Өвөл болж агаарын бохирдол, утааны асуудал яригдаж эхэллээ. Утаагүй түлш, нам даралтын зуух, бурхны гал гэх мэт олон хатуу түлш, сайжруулсан зуухнуудыг төсөл хөтөлбөрүүдээр хийж байгаа ч үр дүнгээ өгсөн нь өнөөдөр алга байна.
Бид техник технологи өндөр хөгжсөн 21-р зуунд амьдарч байгаа хэдий ч түүхий чулуун нүүрс, хатуу түлш ашиглан гэр сууцныхаа дулааны асуудлыг шийдвэрлэж байгаа нь агаарын хүлэмжийг ихээр бохирдуулахад хамгийн их нөлөөлж байна. Эргээд энэ нь бид болон бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийн эрүүл мэндэд нөхөж болохгүй хор хохирол учруулж эхэлснийг мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой гарц нь түүхий нүүрсийг хэрэглэхгүйгээр цахилгаан халаагуурын системийг айл өрхүүд хэрэглэх юм. Манай улсад шалны болоод хананы халаалтын системүүд нэвтэрсэн бөгөөд Монгол инженерүүд хүртэл аль хэдийн цахилгаан тэжээлтэй гэрийн зуухыг бүтээжээ. "Амьдралд хэрэгтэй алтан дүрэм" булангийнхаа энэ удаагийнхаа дугаарт "Эрчим инженеринг" компанийн бүтээсэн цахилгаан тэжээлтэй гэрийн зуухыг танилцуулж байна.
Энергиэ хуримтлуулсан чулуу 8-10 цаг дулаанаа хадгалдаг
Айлуудад байдаг ердийн зуух нь дулаан хадгалах чадвар муу, түлшний хэрэглээ өндөр, дутуу шаталт ихтэй, үүнээс үүдэн агаарт цацагдах хорт хийн ялгарал өндөр зэрэг олон сул талуудтай. Тэгвэл цахилгаан тэжээлтэй зуух нь шөнийн ачаалал багатай хямд тарифыг ашиглан дулаан хадгалагч чулуутай байгаа нь хамгийн том давуу тал юм.

Цахилгаан тэжээлтэй гэрийн зуухан дотор суурилагдсан чулуу нь өөртөө дулаан шингээх, хадгалах эрдэсүүд агуулсан зохиомол бүтэцтэй ялтас /чулуун/-ны найрлагатай бөгөөд хуримтлуулсан дулаанаа 8-10 цаг барих боломжтой аж. Энэхүү шөнийн ачаалал багатай хямд тарифын эрчим хүчийг ашиглан цахилгаан тэжээлтэй зуухыг ашигласнаар хатуу түлш буюу нүүрсний хэрэглээг 50 хувь хүртэл бууруулах боломжтой. Гэр сууцны доторх дулааны хэмийг жигд байлгах боломжоор бүрэн хангагдсан тул шөнийн цагт галлагаа огт шаардлагагүй.
Халаагч элементийн халалтыг хугацааны релегээр тохируулах ба өдөр бүр идэвхжих найм хүртэлх хугацааны тохиргоог хийж хэлхээнд холбоход хялбар. Эрчим хүчний тухайд 220 Вольтын тэжээл хэрэглэснээр цахилгааны шугамд өөрчлөлт, нэмэлт тоноглол суурилуулах шаардлагагүй бөгөөд эрчим хүч доголдсон үед түлш ашиглах боломжтойгоос гадна дулаан хадгалагч чулуу, халаагч элементийг нь зуухны хүчин чадлаас хамааруулан сонгох юм байна.
Ердийн зуухыг цахилгаан зуухаар сольсноор...
Хэрэв та ердийн зуух биш цахилгаан зуухыг гэртээ тавьсан тохиолдолд эдийн засгийн болон ашиглалтын үеийн зардал багасна. Учир нь гэр хорооллын айл өрхүүд жил бүр дор хаяж таван тонн нүүрс хэрэглэдэг. Харин цахилгаан зуухыг жил болгон солихгүй шүү дээ. Мөн үнс нурамаас үүсэх хог хаягдлын зардал багасч орчны ариун цэврийн байдал сайжирна. Зууханд бүх төрлийн хатуу түлшийг ашиглаж болохоос гадна түлшний шаталтын явцад үүсэх энергийг дулаан хадгалагч чулуу нь өөртөө шингээн авч хадгалах онцлогтой.

Мөн дулаан хадгалагч чулууг зуухнаас нь салгаж дан цахилгаан халаагуур болгож ашиглах боломж ч бий. Мөн иргэдийн одоо ашиглаж байгаа ердийн зуух нь 2.5 мм-ээс дээш зузаантай төмрөөр хийгдсэн, мөн олон жил /дөрвөөс дээш / ашиглагдаагүй, зэвэрч, цоороогүй бол цахилгаан халаагууртай холбон тоноглож, түлшний хэмнэлттэй болгон сайжруулалт хийх бүрэн боломжтой. Гэр хорооллын сууцнуудад дотор монтаж ихэвчлэн стандартын дагуу хийгдээгүй байдаг.
Үүнээс үүдэн цахилгаан хэрэгсэл залгахад хүчин чадлаа даахгүй шатах, цаашлаад гал түймэр гарах ч аюул нүүрлэдэг. Тэгвэл цахилгаан тэжээлтэй, дулаан хадгалагч хосолмол ашиглалттай гэрийн зуухыг дагалдан орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн иж бүрэн гэр, сууцны дотор монтажийг дагалдуулан эрчим хүч ашиглах үеийн аюулгүй ажиллагааг бүрэн хангадгаараа давуу талтай юм байна.
Б.Энхжаргал