gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эсгий урлал эрэлт хэрэгцээтэй болж байна

Нийгэм
2010-10-27
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-10-27
Сүүлийн үед хүмүүс үнэ гэхээсээ илүү бүтээгдэхүүний чанарыг голчлон үзэж сонгох болжээ. Үүнийг дагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүний биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг Монгол урчууд гэрийн нөхцөлд гар аргаар урлаж байна.

2006 онд гар урлалын арван нэгэн нэгж байгууллага нэгдэж "Ноосон Зангилаа" дундын хоршоог байгуулан, орчин үеийн болон уламжлалт эсгий сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, дотооддоо төдийгүй хилийн чанадад захиалгаар нийлүүлж байна.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хэрэглэгчид ноос ноолууран хувцсыг сонгон хэрэглэдэг. Эсгийгээр хийсэн хувцсыг өмссөн хүн зуны улиралд халууцах нь бага байдаг аж. Учир нь эсгий дулааныг барьж, хадгалж байдаг. Тиймээс өвлийн хүйтэнд хүний биеийг дааруулахгүй, биеийн дулааныг үргэлж хадгалж байдаг онцлогтой юм. Энэ ч үүднээс Монголчууд эртнээс эсгий гутал, оймс, малгай, зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрэглэсээр ирсэн.

Монгол малын ноос, ноолуур, дэл сүүлийг тусгайлан боловсруулж, 100 хувь гар үйлдвэрлэлээр, эсгий хийх Монголын уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Гар аргаар нэхэж, сүлжиж, хялгасаар томож, арьс нэхий ширийг нь элдэж хийсэн бүтээгдэхүүнүүд чийг татахгүй, хүний биед сөрөг нөлөөгүй, элдэв харшил өгөхгүй, Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон байдаг.

Насанд хүрэгчид, хүүхдүүдийн насны онцлогт тохируулан эсгий шаахай, өмд, гоёлын даашинз, цамц, хүрэм, юбка, хуримын даашинз хүртэл хийж байна. Эсгийгээр гэр ахуйн хэрэгслүүд болох ханын аравч орны бүтээлэг, дэрний уут, гал тогооны хэрэгсэл, аяганы суурь мөн цүнх, малгай, ороолт, энгэрийн зүүлт гэх мэт 25-30 загварын 800-900 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд байгаа юм.

Бүтээгдэхүүн нь өндөр чанартай, цэвэр байгалийн түүхий эд материалаар хийдэг бөгөөд чанарын нарийн үйл ажиллагаагаар шалгадаг нь бүтээгдэхүүний чанарыг тогтмол өндөр түвшинд хадгалах боломжийг бүрдүүлдэг аж.

Түүхий эдэд боловсруулалт хийж түүнийгээ хэрэглэгчдийн таашаалд нийцэх өнгөтэй болгохын тулд ноосонд байгалийн өөрийн өнгийг ашиглан ургамал ногоогоор өнгө оруулах мөн ноос ноолуурын өөрийнх нь өнгийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Х.Соёл-Эрдэнэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан