Засгийн газрын үе үеийн Ерөнхий сайд нар болон эдийн засагчид, судлаачид Төрийн ордноо хоёр өдөр зөвлөлдсөн талаар мэдээлж байсан билээ. МАХН-ын Удирдах зөвлөлөөс зохион байгуулсан "Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал ба Монгол Улс" нэртэй зөвлөлдөх уулзалтаас гарсан зөвлөмж, үр дүнгийн талаар өчигдөр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, МАХН-ын дэргэдэх Прогноз академийн захирал С.Одхүү нарын албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Өнгөрөгч оны сүүлийн хагасаас дэлхийн эдийн засгийн хямрал эхэлжээ. Харин манай улсад шинэ оны эхээр мэдэгдэж эхэлсэн аж. Иймд бизнес эрхлэгчид болон эдийн засагчдын туршлага, саналыг сонсч хямралаас гарах гарцыг хайж зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм байна. Уг зөвлөлдөх уулзалтад 140 хүн оролцож 150 гаруй санал гарчээ. Эдгээр саналуудыг дөрвөн хэсэгт багцалж 80 орчим саналтай зөвлөмж гаргасан байна.
УИХ, Засгийн газраас хамтран Ерөнхий сайд С.Баяраар ахлуулсан Хямралын эрсдэлээс сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулах ажлыи хэсэг зохион байгуулан ажиллуулж байгаа. Ирэх хоёрдугаар сарын 4-нд төлөвлөгөөгөө танилцуулах ёстой ажлын хэсгийнхэн нэлээд эрчимтэй ажиллаж энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөж байгааг МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар хэлсэн.
Иймд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ирэх хоёрдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах гэнэ.
Учир нь зөвлөлдөх уулзалтад оролцсон тэргүүлэгчид чуулганыг хуралдуулж хямралаас гарах гарцыг нэн даруй хайх нь зөв гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн уг уулзалтаар нөөц бололцоогоо ашиглаж зөвшилцөж, шат шатандаа хариуцлагатай ажиллавал Монгол Улс хямралаас гарах бүрэн боломжтой хэмээн үзсэн байна.
"Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал ба Монгол Улс" нэртэй зөвлөлдөх уулзалтад Дэлхийн валютын сан зэрэг олон улсын байгууллагаас төлөөлөгч оролцсон бөгөөд монголын эдийн засагт хурд дутаж ярих ихэдсэн гэж дүгнэсэн байх юм. Зөвлөлдөх уулзалтын үр дүнд дэлхий дахиныг нөмрөөд байгаа эдийн засгийн хямралыг дагаж бус сөрж гарна гэдэгт санал нэгджээ.
Д.Цэнгүүн