй нь энэ эрдэм шинжилгээний бага хурал гэж ойлгож байна.
Эх түүхээ умартсан хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэсэн мэргэдийн үг байдаг. Чухамдаа 20 жилийн өмнө үүсч, өрнөж, бүрэлдэн тогтсон түүхэн үйл явдлын нийгмийн тусгалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, хэн нэгэн хүний субектив зорилгоос ангид, мэргэжлийн үүднээс олон ургальч үзлээр гаргаж тавих нь бидний ирээдүй, хойч үеийнхэнд үнэлж баршгүй өв болох юм.
Тэртээ 1989 оны ардчилсан хувьсгал бол ард түмний олон арван жил хуримтлагдсан хэрсүү ухаарал, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн халуун сэтгэл байсан юм. Түүхийг бүтээсэн баатрууд байсаар байхад түүхийг гуйвуулах үзэгдэл байгааг нуух аргагүй юм. Тийм учраас энэ эрдэм шинжилгээний хуралд тавигдаж байгаа илтгэл бүр үнэн бодитой, үнэнийг олон нийтэд яаж хүргэх гээд олон асуудалд хариулт өгсөн арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Үнэндээ түүхийг хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол, дарга цэрэг нарын үзэмжээр бус цаг хугацаа, шударга үнэн хоёр л бүтээдэг юм.
Түүхийн явцад мартагдах шахсан үйл явдлын өрнөл, түүхэн дэс дарааллыг мэдэж, танин мэдэхүйн үүднээс хандахад эрдэм шинжилгээний хурлын гол зорилго оршиж байгаа юм.
Түүнчлэн ардчилсан хувьсгалын 20 боть ном гаргах ажил эхлээд явж байна. Ардчилсан хувьсгал гэдэг зүйл гэнэтхэн бий болоогүй. Анх бий болгосон санаачилсан хөдөө орон нутагт анх хэн байгуулсан дэмжиж оролцсон бүх хүмүүсийг хамруулсан өргөн хүрээтэй түүхийн асуудлыг энэхүү 20 боть номдоо гаргаж тавих юм.
Энэ нь бол ганц хоосон түүх байх биш 20 жилийн өмнө байсан амьд баатрууд нь өнөөдөр энх тунх байгаа учир эдгээр хүмүүстэй ярилцаад ардчиллын түүхийг бодитойгоор босгож тавихын эхний оролдлогыг хийж байна.
-Ардчилсан хувьсгалын өнгөрсөн 20 жилийг улс төрийн намууд өмчлөх гээд байгаа шиг санагдаж байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Ардчиллыг одоо бас хэн өмчлөх гээд байгааг мэдэхгүй байна. Ц.Элбэгдорж, Баабар, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Да.Ганболд гэсэн хүмүүсгүйгээр төсөөлнө гэвэл нэг л хоосон болно л доо. Тиймээс манай нам бол өмчлөх гээд байгаа юм биш бодит зүйлийг үнэнээр нь тавина. Анх эхлүүлсэн нам бол тэр үеийн ардчилсан хөдөлгөөнүүд мөн Ардчилсан нам шүү дээ. Ингэж хэлэхээр чи өмчилж авах гээд байгаа юм уу гэсэн хүмүүс зөндөө байна.
Хамгийн анх 1991 онд гаргаж байсан "Ардчилал" сонин дээр тэр үеийнхэн хуралдаж байсан түүхэн зураг ч байна. Эдгээр түүхээс харахад ер хөдөлгөөнгүй баталгаажуулж гэрчилж байна. Гэхдээ бид энэ түүхийн асуудалд ач холбогдол өгч эртхэн шиг түүхээ цэгцэлж авахгүй бол энэ хооронд түүх гуйвах хандлага байна.
-Түүх гуйвах гээд байна гэсэн зүйлийг тодруулбал?
-Түүхийг хоёр янзаар гуйвдаг юм байна гэж харж байна. Хүн бол 20 жилийн өмнөх зүйлийг санах хэцүү болохоор мартах зүйлээс нь болж түүх гуйвдаг юм байна. Хоёрдугаарт зориудаар гуйвуулж байна. Өнөөдөр энэ түүхийг бүтээлцсэн хүмүүс бүгд амьд сэрүүн байгаа дээр л түүхээ авч үлдэх ёстой гэж бодож байна.
Тухайн үед хэн ямар үүрэг гүйцэтгэж байсан гэдгээ өөр өөрийнхөөрөө тайлбарлаж ярих байх. Гагцхүү яг 20 жилийн өмнө өөрийнхөө гүйцэтгэсэн үүргийг бодитойгоор нь хэлэх эсэх нь ёс зүйн асуудал. Ямар нэгэн байдлаар түүхэн баримт гэж байгаа шүү дээ.
Б.Даваа