“Боловсролын салбар дахь зайн сургалт, цахим платформын дэвшил, туршлага, арга зүй” сэдэвт хурал энэ сарын 17-19-нд цахимаар боллоо.
“Боловсролыг хүүхэд бүрд тэгш хүртээх” зорилготой "Багшийн туслах" сан дэлхийн 5 орны 10 гаруй эрдэмтэн, судлаачидтай хамтран 3 өдрийн турш Монгол Улсын Боловсролын их сургуулийн Зайн сургалтын алба, Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран зохион байгууллаа.
Хурлыг Багшийн туслахын албан ёсны сошиал хуудсаар дамжуулан Ерөнхий боловсролын сургуулиудын багш, удирдлагууд, сурагчдад зориулж, дэлхийн нийтээр боловсролыг цахимаар хүлээн авах шинэ арга хэрэгслүүд, бусад орнуудыг тэргүүн туршлагаас хуваалцсан юм.
"Эс Жей Консалтинг" компанийн захирал, доктор Кейт Саттон Жонсны танилцуулсан “Тонгоруу сургалтын арга зүй” илтгэлийг онцлон хүргэж байна.
- Тонгоруу танхим гэдэг ангийн ажил болон гэрийн даалгаврын тухай уламжлалт ойлголтын харьцааг сольсон буюу “Тонгоруу” суралцахуйн холимог загвар юм. Энэ загварт сурагчдад шинэ ухагдахуун, материалыг эхлээд гэрийн даалгаварт өгч танилцуулна. Дараа нь танхимын цагаар шинэ ойлголтын талаар ярилцаж, дадлагаар бататгана. Гэхдээ гэрийн даалгавар болон лекцийг сольсноор “Тонгоруу” загварын бүх давуу талыг гаргачихлаа гэсэн үг биш юм. Тонгоруу суралцах загварын гол ач холбогдол нь танхимын цагийг сурагч бүрийн суралцах арга барилд тохируулан, бодит дадлагад чиглэн суралцах цагийг нээнэ. Багш бүх хүүхдүүдэд нийтэд нь хандахын оронд сурагчид өөрийн хурдаар эсвэл багуудад хуваагдан авсан мэдлэгээ бодитоор хэрэглэж сурна. Ингэснээр суралцах явц илүү үр дүнтэй болно.
- “Тонгоруу сургалтын арга зүй” танхим гэдэг нь заах явц бүлгээр суралцах орон зайгаас бие даан суралцах орон зайд шилжиж, бүлгийн орон зай илүү идэвхтэй, харилцан ярианд тулгуурласан орчин болж өөрчлөгдөн, сурагчид мэдээлэл, ухагдахууныг хэрэглэж сурах, тухайн сэдэвт бүтээлчээр оролцоход багш чиглүүлж өгөх заах аргазүйг хэлнэ.
- Жон Бергман, Аарон Самс нарыг “Тонгоруу” танхимын арга барилын анхдагчид гэж үздэг. Эдгээр ахлах сургуулийн химийн багш нар энэ заах арга барилыг санаачилж, хөгжүүлж, дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Колорадогийн багш Жон, Аарон нар ямарваа нэгэн шалтгаанаар хичээлдээ сууж чадаагүй сурагчдад ангид заасан материалыг хүргүүлэх ямар ч боломжгүй байгааг анзаарсан байна. 2007 онд тэд өөрсдийн лекц хичээлийн бичлэгийг хийж видео болгон хичээлдээ сууж чадаагүй сурагчдад өгч, хоцорсон материалаа нөхөж сурах боломж олгосон. Үүнийг “Урьдчилж онолтой танилцах” гэж нэрлэсэн байна. Түүнчлэн тэд нэг энгийн зүйлийг анзаарсан байна. Сурагчид ямар нэг даалгавар дээр гацсан бол багшаасаа асуулт асуух, тусламж авахад багш дэргэд нь байх шаардлагатай. Харин лекц сонсох болон агуулга бататгахад дэргэд нь багш байх шаардлагагүй. Иймд тэд хичээл заахаасаа өмнө онолын хичээлээ сурагчдадаа урьдчилж өгч эхэлсэн байна. Ингэснээр “Тонгоруу” танхим бий болжээ.
- Сурагчид лекцийн бичлэгийг гэртээ үзээд, харин даалгавар, лабораторийн туршилт, тестүүдийг ангидаа, багшийнхаа дэргэд хийдэг болсон байна. Энэ өөрчлөлтийг оруулсны дараа сурагчид тухайн агуулгыг илүү сайн ойлгодог болсныг Жон, Аарон багш нар олж харсан байна.
Жон, Аарон нар харин өөрсдийн энэ шинэ санааг нэвтрүүлэхэд Моурийн Лэйж, Глен Платт, Майкл Треглиа нарын “Ангийг тонгоруулах нь” гэсэн судалгаанд үндэслэжээ. Тухайн үед буюу 2000 онд энэ сэдвээр бичсэн судалгааны материал бага байсан ба 2007 оноос энэ арга барил өргөн нэвтэрч, маш олон сургууль танхимаа “Тонгоруу сургалт"-руу шилжүүлсэн байна.
2018-2019 онд хийгдсэн “Цахим сургалтын өнөөгийн байдал” сэдэвтэй судалгаагаар заах арга зүйн талаар зарим сонирхолтой дүгнэлтүүд гарсан байна. Энэхүү судалгаанд АНУ даяар төрөл бүрийн шатанд ажиллаж буй нийт 9,279 боловсролын мэргэжилтнүүд оролцсон байна.
Заах арга зүйн хамгийн их хэрэглэгддэг хэлбэрүүдийг авч үзвэл
- ялгавартай заах (73.5%),
- холимог арга (54.8%),
- ганцаарчлан заах хэлбэр (47.8%)-үүдийг нэрлэж болно.
“Тонгоруу” танхимын загварт суралцах явцыг сольсон буюу эргүүлсэн. Боловсролын уламжлалт процессыг нөгөө талаас нь эргүүлж, сурагчид сургуульд ирэхээсээ өмнө хичээлдээ бэлдэх боломжийг олгодог. Сурагчдад хичээлийн сэдэвтэй холбоотой бүхий л суралцах материал, хичээлийг гэртээ үзэхээр өгнө. Шинээр сурсан зүйлээ бататгаж, дадлагажих дасгал ажлуудыг ангидаа хийнэ. Сурагчид жижиг багуудад хуваагдаж туршилт хийх, хэлэлцүүлэг хийх замаар шинэ материалд анализ хийнэ. “Тонгоруу” танхимд багш бол зааварчлагч гэхээсээ илүү чиглүүлэгчийн үүрэгтэй байна. Тэд тусалж, зөвлөгөө өгч, чиглүүлэх бөгөөд мэдээллийн гол эх үүсвэр байхаа болино. Ийм нөхцөлд даалгавар, дадлагын ажлыг багшийн дэргэд хийж, шууд үнэлүүлэх тул сурагчид зөв буруу хийж байгаа талаар багшаасаа илүү их заавар, зөвлөгөө авах боломжтой юм. Буруу зөрүү ойлгосон зүйлийг тэр дор нь зассанаар, сурагчийн мэдлэгийн суурьт зөрүүтэй ойлголт тогтохоос сэргийлж байгаа юм.
Ангид багш ойлгох болон санах орон зайг бий болгодог бөгөөд хэрэглэх, анализ хийх зэрэг ахисан шатны суралцах үйл явцыг сурагчид гэртээ хийдэг.
Сургууль дээрх цагийг суралцах системийн анхан шатны чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулах биш, сурагчид хичээлийн цагаа шинжлэх, хэрэглэх, бүтээхэд ашиглана.
Мэдлэгийг хэрэглэх, анализ хийх гэсэн илүү төвөгтэй ур чадварыг ангид эзэмшүүлснээр багш нар сурагчдад хамгийн тусламж шаардлагатай үед буюу ахисан түвшний суралцах явцад нь дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Ингэснээр сурагчид өөрийн олж авсан мэдлэгийг бататгах, түүнийг хэрэглэх төрөл бүрийн арга замыг турших, сурсан зүйлээ харуулах өөрийн, шинэ бүтээлийг бий болгоход дэм болно.
“Тонгоруу” танхимыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
- “Тонгоруу” танхимын арга барил нь хичээлийн бичлэг хийж түгээх технологид суурилсан тул эхний алхам нь видео бичлэг хийх, монтажлах, түгээх технологийг сонгохоос эхэлнэ. Мөн сурагчид таны хийсэн контентыг үзэхийн тул хаана байршуулах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Мөн явцыг хянах шаардлагатай болно. Өөрийн хөтөлбөрөө эхлүүлэхэд бүх зүйлийг нэг дор байршуулах боломжтой сургалтын систем байх шаардлагатай.
- Өөрийн видео контентыг хийх. Видео бичлэг богино байхад болно. Сонирхолтой нь, ангид 15 минут зарцуулдаг байсан лекцийг 5 минутын видеонд багтаах боломжтой, яагаад гэвэл танхимаа удирдахад цаг зарцуулах шаардлагагүй болно. Видеогоо сонирхолтой болгохоос битгий айгаарай. Мөн бусад багш нарын хийсэн нээлттэй сувгуудаас контент авч ашиглаж болно. Жишээлбэл CK-12 болон MERLOT.
- Сурагчид болон эцэг эхчүүдтэй нээлттэй байх. Эхлэхээсээ өмнө “Тонгоруу” танхим гэж юу болох болон яагаад үүнийг хийж байгаагаа сайн тайлбарлах хэрэгтэй. Хичээлийн зохион байгуулалт, соёлыг өөрчлөх нь хэцүү ажил бөгөөд үүнээс гадна тогтсон сэтгэлгээг “эргүүлэх” нь бас амаргүй. Аливаа эргэлзээг тайлбарлах, “яаж” болон “яагаад” гэсэн асуултад дахин дахин хариулахад бэлэн байх хэрэгтэй.
- Сурагчдын оролцоо, хариуцлагыг чухалчлах. “Тонгоруу” танхимын загвар нь сурагчдын оролцооноос хамаарна гэдгийг бүү мартаарай. Гэртээ суралцах хэсгийг сурагчид гүйцэлдүүлэхгүй бол ангид дасгал ажил хийх бэлтгэл хангагдахгүй бөгөөд ангиараа урагшлах боломжгүй болно гэсэн үг. Таны бэлдсэн видео хичээлийг үзэж байгаа эсэхийг хянах системтэй болж, сурагчдаа хариуцлагажуулах хэрэгтэй. Энэ хяналтыг хийх нэг арга нь хичээл эхлэхэд богино хэмжээний тест авч, гэртээ судалсан сурагч болон судлаагүй сурагчдыг мэдэх, хэнд туслалцаа шаардлагатай байгааг мэдэх боломжтой болох юм. Хэрвээ мэдээллийн технологи ашиглах боломжтой бол тестийн хариуг тухай бүрд нь гаргаж, сурагч бүрд тохирсон ганцаарчилсан зааварчилгаа өгөх боломжтой болно.
- Тогтвортой үргэлжлүүлэх. Хичээлийн бичлэг хийх, төлөвлөгөө гаргах, үнэлгээ хийх зэрэг ажлыг тогтмол хуваарьтай болгож, системчлэх хэрэгтэй. Ийм системтэй болсноор хичээл бэлдэх болон техникийн асуудалд биш сурагчдадаа төвлөрөх боломжтой болно.
“Тонгоруу” танхимын загвар сурагчид болон багшид ямар ашиг тустай вэ?
Энэхүү загвар нь сурагчдад олон давуу тал, ашиг тусыг бий болгодог.
- Сурагч төвтэй. “Тонгоруу” танхимын загварт зарим багш нар эргэлзээтэй ханддаг гол шалтгаануудын нэг нь хичээлийнхээ бичлэгийг үзнэ гэдэгт сурагчдадаа итгэх явдал юм. Гэрийн даалгавраа хийдэггүй залхуу сурагчид өөрөө бие дааж шинэ хичээл үзэж чадна гэж үү гэж эргэлздэг. “Тонгоруу” танхимын загвар нь өөрийн хичээл сургуульдаа хариуцлагатай хандах төлөвшсөн сурагчдад л өгөөжтэй нь үнэн. Нөгөөтээгүүр, сурагчдад тийм хэмжээний итгэл үзүүлснээр илүү хариуцлагатай болж цагаа зөв зарцуулж сурах, үүргээ биелүүлэхэд дэмтэй байх боломжтой.
- Өөрийн хурдаар суралцах. Лекцийг видео хэлбэрээр үзэх нь сурагчид видеог зогсоох, ойлгохгүй гэсгээ олон дахин сонсох, эсвэл мэддэг хэсгээ алгасах зэрэг өөр өөрийн сул болон давуу талд тохируулан суралцах боломжтой.
- Хичээлийг сонирхолтой болгох. Энэ загварыг сайн ашиглаж чадах юм бол хичээлийг сонирхолтой болгож, сурагчдыг уйдахаас сэргийлэх боломжтой. Хичээлээ үзэж дууссаны дараа сурагчид ойлголтоо бататгах олон аргыг хэрэглэж болно. Жишээлбэл товч тэмдэглэл хөтлөх, илтгэл тавих, дасгал ажиллах эсвэл бүтээлч дүрслэлээр ойлгосноо харуулах боломжтой. “Тонгоруу” танхимын загвар нь сурагчдыг ангийн ажилд илүү идэвхтэй оролцох боломжийг бий болгож, хичээл сургуульдаа илүү сонирхолтой болгоно. Хичээлийн “уйтгартай” хэсгийг гэртээ хийж, ангидаа байх цаг нь илүү сонирхолтой, хөгжилтэй байдаг болбол сурагчид боловсролдоо илүү сонирхолтой болж, сургуульд явахаас зүрхшээхгүй болно.
Сурагчид лекцийг гэртээ урьдчилж үзсэнээр илүү агуулга бүхий, сонирхолтой асуулт бэлдэж, ангиараа тэр асуултад хариулах мэтгэлцээн өрнүүлснээр тухайн сэдвийг илүү гүнзгийрүүлэн ойлгохоос гадна мэтгэлцэх ур чадварыг давхар хөгжүүлнэ.
Энэ загвар нь суралцах үйл явцад сурагчдын хариуцлагыг нэмэгдүүлэхээс гадна гэр бүлийн оролцоог ч дэмжинэ. Шинэ сэдвээ гэртээ сурч байгаа тул эцэг эхчүүд өмнөх шигээ “өнөөдөр юу сурав” гэж асуух биш өдөр тутам хүүхдээ юу сурч байгааг харж, явцыг нь хянах боломжтой болох юм.
“Багшийн туслах сан” нь багш нарын сургалт арга зүйг дээшлүүлэх, орчин үеийн мэдлэг, мэдээллээр хангах, дэвшилтэд технологийг боловсролын үйл ажиллагаанд оновчтой ашиглах шийдлийг олох судалгааны баг бүрдүүлэхээр зорьж буй юм.