Манай улсын нутагт энэ зуны туршид ажилласан олон улсын судалгааны багийнхан 40.000 настай гурван хүний ясыг малталтын үеэр илрүүлсэн тухай ОХУ-ын сайтад мэдээллээ.
Новосибирск, Владивостокын судлаачид "Монголын хойд хэсэгт оршдог нэгэн голын орчмоос олсон. Энэ олдвор 12-40 мянган жилийн өмнөх үеийнх" гэцгээжээ. Тэдний дүгнэлтийг манай улсын археологичид ч баталсан байна.
Тухайн газар нутгийн орчмоос олон үеийн ул мөр болсон эд өлгийн зүйл элбэг олддог учир он ца-гийг тодорхой хэлэх боломжгүй аж.
Эртний хүмүүсийн яснаас гадна чулуугаар хийсэн зэвсэг, ясан зүүлт, чимэглэл болон тэмээн хяруулынхтай төстэй өндөгний хальс олдсон байна.
Дэлхийн орнуудын археологичид "Энэ нь хүн судлалд шинэ хуудас нээлээ" хэмээн онцоллоо. Чулуун зэвсгийн эхэн үед амьдарч байсан хүмүүс махыг шарж иддэг, арьс ширийг хатааж, боловсруулдаг байсан нь хэрэглэж байсан эд зүйлээр нь батлагджээ.
Судалгаа үргэлжилж байгаа бөгөөд он цагийн баримжаа хэдэн арваас хэдэн зуун жилээр зөрөх магадлалтайг Оросын эрдэмтэд мэдээлэв.
Д.Болор