“Адель Блох-Бауэр I хөрөг” Густав Климт
Густав Климтийн энэхүү бүтээл “Алтан адель” эсвэл “Австрийн Мона Лиза” гэж ч нэрлэгддэг. Зураачийн хамгийн алдартай бүтээл нь юм. Түшлэгтэй сандал дээр хагас суугаа Аделийн нүүр гарыг нь хүйтэн өнгөөр зурсан нь бусад элементүүдээсээ ялгарч, зураг нь босоо 2 хэсгээс бүрдэж баруун талд Адель, зүүн хэсэгт нь хоосон орон зай байна. Зургийн доод хэсэг нь даашинзны хормойгоор дүүрчээ. Густав Климт алсаас харагдах, холоос үзэгдэх дүрслэлээс татгалзан хавтгай гадаргууг илүүд үзэж олон бүтээл туурвисны нэг нь энэхүү зураг юм. Зурагны дээр доор чөлөөт орон зай үгүй зургийн гол дүр маань босоо зайг эзэлсэн байна. Зүүн буланд ногоон шал цухуйсан нь өнгийн акцент өгч зургийг тогтвортой харагдуулж байгаа юм.
Энэхүү зургийг 2006 онд болсон дуудлага худалдаагаар 135 сая ам.долларт америкийн бизнесмен Рональд Лаудер Нью-Йоркт өөрийн байгуулсан музейдээ худалдан авчээ.

“Нүцгэн ногоон навчис ба цээж бие” Пабло Пикассо
Энэхүү бүтээл нь 1932 оны алдартай сюрреалист бүтээлүүдийн нэг юм. Зурган дээрээ Пикассо дурлалт бүсгүй Мари-Терез Вальтерыг дүрсэлжээ. Нойрсож буй Мари-Терезыг сексийн дагина мэтээр дүрсэлсэн цуврал зургуудаа эхнэр Ольга Хохловагаас нууцаар зурсан гэдэг. Энэхүү цувралаас “Зүүд” гэдэг зураг нь 2006 онд 139 сая ам.долларт хүрч зарагдах гэж байхад зургийн эзэн тохойгоороо санаандгүй урснаар зарагдаагүй юм. “Нүцгэн ногоон навчис ба цээж бие” зураг олон хүний гар дамжиж хамгийн сүүлийн эзэн нь нас барсны дараа 2010 онд Кристис дуудлага худалдааны төвд тавигдан 106 сая ам.доллараар үл таних зураг цуглуулагч худалдан авсан байна.

“Гаанстай хүү” Пабло Пикассо
Пикассо 24 настайдаа нийтийн байранд амьдарч байхдаа зурсан энэ зураг зураачийн ягаан үед хамрагдах бүтээл юм. Зурган дээр үл таних хүү зүүн гартаа гаанс барьж толгой дээрээ сарнай цэцгээр хийсэн титэм тавьсан байна. Энэхүү бүтээл нь америкийн зураг цуглуулагч Ж.Уитнид олон жил хадгалагдаж байгаад 2004 оны Sothbey-д болсон дуудлага худалдаан дээр 104 сая ам.доллараар худалдагдсан юм.

“Цахилдаг цэцэг” Винсент Ван Гог
Энэхүү бүтээлээ зураач Ван Гог гэгээн Павлын эмнэлэгт эмчлүүлж байхдаа 1890 онд зуржээ. Зураач энэхүү зургаа зурж байхдаа өвчнөө умартаж чадна гэдэгтээ итгэн өвчнийхөө эсрэг бүтээсэн юм. Энэхүү зургийг анх францын урлаг судлаач, анархист Октав Мирбо 300 франкаар худалдан авч байжээ. 1987 онд 53,9 сая ам.доллараар Алан Бонд худалдан авч 1990 онд Лос-Анжелес хотын Гетти музейд худалджээ.
Д.Наран