Манай улсад эмэгтэйчүүдийн маш олон эмнэлэг шил дараалан бий болсоор байгаа. Харин эрэгтэйчүүдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг тоотой хэдхэн бий. Иймээс эрчүүд ямар нэгэн өвчин эмгэгтэй болсон ч, удаан хугацаагаар үзүүлэхгүй явсаар өвчин нь хүндэрдэг гэнэ. Эрэгтэйчүүдийн эмгэгийн талаар "Сайн хөрш" эмнэлгийн мэс засал, эхо-оношилгооны эмч Р.Баттөмөртэй ярилцлаа.
-Манай эрчүүдийн дунд сүүлийн үед ямар ямар өвчин зонхилж байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Эрчүүдийн хувьд маш олон эмгэг тохиолддог. Энэ нь насны хувьд ялгаатай. Тухайлбал, шээс задгайрах, түрүү булчирхайн өвчин гэж маш их ярьж байна. Шээс задгайрах өвчин бол 65 хүртэлх насны хүмүүст тохиолддог. Харин түрүү булчирхайн үрэвсэл, хортой ба хоргүй хавдар нь бөөрний үрэвсэл, шүд хорхойтох, амьсгалын замын гээд олон шалтгааны улмаас үүсдэг. Мөн үргүйдлийн асуудал эрэгтэйчүүдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Ер нь эмэгтэй хүмүүс шинжилгээ өгөхөд маш олон үйл ажиллагаа шаардагддаг. Харин эрчүүд бол үрийн шингэний шинжилгээ өгөөд л үргүйдлийг оношилдог. Эдгээр өвчний талаар зурагт, радиогоор их ярьж байна. Ерөнхийдөө дээрх олдмол өвчнүүдээс гадна өнөөгийн нөхцөлд залуусын дунд өөр нэг тархсан өвчин байна. Энэ нь 20 болон түүнээс дээш насны залуус бэлэг эрхтнээ томруулахын тулд эрхтэндээ вазелин шахах болсон байна. Үүнийг нэг төрлийн донтолт гэж хэлж болно.
-Тэгэхээр эрэгтэйчүүд ийн өөртөө хор хохирол учруулах зүйлийг хийж байна гэж ойлгож болох уу. Үүнээс гарах хор уршиг юу вэ?
-Залуус төдийгүй ахимаг насны эрчүүд бэлгийн амьдралдаа өөрчлөлт оруулах, бэлэг эрхтнээ томруулах гэж хүсдэг. Энэ нь эргээд өөрт нь хор учруулдаг гэдгийг ойлгохгүйн улмаас хэн нэгнээс сонссон зүйлээ өөр дээрээ туршдаг. Заримдаа эхнэр нь хүртэл хэцүү байна, өвтгөөд хиймэл юм шиг ядаргаатай юм, үүнийг нь аваад өгөөч гээд ирдэг. Физиологийн хувьд ч тэр бэлэг эрхтнээ зохиомлоор томруулах гэсэн энэ арга нь сайн биш. Бас шархалж хавдар үүсгэх, бэлгийн сулралтай болох, шээс ялгаралтад нөлөөлөх, эмчилгээ хийлгэхэд хэцүү зэрэг олон бэрхшээл тулгардаг.
-Эмчилгээ хийлгэхэд хэцүү гэлээ. Ер нь ямар төрлийн эмчилгээ хийх вэ?
-Ямар ч эмч ийм төрлийн мэс засал хийх дургүй байдаг. Яагаад гэвэл маш хэцүү, зардал өндөр, арьсыг нь аваад нөхөж хийх чинь хэцүү шүү дээ. Удах тусмаа даамжирч хорт хавдар үүсгэдэг учраас хэцүү зүйл яриад ирсэн нэгэндээ тус болох үүднээс цөөхөн хэдэн эмнэлгүүдэд мэс засал хийж эмчилдэг. Гэхдээ манай улсад маш цөөхөн эрэгтэйчүүдийн эмнэлэг байдаг. "Гарьд-Магнай", Улсын клиникийн төв эмнэлгийн эрэгтэйчүүдийн эмгэг судлал гэх зэрэг цөөн хэдэн газарт эрэгтэйчүүдэд тусгайлан үйлчилдэг.
Эрчүүдийн хувьд бэлэг эрхтэн. нь хоёр дахь амьдрал л гэсэн үг. Гэтэл түүнийгээ найз нөхдөөсөө сонссон дуулсан зүйлээсээ болоод өөрсдийн гараар сүйтгэж орхидог. Энэ бол маш буруу гаж үзэгдэл. Ялангуяа дөнгөж 20 шахаж яваа залуус биологийн хэрэгцээгээ зөв хангахын тулд ийм арга хэрэглэх хэрэггүй л байхгүй юу. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй. Уг нь эмэгтэйчүүдэд таалагдахын тулд ийм зүйл хийдэг юм шиг байгаа юм. Харин эмэгтэйчүүдэд тийм хиймэл зүйл ямар ч шаардлагагүй, харин ч хэцүү санагддаг гэдэг.
-Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авах нь цөөхөн байдаг байх. Ялангуяа нөхөн үржихүй, эрэгтэйчүүдийн эмгэгийн асуудлаар эмчид хандах нь хэр байдаг вэ?
-Нэгэнт л өвчин эмгэг туссан хүн цаг алдалгүй эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх нь чухал. Өвчнөө нууж, хааж явсаар байгаад нөгөөх нь, даамжирч хорт хавдар үүсэх нөхцөл бүрэлддэг. Иймээс хурдан мэс засал хийлгэх хэрэгтэй. Манайхны эрчүүд эмнэлэгт очихоосоо ичдэг. Ялангуяа "Би эрхтэн рүүгээ ийм юм шахчихлаа" гээд очих эр хүн цөөн. Эмнэлэгт байгаа хүүхнүүд, эмэгтэй эмч нараас ичиж зовж явсаар эцэст нь өөрөө хохирдог. Иймээс эрэгтэйчүүдийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, нөгөө талаас эрчүүд маань хэрэггүй зүйлээр оролдож, эрүүл мэндээрээ бүү хохирооч ээ гэж хэлмээр байна.
Н.Бямбасүрэн