Замын цагдаагийн газар, Монголын хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам“ тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 28 дахь удаагаа болсон тэмцээний эхний шатанд дүүрэг аваргаа тодруулж, шалгарсан багууд нь нийслэлийн аварга цолын төлөө өрсөлддөг.
Энэ жил нийслэлийн хэмжээнд Хан-Уулын 7, Сүхбаатар дүүргийн 31, Баянзүрхийн 44, Сонгинохайрханы 62, Чингэлтэйн 23 дугаар сургуулийн 60 гаруй багачууд замын хөдөлгөөний мэдлэгээрээ өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан. Тэмцээн энэ сарын 16-нд АСА циркт болсон юм.
АСА циркийн цэнхэр асар бяцхан жаалууд, тэдний багш эцэг эхчүүдийн хөлд бүтэн өдрийн турш дарагдаж өнжсөн.
Тэмцээн багуудын мэндчилгээгээр эхэлж, багийн ахлагчийн буюу уран зохицуулагчийн тэмцээн, урлагийн тоглолт, буухиа тэмцээн, гэрийн даалгавар гэсэн таван төрлөөр үргэлжилсэн. Гэхдээ энэ жилийн “Ногоон гэрэл-цагаан шугам“ тэмцээн олон зүйлээрээ шинэлэг байсны нэгд буухиа тэмцээний хэлбэрийг өөрчилснийг нэрлэж болно. Тухайлбал, хүүхдийн дөрвөн дугуйт мотоциклиор туг сүлжих, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг, тэмдэг, тэмдэглэгээтэй холбоотой асуулт бүхий тестийг бөглөх байсан юм.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой“ тэмцээний урлагийн тоглолтыг ихэвчлэн үлгэрээс сэдэвчилсэн байдаг. Тухайлбал, өнгөрсөн жил Үнсгэлжинг хорон санаат хойд эх хоёр охинтойгоо нийлэн улаан гэрлээр зам гаргах гэж түлхэж, лусын дагина газар дээр гарч ирээд замын хөдөлгөөний дүрмийг мэдэхгүй будилж байгаагаар дүрсэлсэн. Харин сургуулийн насныхан урлагийн тоглолтоороо замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тайлбарласан тоглолтуудыг үзүүлэв. Тодруулах юм бол гэрэл дохио зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, ачаа болон хүний тоо хэтрүүлэн тээвэрлэх нь ямар хор хөнөөлтэйг харуулж байв.
Тэмцээний тэргүүн байрт Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургууль шалгарч, Замын хөдөлгөөний дүрмийг хамгийн сайн мэддэг, биелүүлдэг хамт олон болохоо нотлов. Дэд байрт Баянгол дүүргийн “Student police“ баг, удаах байрт Хан-Уул дүүргийн долдугаар сургуулийн “Хурд“ багийн хамт олон орсон юм. Мөн уран зохицуулалт хийсэн багийн ахлагчийг шалгаруулж, хамтран зохион байгуулсан байгууллагуудын нэрэмжит шагналыг хүүхдүүдэд гардуулав. “Шилдэг зохицуулагчаар“ Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн багийн ахлагч тодорлоо.
М.Жаргал