Хэвлэл мэдээллийн зөвлөл гэж ямар байгууллага вэ, яаж ажилладаг вэ, сэтгүүлчийн ёс зүйн асуудалд төр яагаад хутгалдах ёсгүй вэ? Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамиртай ярилцлаа.
-Хэвлэл мэдээллийн зөвлөлийг сэтгүүлчид өөрсдөө байгуулаад зургаан жил ажиллалаа. Тэгээд юу өөрчлөв гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
- Тодорхой ганц жишээ хэлье. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2014 онд Дэлхийд 88-д жагсаж байлаа. Тэгвэл Хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулсны үр дүнд 2015 онд 54-т орж, даруй 34 байраар урагшилсан. Өмнө нь хэзээ ч ингэж олон байраар урагш “үсэрч” байгаагүй. Монголын сэтгүүлчид мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлье гэсэн санаачилга гаргаж, 2015 онд Хэвлэл мэдээллийн зөвлөлөө (ХМЗ) байгуулснаар дөрөвдэх засаглалынхан салбарын асуудлаа өөрсдөө зохицуулж байгаа, Ардчилсан улс орнуудад одоогоор байгаа хамгийн сайн жишгийг нутагшуулсан. Хэвлэлийн өөрийн зохицуулалт гэдэг бол өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх дүрмээ өөрсдөө хэлэлцэн баталж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, сэтгүүлчид бүгд мөрдөж ажиллахаа илэрхийлдэг тогтолцоо. Ёс зүйн алдаа гаргавал ямар хариуцлага хүлээлгэхээ бүгдээрээ хэлэлцэж, тогтоно гэсэн үг.
Ардчилсан орнуудын хувьд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангах гол хөшүүрэг бол энэ салбар асуудлаа өөрөө зохицуулах юм гэж онцолсоор ирсэн. Монголын сэтгүүлчид тэр жишгээр явж байна. ХМЗ-ийн зорилго, түүнийгээ хэрэгжүүлж буй арга механизм маань шинэ соёл юм. ХМЗ-ийн зорилго бол хэвлэлийг, сэтгүүлчдийг ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн түвшинд ажиллахыг дэмжих, олон нийтийг үнэнд нийцсэн мэдээлэл олж авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.
-ХМЗ-өөс шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөгч нартай чамгүй олон уулзалт хийсэн. Ёс зүйгээ сэтгүүлчид өөрсдөө хэлэлцэж, шийдвэрлэдэг болсонд тэд ямар байх суурьтай байсан бэ?
-Цагдаа, прокурор, шүүхийн ажилтнуудтай уулзалт, хэлэлцүүлгийг удирдлагын түвшинд хоёр удаа, ажилтнуудын түвшинд зургаан хийсэн. 2019 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг шүүгчийн давтан сургалтанд хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, ёс зүйн зарчим, өөрийн зохицуулалтын талаар хичээл орж эхэлсэн. 400 гаруй шүүгч хамрагдаж, энэ чиглэлийн гарын авлагуудаар хангасан. Тэдэнтэй ярилцахад ёс зүйн асуудлуудыг өөрийн зохицуулалтаар шийддэг байхын давуу талыг сайн ойлгож байсан. Тиймээс ч цагдаагийнхан Зөрчлийн хуулиас гүтгэх зөрчлийг хасахыг дэмжиж байсан юм.
Хууль тогтоогчид ч, хуулийг хэрэгжүүлэгчид ч, иргэд ч өөр өөрсдийн ойлголтоороо тайлбарлах асуудал гарч санал зөрөлдөхөөс гадна урвуугаар ашиглагдах магадлалтай.
-ХМЗ байгуулагдсанаас хойш иргэд, байгууллагууд сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар шүүх, цагдаад илүү хандаж байна уу? Эсвэл ХМЗ-д ханддаг болоод байна уу?
-Энд нэлээд ялгаатай зүйлүүд ажиглагдаж байгаа. Тухайлбал ХМЗ-д ирж байгаа гомдлын 70 гаруй хувь нь иргэдээс, дөнгөж 3% нь улс төрчид, төрийн албан хаагчдаас хандсан байгаа. Сонгуулийн үеэр шинэ улс төрийн хүчин болох ХҮН намаас л гомдол ирүүлснийг энд дурьдмаар байна. Эндээс жирийн иргэд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтад илүү итгэл өгч байгаа нь харагдаж байгаа биз.
Гэтэл гүтгэлгийн гэмт хэрэгт хохирсон гэж шүүх, цагдаад гомдол гаргагсдын дийлэнх нь улс төрч, төрийн удирдах албан тушаалтнууд, захиргааны албан хаагчид байна гэж Глоб интернэйшнл төвийн 2020 оны Хэвлэлийн эрх чөлөөний тайланд дурьдсан байна лээ. Зарим статистикийг авч үзье л дээ. ЦЕГ-аас ХМЗ-д ирүүлсэн мэдээллэээр 2020 онд эхний 9 сарын байдлаар гэхэд цагдаад сэтгүүлчид худал мэдээлэл тараасан гэж гаргасан эрүүгийн зөрчлийн 24 гомдлын 4-ийг нь шүүхэд шилжүүлсэн, сонгуулийн хуулийн зөрчлийн 19 гомдлоос 1-ийг л торгож шийтгэсэн. Нийт 43 гомдлын 35-ийг хэрэг нээхээс татгалзсан байна. Одоогийн байдлаар шүүхээр ийм төрлийн хэрэг шийдэгдээгүй байна.
Энэ статистикаас харахаар ийм төрлийн эрх зүйн зөрчил маргаантай асуудлыг хууль, цагдаагийн байгууллагаар шийдвэрлэхэд ямар их цаг хугацаа авч, ихээхэн чирэгдэл учирч байгааг харуулж байгаа төдийгүй үр дүнтэй хариуцлагын хэлбэр мөн үү гэж эргэлзэхэд хүргэж байна.
-Хэвлэл мэдээллийн салбарын хэдэн байгууллагын төлөөлөл өнгөрсөн хугацаанд ХМЗ-д ажилласан бол?
-ХМЗ-ийг байгуулахад төлөөлөгч болох хүсэлтээ илэрхийлж, онлайнаар 500 гаруй сэтгүүлч бүртгүүлсэн. Онлайн бүртгэлд эздийн төлөөлөл тооны хувьд цөөн байсан тул салбар бүрээс хэвлэл мэдээллийн эзэд, тэдний төлөөллийг урьж салбар бүрийн хуралдааныг зохион байгуулснаар төлөөлөгчдийг нь сонгосон. Өөрөөр хэлбэл тус бүр нь 50-80 хүн оролцсон 9 хуралдааныг зохион байгуулсан гэдэг нь 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, 500 орчим сэтгүүлчдийн төлөөлөл нийлж өөрсдийн 45 төлөөллөө сонгож ХМЗ-д илгээсэн гэсэн үг. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн мэргэжлийн төрийн бус байгууллагууд, олон нийтийн төлөөлөл багтсан. Ингэснээр эзэд, сэтгүүлчид, олон нийтийг хамгийн боломжит түвшинд төлөөлсөн бүтцийг ХМЗ бий болгосон. Бүтцийн энэ зарчим өөрчлөгдөхгүй, цаашид хадгалагдана. Үүнийг дүрмээрээ баталгаажуулсан.
- Өнгөрсөн хугацаанд 45 гишүүнийхээ гуравны хоёрыг сольж шинэчилсэн гэсэн үү?
-Тийм ээ. Эхний 45 гишүүн зургаан жилийн хугацаатай томилогдсон. 2021 онд нэлээд өргөн хүрээнд шинэчлэгдэнэ. Өнгөрсөн жилүүдэд гишүүд орон гарсан тохиолдолд эздийн төлөөллийг хэвлэл мэдээллийн байгууллага, эвсэл холбоодоос урьдаг, харин сэтгүүлчдийн болон олон нийтийн төлөөллийг нээлттэй шалгаруулалтаар урьж сонгосоор ирлээ.
-ХМЗ-ийн бүтэц, үүргийг сонирхох хүн байж мэдэх юм.
-ХМЗ үйл ажиллагаандаа ч шинэ соёлыг нэвтрүүлж байгаа. Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо гэж хуваагддаг. ХМЗ-ийн бодлого, дүрэм, журмыг Удирдах зөвлөл баталж, санхүүжилтийг хариуцдаг. Ёс зүйн хороод өөр өөрсдийн чиглэлээр иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэгдэг. Энэ гурван бүтэц бие биенийхээ үйл ажиллагаа, шийдвэрт оролцдоггүй, өөр өөрсдийн хариуцсан чиг үүргээ бие даасан байдлаар хэрэгжүүлдэг. ХМЗ-ийн үйл ажиллагаа ил тод байдаг. www.mediacouncil.mn сайтаар зочлоод нэг үзээрэй. Тэнд манай дүрэм, журам, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэсэн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, дэмжигч байгууллагуудын талаарх мэдээллүүд нээлттэй байгаа.
Гэтэл гүтгэлгийн гэмт хэрэгт хохирсон гэж шүүх, цагдаад гомдол гаргагсдын дийлэнх нь улс төрч, төрийн удирдах албан тушаалтнууд, захиргааны албан хаагчид байна гэж Глоб интернэйшнл төвийн 2020 оны Хэвлэлийн эрх чөлөөний тайланд дурьдсан байна лээ.
ХМЗ-ийг анх байгуулахад гурван хүн нэр дэвшсэнээс гишүүдийн олонхын саналаар Ч.Номин УЗ-ийн даргаар сонгогдсон. Тэрээр сонгогдсон цагаасаа бидний итгэлийг хүлээж, үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа гэдгийг 6 жил хамт ажилласан хүний хувьд би баттай хэлж чадна. Шинэхэн байгууллагыг бүрдүүлэх, хөл дээр нь босгоход тийм ч амаргүй гэдгийг ямар нэгэн байгууллага, компани ажиллуулж байгаа хүн бүхэн мэдэх байх. Ч.Номин захирал ХМЗ-ийн Ажлын албыг эхний нэг жил санхүүжүүлсэн, офисийн түрээсийн зардалд дэмжлэг үзүүлдэг. Энэ бол зөвхөн ХМЗ-ийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хадгалахад төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт оруулж буй чухал хувь нэмэр, сэтгэл шингэсэн санаачилга гэж би боддог. Ч.Номин ХМЗ-ийн дүрэмд зааснаар Удирдах зөвлөлийн хурлыг удирддаг ч Удирдах зөвлөл шийдвэрээ 15 гишүүний олонхын саналаар гаргадаг.
Харин ч хэвлэл мэдээллийн салбарт шинэ соёл бий болгох, зөв хандлага төлөвшүүлэхэд Ч.Номин захирал үлгэрлэж яваа хүн. Хэвлэл мэдэээллийн бусад байгууллагын эзэд энэ манлайллыг хэрэгжүүлээсэй, энэ жишгийг дагаасай. Энэ бол сайн эхлэл. Үргэлжилнэ гэдэгт итгэдэг. ХМЗ-д дэмжлэг үзүүлдэг редакц нэмэгдэж байгаа нь энэ итгэл үнэмшлийг нэмэгдүүлдэг.
-Зөвлөлд редакцууд дэмжлэг үзүүлж байгаа нь сайн хэрэг. Сэтгүүл зүй ёс зүйтэй байвал зөвхөн сэтгүүлчдэд хэрэгтэй юм биш шүү дээ. Үзэгч, сонсогч, уншигч, нийгэмд хэрэгтэй. Гэтэл өөрийн зохицуулалтын тогтолцоогоо төлөвшүүлээд явж байгаа сэтгүүлчдийг харлуулах шаардлага Хууль зүйн сайд Х.Нямбаатар, түүний ард байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газарт байгаа юм биш биз гэх хандлага олон нийтийн дунд байх шиг байна. Хууль зүйн сайдын хэлсэн үг бол Засгийн газрын байр суурь гэж би бодож байна.
-Ойрын өдрүүдийн халуун сэдэв болоод байгаа эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярьж байх шиг байна. Аливаа хууль нь хамгийн түрүүнд хамрах хүрээ болон түүнд хэрэглэгдэх нэр томъёоны тодорхойлолтоор эхэлдэг. Тэгэхээр энд эхлээд энэ чиглэлээр нэлээд сайн ажиллах шаардлагатай санагдсан. Ингэхгүй бол хууль тогтоогчид ч, хуулийг хэрэгжүүлэгчид ч, иргэд ч өөр өөрсдийн ойлголтоороо тайлбарлах асуудал гарч санал зөрөлдөхөөс гадна урвуугаар ашиглагдах магадлалтай. Жишээлбэл “мэдээлэл” нь нэг талаас баримт /факт/ нөгөө талаас үзэл бодол, үнэлэмжийн талаарх дүгнэлтийг илэрхийлдэг гэж судлаачид тодорхойлж байна. Хор хохирол үзүүлэх шинж нь баримтад илүү гэж үзэж байна. Германы хуульд хэвлэлээр гарсан мэдээллийн баримтын эсрэг хариу тайлбар өгөхийг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ тухайн баримт зөв байсан уу үгүй юу гэдгийг шүүх тогтоохоор заасан байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ зохицуулалт нь хүмүүсийн үзэл бодлыг шүүхээр хэлэлцдэггүй, түүнд хүндэтгэлтэй хандаж байгааг илэрхийлж байна.
Хүмүүс ингэж шүүх, цагдаад дуудагдахаас залхаж шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзаж, өөрийн цензурыг бий болгоно.
Нэршил, нэр томъёог зөв тодорхойлж, нэгдсэн ойлголтыг бий болгохгүйгээр хуулийн хариуцлагыг чангаллаа гээд байдал хэвээр үлдэнэ. Харин ч хүмүүс ингэж шүүх, цагдаад дуудагдахаас залхаж шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзаж, өөрийн цензурыг бий болгоно. Энэ нь сэтгүүлчдэд бүр халтай, учир нь тэд мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Тэднээс төр, засгийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, энэ талаарх мэдээллийг аливаа нэгэн нөлөөлөлгүйгээр, үнэнээр өгч байхыг иргэд хүсдэг. Тэдгээрийн үйл ажиллагаанд ямар нэгэн гажуудал, завхрал байвал сэтгүүлчид нээлттэй шүүмжлэх ёстой гэж иргэд хүлээдэг. Иймээс сэтгүүлч бол онцгой ажил үүрэг, тэднийг цензурдаж болохгүй, нөлөөллөөс ангид, хараат бус байх ёстой байдаг. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний үндсэн мөн чанар юм. Тиймээс ч иргэд, сэтгүүлчид энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн санал бодлууд хэвлэл мэдээллээр болон сошиал орчноор өргөн хүрээнд явагдаж байна. Бас Хууль зүйн яамнаас энэ хуулийн төсөл дээр нээлттэй санал авна гэж байгаа болохоор хууль тогтоогчид иргэдийнхээ, мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг хүлээж авна гэж найдаж байгаа.
-Хоёулаа эргээд ХМЗ-ийн талаарх сэдэвтээ оръё. ХМЗ-ийг Германаас санхүүждэг гээд л хардлага үргэлжилсээр байна.
-Монголын ХМЗ-ийг чадавхижуулах, өөрийн зохицуулалтын механизмыг хэрхэн ажиллуулдаг талаар сургах, дадлагажуулах, олон нийтэд болон хэвлэл мэдээллийн салбарт таниулах ажилд ХБНГУ-ын “Дойче Велли” академи дэмжлэг үзүүлдэг. Сургалтыг Германы Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце гэдэг эрхэм удирдан явуулдаг. Германы Хэвлэлийн зөвлөлд 30 жил ажилласан арвин туршлагатай хүн.
ХМЗ-ийн санхүүжилтийг шийдэх арга замыг бид эрэлхийлсээр байна. Магадгүй, энэ нь Монголд байхгүй жишиг, бас нэг шинэ соёл нэвтрүүлэх алхам болох болов уу. Ихэнх орны Хэвлэлийн зөвлөлийг хэвлэл мэдээллийн салбар өөрөө санхүүжүүлдэг. Төрөөс санхүүжүүлдэг улс ч бий. Хоёуланг нь хослуулсан улс ч байдаг. Дани, Герман гэх мэт төрөөс санхүүгийн дэмжлэг авдаг ч төр санхүүгийн дэмжлэг үзүүллээ гээд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд нь огт оролцдоггүй, ямар ч хамааралгүй байдаг. Өмнөд Солонгос, Индонез, Балба гэх мэт төр шууд оролцдог улс орнууд ч бий. Ийм хэвлэлийн зөвлөл нь захиргааны зарчмаар ажилладаг. 2015 онд БНСУ-ын Хэвлэлийн арбитрын зөвлөлийн төлөөлөгчид Монголд айлчилж, мэдээллээ солилцож байсан ба тэд арбиторч комиссаруудыг ажиллуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийг түдгэлзүүлэх, өндөр торгуулиар торгох зэрэг захиргааны арга хэмжээг хэрэгжүүлдэг гэж байсан.
-ХМЗ-тэй орны шүүх, цагдаагийн ачаалал, зардал их хэмжээгээр багасдаг. Тиймээс төр нь ХМЗ-ийг хариу нэхэлгүй санхүүжүүлдэг гэдэг?
-Нэг талаас тийм. Нөгөө талаас тухайн улс хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан улс мөн үү гэдгийг шалгах шалгуур үзүүлэлтийн нэг нь ХМЗ. Тиймээс ч 2015 онд манай улс хараат бус ХМЗ-тэй болоход хэвлэлийн эрх чөлөөний индекст 34 байраар урагшилсан юм шүү дээ. Тэгэхээр улс орноо хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг, ардчилсан тогтолцоот улс гэдгийг олон улсад харуулах, үнэлүүлэхэд ХМЗ-ийн оруулж буй хувь нэмрийг төрөөс нь үнэлж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм байна.
Төрөөс байгуулна гэж ярьж байгаа Хэвлэлийн зөвлөлийн концепцийг сонсохоор тухайн зөвлөлд гишүүнээр элссэн этгээдтэй холбоотой гомдлыг л авч үзнэ, гэхдээ шийдвэр нь албадлагын буюу захиргааны шинжтэй, хэрэгжүүлэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж Хууль зүйн сайд ярьж байсан.
-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн бүтээлийн эсрэг гомдлоо ХМЗ-д гаргах эрхтэй юу?
-Тийм ээ, манайд ирдэг гомдлын дийлэнх нь нэр төрд халдсан, гүтгэсэн гэсэн ерөнхий шинжийг агуулсан байдаг. ХМЗ гомдол хүлээж авахдаа гомдол гаргагчдад Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа танилцуулж, гомдлоо аль редакцад хаяглаж байгааг, уг редакц ёс зүйн ямар зарчим зөрчсөн гэж үзэж байгааг нь асуудаг. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллага ямар ёс зүй баримталж ажиллах ёстойг гомдол гаргагчид таниулж байгаа нэг хэлбэр юм. Энэ талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулах шаардлагатай байгаа. Нөгөө талаас ХМЗ-д бүх хэвлэл мэдээллийг төлөөлсөн бүтэц, зарчимтай тул аль ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл дээр гомдлоо авдаг. ХМЗ-ийг зөвхөн гишүүн нь харъяалагддаг редакцтай холбоотой гомдлыг авч үздэг гэсэн буруу ойлголт бас яваад байх шиг байгаа юм.
-Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим бол Монголын сэтгүүлчид мэргэжлийн ажлаа хийхдээ баримтлах зарчим гэж ойлгож болох уу?
-Өнгөрсөн 6 жилийн хугацаанд ХМЗ-д 400 гаруй гомдол ирснээс 35 хувь нь сэтгүүлчийн ёс зүйтэй холбоогүй гомдол байсан тул буцаасан байдаг. Энэ нь хэвлэл мэдээллийн ёс зүйн код бол сэтгүүл зүйн бүтээлийг үйлдвэрлэхдээ баримталдаг зарчим, зөвлөмж гэдгийг олон нийт тэр бүрий ойлгодоггүй учраас ёс зүйтэй хамааралгүй гомдлууд ирүүлсэн байдаг. Гомдлыг ХМЗ-ийн ёс зүйн хороо хэлэлцдэг. Хэлэлцэхийн өмнө эхлээд редакцаас нь ёс зүйн алдаа гаргасан эсэх талаар юу гэж үзэж байгаагаа тайлбарлахыг хүсдэг. Редакцууд ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзэж байвал үндэслэлээ тайлбарладаг. Хэрэв ёс зүйн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрвөл алдаагаа бас тэр дор нь засч залруулга гаргаснаа мэдэгдэж болдог. Ингэж гомдлыг ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэхээс гомдол гаргасан иргэнээс редакц уучлал хүсдэг байдал нэмэгдсээр байгаа.
Ёс зүйн хорооны хуралдаанаар хоёр талын өргөдөл, тайлбарыг хамтад нь авч үздэг. Гомдол гаргагч Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хэдэн заалтыг редакц зөрчсөн гэж үзнэ, тэр заалт болгоноор ёс зүйн хорооны гишүүн бүр санал, дүгнэлтээ хэлж, хэлэлцдэг. Үүний дараа энэхүү заалт бүрээр гишүүд санал хурааж, олонхын саналаар шийдвэрээ гаргадаг. Редакцуудад алдаагаа олж харах, засах, дахин давтахгүй байхад нь туслах зорилгоор ХМЗ-ийн ёс зүйн хороо шийдвэр бүрийнхээ үндэслэлийг тайлбарлаж, тухайн редакцад алдааг нь хэлж өгдөг. Энэ бол сэтгүүлчдэд ёс зүйн сургалт явуулж буй нэг хэлбэр юм. Мөн залруулга гаргаж, хариуцлагаа хүлээхийг зөвлөдөг. Ёс зүйн хорооны шийдвэрийг тэр даруйд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон ХМЗ-ийн вэб сайтаар мэдээлдэг. Манай сайтаас ёс зүйн хорооны шийдвэр бүрийг үзэж болно. Бас залруулга гаргах редакц олширч байгааг ч харж болно. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд хэлэлцсэн гомдлын 50 орчим хувьд нь ёс зүйн алдаа гаргасан, 15 хувьд нь ёс зүйн алдаа гаргаагүй гэсэн шийдвэр гарсан.
Монголын ХМЗ үйл ажиллагаагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Европын хараат бус хэвлэлийн зөвлөлүүдийн ассоциаци Монголын ХМЗ-ийг 2018 онд ажиглагч гишүүнээр элсүүлсэн.
Иймэрхүү зөөлөн зохицуулалт ашиглавал нийгэмд их эерэг үр нөлөө үзүүлдэг. Үүнийг ХМЗ-ийн туршлага нотолж байна. Энэ үр нөлөө мэдрэгдэхүйц болоход мэдээж тодорхой хугацаа шаардагдана. Хүүхэд дөнгөж төрөнгүүтээ босоод гүйдэггүй биз дээ. Эхлээд сууна, мөлхөнө, хөл дээрээ босно. ХМЗ одоо бол босоод гүйж эхэлсэн. Нөлөөлөө үзүүлж эхэлсэн, эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байдаг.
- Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн нэр хүнд олон улсын хэмжээнд хэр өргөжиж байна вэ?
-Монголын ХМЗ үйл ажиллагаагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Үүний нотолгоо болгож хэдэн баримт хэлье. Европын хараат бус хэвлэлийн зөвлөлүүдийн ассоциаци Монголын ХМЗ-ийг 2018 онд ажиглагч гишүүнээр элсүүлсэн. Энэ ассоциацид Европын 30 улсын хэвлэлийн зөвлөлийн гишүүнчлэлтэй, Европын бус 8 улсын хэвлэлийн зөвлөлийг ажиглагч гишүүнээр элсүүлсний нэг нь манайх юм.
ХБНГУ-ын Дойче Велли Академиас гадна Фридрих-Эбертийн Сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хансс Зайделын сан зэрэг байгууллагууд, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар, Дэлхийн хэвлэлийн зөвлөлүүдийн ассоциаци, Ёс зүйн төлөө сэтгүүлчдийн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дэлхийн хэвлэлийн зөвлөлүүдийн ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кишор Шреста 2019 онд Монгол Улсад айлчлахдаа бидэнтэй уулзаж ХМЗ-ийг тус ассоциацийн гишүүнээр элсэхийг урьсан байгаа.
Төрөөс байгуулна гэж ярьж байгаа Хэвлэлийн зөвлөлийн концепцийг сонсохоор тухайн зөвлөлд гишүүнээр элссэн этгээдтэй холбоотой гомдлыг л авч үзнэ, гэхдээ шийдвэр нь албадлагын буюу захиргааны шинжтэй, хэрэгжүүлэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж Хууль зүйн сайд ярьж байсан. Бас сошиалд нөлөө бүхий болсон иргэдийг үзэл бодлоо илэрхийлэхдээ сэтгүүлчдийн ёс зүйг баримтлахыг шаардах юм байна гэж ойлгогдож байгаа. Эндээс тэдгээр иргэд мэдээллээ нягтлан шалгаж, баримт, эх сурвалжаар баталгаажуулсан байх ёстой гэдэг логик гарна. Энэ нь аль ч улсад байхгүй загварыг бий болгох нь гэсэн үг.
Өнөөдрийн ХМЗ-ийг олон хүн хэлэлцэж ярилцаж байж, олон улсын жишгээр гэхдээ Монголынхоо онцлогийг тусган байгуулж чадсан, үйл ажиллагаа явуулж буй зарчим нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байхад яагаад үүнийг эвдэж, зарчмын хувьд шал өөр, хатуу зохицуулалтын механизмыг төрөөс бий болгох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боохгүй, олон улсын жишгээр сэтгүүлчид ёс зүйн хороогоороо асуудлаа шийдвэрлэхийг дэмжинэ” гэж хэлсэнтэй энэ логик огт нийцэхгүй байгааг хууль тогтоогчид дахин авч үзнэ байх гэж найдаж байна.
Х.Болормаа