gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баялаг хүүхэд нас гэж юу вэ?

Б.Мөнхбат
Нийтлэлчийн булан
2020-11-29
48
Twitter logo
Б.Мөнхбат
48
Twitter logo
Нийтлэлчийн булан
2020-11-29
Баялаг хүүхэд нас гэж юу вэ?

"The School of Life"-ийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Энд дурдаж буй “баялаг” гэдэг нь эд материал бус сэтгэл хөдлөлтэй холбоотой ойлголт юм. Хамгийн сайхан орон байр байлаа гээд хүүхэд нас тийм ч баялаг биш байх нь бий. Хэрвээ аав ээж нь дараах зүйлсийг бүрдүүлж чаддаг бол хүүхдийн хувьд жинхэнэ давуу тал бүхий хүүхэд нас болж чаддаг байна:

- Хэрэв эцэг эх нь оюун санааны хувьд хүүхдүүдийнхээ “дэргэд” байж тэдний ертөнцөд орж тэнд болж байгаа зүйлсийг төсөөлж чаддаг бол. Эцэг эхчүүд өөрсдөдөө тулгарч буй асуудлаа хэсэг хугацаанд цааш тавьж хүүхдийн айдас, эргэлзээ зэрэгт төвлөрч чадах “оюуны болон сэтгэл зүйн” орон зайтай бол. Хүүхдийнхээ хэлж чадаж буй үг өгүүлбэрийг сонсоод зогсохгүй, тайлбарлах гэж хүсээд ч илэрхийлж чадахгүй байгаа санааг нь төсөөлж, олж мэддэг бол.

- Бид ямар нэгэн амжилт гаргасан учраас биш зүгээр л оршин байгаа гэдэг энгийн шалтгаанаар биднийг хайрладаг гэдгээ эцэг эх маань хэрэв байнга мэдрүүлдэг бол. Бүхий л дэлхий ертөнц бидний эсрэг зогссон ч тэд бидний талд бат зогсож байна гэсэн мэдрэмжийг өгдөг бол. Хүмүүсийн алдаа, гэнэтийн хайхрамжгүй үйлдэл зэргээс үл хамааран хүн бүр хайр энэрлийг хүртэх эрхтэй гэдгийг бидэнд зааж сургасан бол

- Хэрэв насанд хүрсэн хүмүүс амьдралын аливаа асуудал зөрчил, өөрсдийн дотоод зовнил, сэтгэл гутралаас биднийг хамгаалдаг бол. Бие хүн болж оршин байхын зөрчилдөөнийг хүүхэд бүрэн ойлгодог болтол олон жил болно гэдгийг нь хүндэлдэг бол. Эцэг эх нь хүүхдэд өөрийнхөө хурдаар өсөж торних боломжийг олгохуйц оюуны санааны хувьд нас биед хүрсэн бол.

- Хэрэв эцэг эх нь өөрсдийгөө төгс төгөлдөр мэт ойлгуулж шүтэн бишрүүлэх эсвэл хэт зай барьсан, хөндий байснаараа үзэн ядуулах байдалд хүргэдэггүй бол. Жирийн л нэг аав ээж байж хүүхдэдээ тэдний хажууд нас биед хүрч төлөвших боломжийг олгодог, цаг нь болоход хэрхэн дийлдэхээ мэддэг бол.

- Хэрэв бидний гаргаж буй эсэргүүцэлд уужуу хандаж, хэт дуулгавартай байлгах гэж хүчилдэггүй (хүүхдийн хувьд хэт дуулгавартай байна гэдэг нь байгалийн бус үзэгдэл юм). Тэднийг “хөгшин тэнэгүүд” гэж дуудахад удирдлагаа алдаж, нураад уначихдаггүй, өөрсдийн саналыг тулгахаасаа илүү тайлбарлаж өгөхийг илүүд үздэг бол

- Хэрэв бид хэзээ нэгэн цагт тэднийг орхих шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд бидний энэхүү бие даасан байдлыг урван тэрслэлт гэж хүлээж авдаггүй бол.

Хүүхэд бүр дээрх давуу байдлыг эдлэх эрхтэй/шаардлагатай бөгөөд энэ нь бид бүгдийн хүсэж буй “тэгш гараа”-ны суурь бүрэлдэх нэгэн нөхцөл юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан