gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хүчит шонхор” захыг гадны компаниуд сонирхож байна

Нийгэм
2010-10-27
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-10-27
Нийслэлийг мах, махан бүтээгдэхүүнээр хангахад гол үүрэг гүйцэтгэж буй захуудын нэг болох "Хүчит шонхор" захыг дуудлага худалдаанд оруулж Хятад улсын компани худалдаж авсан гэх мэдээлэл гарсан. Мөн үүнээс өмнө тус захад лангуу түрээсэлдэг иргэд хэвлэлийнхэнд хандаж "Хүчит шонхор" захын удирдлагууд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаар ч гомдолж байсан. Энэ талаар "Хүчит шонхор" захын гүйцэтгэх захирал Н.Тогтмолоос тодруулсан юм.

"Хүчит шонхор" захыг дуудлага худалдаанд оруулж, Хятадын компанид зарсан гэх юм. Энэ үнэн үү?

-Харин тийм мэдээлэл гарсан гэж дууллаа. Нүдээр үзээгүй болохоор итгэхгүй байна. Би захаа юу гэж худалдах вэ дээ. Энэ бол ташаа мэдээлэл.

-Танай захыг Япон, Хятад зэрэг улсаас худалдаж авах санал хэд хэдэн удаа ирж байсан гэж дуулсан юм байна?

-Нийслэлчүүдийг мах, махан бүтээгдэхүүний нэлээд хувийг нь манай зах хангадаг. Тиймээс энэ зах зээлийг гадны компаниуд сонирхох нь бий. Гэхдээ "Хүчит шонхор" зах хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэн ч худалдаж аваагүй. Дуудлага худалдаанд ч оруулаагүй гэдгийг хэлмээр байна. Ийм мэдээлэл энэ жил ч гараад байгаа юм биш. Өнгөрсөн жилүүдэд "Хүчит шонхор"-ыг ногооны зах болгох гэж байгаа. Гадны хөрөнгө оруулалтай компани худалдаж авсан" гэх мэдээлэл хөдөө орон нутаг болон Баянзүрхийн товчоо, Эмээлтийн түүхий эдийн зах зэрэг газраар зориуд тараасан байдаг. Тэглээ гээд манай захын уйл ажиллагаанд өөрчлөлт орж байгаагүй.

-Танай зах өдөрт хэчнээн хэмжээний мах борлуулдаг вэ?
-50-60 тонн мах зарагддаг. Энэ борлуулалтыг явуулахын тулд манай компанийн 1000 ажилчин үйлчилгээ явуулж байна.

-"Хүчит шонхор" захын удирдлагууд хууль ёсны дагуу уйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас лангуу түрээслэгчид эсэргүүцэл зарлаж, "Дэнжийн мянга”-ын зах руу нүүж байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Манай зах одоо хэвийн л үйл ажиллагаа явуулж байгаа. Энд нэг юм хэлэхэд хүмүүс эрх гэж ярьдаг болохоос биш үүргээ мартжээ.

Г.Сийлэгмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан