"Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг хэлсэн байдаг. Үнэхээр Монголд саруул ухаантай хүн байна уу, саармагууд байна уу гэдэг асуултын тэмдэг. Ухаан муутай удирдагчдыг ард түмэн аймаар хилэнтэйгээр зүхэх болсон.
Ямар удирдагч байна, яг тийм ард түмэн байдаг гэдэг дээ. Тэгэхээр Монголчууд маань хэн болж таараад байна аа. Нэг тиймэрхүү мунхагдуу нөхөд болж тараах нь ээ дээ. Бид юу хийж чаддаг билээ. Гурил үйлдвэрлэх буудайгаа хангалттай тариалж чаддаг билүү. Үгүй. Одоо бүрэн хангах буудай тариалахаар зүтгэж яваа.
Гэхдээ дангаараа биш. Төрийн дэмнүүртэй. Төрөөс тариалсан буудайнд тонн тутамд нь 50 мянган төгрөгийн шагнал өгөхгүй бол ажил нам зогсоно. Монголын уудам нутагт юу байна газар байна. Даанч газраа ашиглаад буудайгаа хүнээс гуйхаар тариалах, цаашлаад дэлхийн зах зээлээс мөнгө олох ухаан алга. Дутагдаж байгаа буудайгаа ОХУ-аас импортолдог.
Хуучин Хятадаас ясны гурил зөөдөг байснаа бодвол яах вэ. Иймэрхүү жишээг дурьдаад байвал маш олон. ОХУ-аас шатахуунаа 100 хувь оруулж ирдэг ч Хятад руу газрын тос экспортолно. Ийм тэнэг гаж юм гэж Монголд л байдаг байх. Энэ нь Монголчуудын бүгдийнх нь буруу огт биш. Харин нүд, ухаан хоёр нь тас сохор төрийн түшээдийн буруу. Манайхан өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний 90 хувийг нь ОХУ, БНХАУ-аас импортолдог. Донорууд “Танайх цэвэр импортлогч орон. Үйлдвэрлэгч болох хэрэгтэй” гэж хурал, чуулга, уулзалт болгонд зөвлөдөг.
Гэвч тэр үг чихний хажуугаар сүн. Бараа бүтээгдэхүүнээ бүрэн импортолж эхэлсэн бол одоо боловсрол импортолж эхэллээ. Хөрөнгийн биржийг гадаадын чадварлаг багаар удирдуулна гэнэ. Бас Хөгжлийн банкийг гадны маш сайн мэргэжилтнээр удирдуулна гэв. Тавантолгойн орд газрыг ашиглах "Эрдэнэс Тавантолгой" компанийг бас хэн нэг Жорж, Морроу удирдах шалгуур яригдаж байна. "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээгээр ажилчдынх нь 90 хувь Монгол хүн байх учиртай.
Гэтэл мэргэжилтэй Монгол ажилчин байхгүй учраас 3000 хужаа авчирсан. Тэдэнд өгч байгаа цалин хаачих вэ. Эх нутаг руу нь урсана. Монголд хөрөнгө оруулалт болохгүй. Хэрвээ Монгол хүн тэр компаниудыг удирдах боловсролтой бол бидний юм бидэндээ үлдэх байв. Хятадуудыг ч Монголын баялаг тэжээх учиргүй байлаа. Одоо яая гэх вэ. Тавантолгойг ашиглах болоход дахиад гадаадаас мэргэжилтэй ажилтан "ачиж" ирвэл яах вэ.
Монголчууд тийм Солонгос, Канад шиг хар бор ажлаа цагаачдаар хийлгэх хэмжээний хөгжилтэй болсон билүү. Монголоор дүүрэн ажил хайсан, амьдралаа дээшлүүлэх хүсэл мөрөөдөлтэй залуус байна. Тэдэнд төрөөс эх орныхоо баялгийг олборлох боловсрол олоход гүн туслалцаа үзүүлбэл ямар бэ. Япончууд дэлхийн II дайнд ялагдан ядуурал, хагацлын гашуун зовлонг амссан. Тэгээд Засгийн газар нь 1960 онд "Шинэтгэлийн бодлого" хөтөлбөрийг баталж, залуусаа барууны өндөр хөгжилтэй орнууд руу эргэж эх орондоо хөдөлмөрөө өгөх болзолтойгоор илгээсэн.
Баруунд боловсрол эзэмшсэн залуус эх орондоо бүгд очсоноор газрынхаа дор ямар ч баялаггүй Япон улсын эдийн засаг хүчирхэгжсэн. Баруунд боловсрол эзэмшсэн залуус Японы нэрийн хуудас болсон Сони, Тошиба, Ниссан, Сузуки брэндийг бий болгож улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан. Гэтэл Засгийн газрынхаа тэтгэлгийг өвөртлөн гадаадруу зорьсон Монгол залуус эх орондоо ирдэггүй. Тэд биеийн амрыг харж, хөгжилтэй орны цагаач болдог.
"Монголыг хөгжилтэй болсных нь дараа очно" гэсэн дургүй хүрмээр амьч үг хэлэхийг нь сонсоход огиудас хүрмээр. Одоо Засгийн газраас "Зөгийн үүр" төслийг хэрэгжүүлж, тэднийг эх орондоо ирээч, Монголын хөгжилд мэдсэн сурснаа нэмэрлээч, ажлын чинь байрыг бэлдье гэж гуйх гэж байна. Хатуухан хэлэхэд боловсролтой Монголчуудаа боловсролгүй нь импортлох гэж байна. Боловсролын импорт хэдий хүртэл үргэлжлэх бол. Боловсролтой хүнийг импортлох биш, үйлдвэрлэдэг болбол ямар вэ.
Т.Энхбат