gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ногоон үйтэнхуар дээлтэй хүүхэн уулын нутаг

Нийгэм
2007-10-01
0
Twitter logo

Сая сая жилийн өмнө авар­­­га үлэг гүрвэлүүд хөл­хөлдөж далай тэн­гис цэлэл­зэж асан нутаг руу зуны дунд сарын эхээр хүл­гийн жолоо залав аа.

Урд маань 600 километр шороон зам зурайж байгаа ч унасан хүл­гийнхээ хурд хүчинд эр­дэж өмнө зү­гийн хязгаар ну­таг руу тоос татуулан дав­хи­лаа. Уншигч та ч гэсэн нэгэн цагт ажлын далим, амралтын хо­ногоо тааруулан өмнийн хяз­гаар руу Гурван сайхан уулаар баримжаалан ийн дав­хиж яваа л биз дээ. Тө­дөлгүй ядаргаатай жингэ­нэх гар утас­­­ны сүлжээ унаж хо­­тын шуугиант хөгжлөөс су­гар­­магц яаруу давчуу бүх­нийг умар­тан зөвхөн ийн зугаалж явах одонд төрсөн юм шиг л хурдаа саарууллаа. Амарч яваа бо­ло­­хоор юундаа ч яа­рах вэ дээ.

Хажуу газар ургана гэдэг нь хө
Хайлаас модны жам юм аа
Харийн газар очно гэдэг нь хө

Бүсгүй л хүний заяа юм даа … гэх ардын дууны бадаг аманд эвлэж, хадмын нутаг руу зугуухан атлаа бас сэт­гэл­дээ яаран гэгэлзлээ. “Хайр­тай чиний минь төрсөн нутаг гэвэл

Хатан гурван сайхан уул аа” … Тиймээ, очих газар маань домогт Гурван сайхан уулын суга. Ийнхүү Өмнийн цэн­хэр говийн бэр би вээр хад­мын нутаг руу довтолгож яваа нь энэ. Цаг наранд хав­чиг­далгүй зоргоороо яваа бо­ло­хоор Дундговийн наахна бүрэнхий болж орхилоо. “Юун­­­­­даа ч яарах билээ. Хо­ноод явна даа” гэсээр майх­наа босгож хээрийн гал дээр цай­гаа үйлээ. Агаарын ааг, хээ­рийн салхиар хачирласан цай, хоолны амттайг бүгд л ан­дахгүй болохоор элдэв үгээр чимэх нь илүүц. Нүдний ха­раа хүрэх газар дөрвөн зүг, най­­ман зовхист ямар ч уул үгүй цэлийсэн тал. Үдэд ха­луу­наар төөнөж орох байх га­заргүй болгон шарах нь хол­гүй байсан нар томоо гэгчийн улаан бөмбөлөг бо­лоод газар доо­гуур шурга­чихлаа. Тэн­гэрт бөртийх ч үүлгүй одод гя­лалзаад шө­нийн цэнгэг салхи майхан илбэнэ. Машин тэрэг дүнгэ­нэлдсэн хотын хөл үй­мээнд ямагт бачим санд­руу амь­­дарч байснаа тэгэхэд л мэд­­рэх шиг. Дэндүү эл хуль чи­мээгүй ноёлмогц хүний сэт­гэхүй гэдэг хэт амгаланд ав­таж дорхноо нойрмоглож эхэл­дэг бололтой юм. “Хотод бай­сан бол өдийд зурагтаа үзээд хэвтэж байгаа даа“ гэ­сэн шүү юм бодсоор нам унтжээ.

Үүр дөнгөж хаяарч байхад сэр­вэл ойрмогхон хоёр бор гэр байна. Гаднаа овоо хэдэн хонь, ямаатай, бас адуутай айл юм. Цайны сүү хоолны жаа­хан борц зал­гуулчих са­наа­тай айлын зүг хөдөллөө. “Та­нихгүй айлаас яаж гуйна даа. За яахав ху­дал­даад ав­чихна даа. Гэтэл гэртээ оруу­лахгүй бол яана” гэж бодсоор амар мэндээ мэ­дэлц­сэний дараа босгыг нь алхав. Хө­дөөний айлд хо­тынхонтой адил хонх дараад товч намт­раа танилцуулж гэрт нь орох зөвшөөрөл авах шаардла­гагүй гэдгийг тэр агшинд мартсан байжээ. Яг энэ мө­чөөс хэт иргэншсэн, бүхнийг мөнгөөр тооцдог ор­чин үеийн сэтгэхүйтэй алхам тутамдаа зөрчилдөж эхэлсэн юмдаг. Тэр айл шалгүй ша­лавч ч дэвсээгүй байх бөгөөд зүгээр л зүлгэн дээр гэрээ барьжээ. Хотын “тавиулууд” бололтой хэдэн бондгор жаал бүхлээ­рээ гэрийн хоймроор нэг зулчихсан унтаж байна. Хо­тоос яваагаа хэлээд цайны сүү, борцны зүйл илүүдэл сур­ваас гэрийн эзэгтэй сүү­ний­хээ өрмийг хамж гялгар уутанд хийгээд, сүү савлаж хамт өглөө. Гэрийн баруун ха­тавчаар зүүж хатаасан борц­ноосоо ч харамгүй ихийг аваад өгч байна. Тэгмэгц нь “Хэ­дийг өгөх вэ” гээд халаас­наа­саа мөнгө гаргатал “Юун мөнгө, хэрэггүй” гэдэг байгаа. Хо­тод бол тогооны өрөм 8000 төг­рөг, сүү нэг литр нь 450, за тэ­гээд борц бол бүр ч үнэтэй шүү дээ гэсэн бодол нэрэл­хүү занг маань сэрээж орхив. “Яаж болдог юм бэ. Мөнгийг нь төлөлгүй яахав” гэсээр мөнгөө сарвайвал гэрийн эзэн, эзэгтэй хоёр тас шир­вээд жигтэйхэн. Авахгүй нь бололтой. “Хүнээс үнэгүй юм яаж авах вэ” гэж бодсоор машинаасаа чихэр авчирч бидний дуунаар сэрчихээд нүдээ нухлан суугаа халтар жаалуудад тарааж өгвөл нөгөө хоёр чинь харин инээм­сэглэж байна. Биднийг хөдө­лөхөд гэрийн эзэгтэй сүү өргөсөөр хоцров. “Хүнээс юм авч байгаа бол мөнгийг нь заавал төлөх ёстой” гэсэн хэт иргэншлийн дадал, аянчин хүнээс юугаа ч харамладаг­гүй говийн заншил хоёр хоо­рон­доо мөргөлдсөн нь энэ бай­лаа. Ингэж л говь нутаг руу, нутаг шигээ халуухан сэтгэл­тэй түмний дунд ороод ирс­нээ мэдэрлээ. Аяны хү­нээс юугаа ч харамладаггүй амар хэнэггүй монгол заншил ном зохиолд л үлдсэн гэж бодож явсан маань эндүүрэл бай­жээ. Тэр эндүүрэл бүх­нийг мөнгөөр шийддэг гэсэн хот маягийн хүйтэн заншлын мөсийг хайлуулж эхлэх нь энэ ээ.

Элсээ хаана нууЧихаа вэ, Гурван сайхан уул
Явсаар Дундговь аймагт ирлээ. Энэ нутаг гандуу гэж жигтэйхэн. Алсаасаа цөлжиж байгаа нутаг бололтой их л элсэрхүү юм. Говь нутгийг элс, тэмээ хоёроор дүрсэлж явсан над мэтэд тийм ч сайхан сэтгэгдэл төрөхгүй байснаа нуух юун. Мандал­говийн өнгө төрх нэг л гундуу бөгөөд уйтай. Шатахуунаа сэлбэж аваад бушуухан л гарахын түүс боллоо. Дунд­говиос дөнгөж гаруут л тэртээ өмнө нэгэн сайхан уул цэн­хэр­тэж харагдана. Газар тэн­гэрийн савслагад дүнхийн цэнхэртэх тэр уул өнөө до­могт Гурван сайхан уул гэ­нэм. Хаашаа ч харсан цэлийх энэ их тал нутгийн алсад тийм өндөр уул үзэгдэх нь гай­халтай. Дундговиос Өмнө­говь хүртэл 315 километр шүү дээ. Зорьсон газрын маань уул ийнхүү алсаас даллан яаруулж шууд “хааз” мэдэн давхиад орчихмоор, жигүүр­тэй бол нисээд буучихмаар. Уул нь харагдаад байдаг гэвч 300 гаруй километр гэдэг ч шаггүй хол, газар хорогдоно гэж үгүй. Үргэлжилсэн их тал, тэгээд элсэрхэг. Үзэж харах зүйлээр ч маруухан юм. Шингэх нартай уралдсаар Даланзадгад руу орж ирлээ. Аймгийн төвийн урдхан эрт үед галт уул байсан гэх оройг тэгшлээд тайраад авчихсан гэлтэй дүнсгэр хар уул. Ба­руун талаар нь эцэс төгсгөл нь үл харагдах байц асга бүхий цэнхэр уул үргэл­жил­нэ. Гурван сайхан, Баруун сайхан, Дунд сайхан, Зүүн сайхан уул. Нөгөө элс, тэмээ хоёроос өөр зүйл төсөөлөг­дөхгүй байсан Өмнөговь шүү дээ, энэ чинь. Хожуу үеийн­хэн бол Өмнөговийг элс тэ­мээ гэхээсээ илүүтэй Оюу­тол­гой, Тавантолгойгоор нь төсөөлдөг ч биз.

Аймгийн төвд саатах айл дэндүү олон. Ялангуяа анхны удаа хадам­лаж яваа бүсгүй богино жо­лоот­ны хувьд ха­дамд тал алдалгүй нүүр хага­рах нь хамгийн хүнд үе. Айл айлын ширээнд хотод нүдний гэм байлаа ч хэтэвчний эрлэг болсон ингэний хурууд таваг­лаастай. За тэгээд уруул чимчигнэсэн таанын амтат айраг, хөмүүлтэй бууз гээд ярих ч юм биш. Тэгээд дээ­рээс нь шинэхэн бэр тэр дундаа ёс муухан мэдэх хотын бэр. Говийнхны бий­лэгжүү дайллага, уран цэцэн үгс, хүүхнүүдийн сонжсон харц. Гэвч бүсгүй бүхний туулдаг жамыг туулж ёмбогор ёсыг ёстой л нэг гүйцээж өгөөд Гурван сайхан уул руу гараад давхилаа. Шөнө хагаслан уул руу зүглэсэн учраас Дүнгэ­нээ жуулчны баазад хоног төөрүүлж говийн сайхныг өглөө харахаар болов.

Өглөө нь алдарт Дүнгэ­нээгийн хавцлаар Охин хөт­лийг зорилоо. Эгц өндөр, шовх ирмэгтэй байц хаднуудын ёроо­­лоор машин зөрөхийн эцэс­гүй хавцлаар өгсөв. Эр­тээ үед энэ хаднууд нэг цул бай­сан бөгөөд байгалийн ямар нэг гамшгаар хоёр тий­шээ цуулагдсан байх. Тэр ан­гархайгаар нь бид яваа болол­той. Хадны ёроолоор шүд хага та­шим хүйтэн горхи урсана. Тээр дээр хадны оройгоор үүл гог­цоорч, нар аль нэг шовх оройд нь цоо хатгуулж унах нь вий гэмээр үзэгдэнэ. Үгүй ер, цоо хат­гуулж унадаггүй юмаа гэхэд хадны оройд өл­гөгдчихөөд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон уу гэлтэй нэг бай­ран­даа тогтчих шиг болов. Хангайн уул шил­мүүс, ганга, хагийн үнэртэй бол Гурван сайхан уул арцны үнэртэй. Арц гэдэг маань мөөг шиг хүрээ татуулж ур­гадаг юм байна. Нов ногоон зүлгэн дээр товойж ургасан арцны хүрээ эгээ л үйтэн­хуарын хээ мэт. Гурван сай­хан уулыг гурван хүүхэн уул гэх юм билээ. Нэгэн цагийн үзэсгэлэнт гур­ван хүүхэн одоо үеийн гай­хам­шигт гур­ван уул болон хувирсан до­мог­той ажгуу. Тэгэхээр Гур­ван сайхан уул ногоон үйтэн­хуар дээлтэй гурван хүүхэн уул байж таар­на. Охин хөтөл орохын тулд Дүнгэнээгээр гарч Оюутын давааг давлаа. Японы хүчит техник болох жип хэмээх машин энэ да­ваагаар давах­даа хүч дутан чарлаж байж арайхийн га­рахыг бодвол даваа гэмээнэ даваа. Ма­шины дуунд үргэ­сэн янгирын сүрэг ердөө хажуухнаас л дэрхийн одох нь зүүд мэт. Тэдний хөлд асга нурж чулуу үсрэх нь үлгэр мэт. Тунгалаг цэнхэр тэнгэр, эвэр нь сэрий­сэн янгирын сүрэг, шовх оройтой байц хад, элин халих бүргэд, ногоон үйтэнхуар зүлэг, зандан хү­рэн тэмээ гээд тэнд юу ч үл дутна. Үл дутахын хажуугаар арцны ер бусын үнэр түгнэ. Ер нь өөр юу хэрэгтэй билээ.

Охин хө­төл сэрүүхэн. Байнгын сэр сэр салхитай. Тэгснээ байчи­хаад бур бур хуртай. Говьд бо­роо орно гэдэг хангайнхаас тэс өөр юм гээч. Аагим ха­луун нар шарж байснаа бай­чи­­хаад хувингаар цутгаж байгаа юм шиг бороо шаа­ги­на. Нар, хур хоёр хони­ны ээл­жээ андуураад байна уу гэл­тэй. Говийн брэнд болох шар­гал элс тэнд ерөөсөө байхгүй. Элсээ хаана нуу­чихаа вэ, энэ Гурван сайхан уул. Охин хөтөлд наранд шарагдаж, хуранд норсоор Мухар ши­вэр­тийн амийг зори­лоо. Му­хар шивэрт рүү машин оруул­даггүй юм байна. Хүний хөл гишгэхэд ч хайран тэр ууланд машинаар явах молхи зориг хэнд ч үл төрнө. Тас шувууны хэлбэртэй хад. Тол­гой, хо­шуу, далавч, хөл яг тас. Хэний ч гараар бүтээгүй бай­га­лиасаа л тийн заяажээ. Ингэж даль жигүүрээ хумин суугаа тас шувуу тэр чигтээ цар­цаад хад болчихсон бай­хыг үз­дэг юм байна. Алхсаар Му­хар шивэртийн мухарт хүр­лээ. Ойролцоогоор 10 гаруй мет­рийн өндрөөс унах хүрхрээтэй юм. Гэхдээ өн­гөн хэ­сэг нь хөлдөж мөсөн унж­лага бол­сон ч хадныхаа эл­гээр ус чиг­тээ урсаж хүрх­рээ­ний сүр­лэг дуу ойр ха­вийн хаднаа цуу­райтна. Мө­сөн унжлаганы доо­гуур гараа оруулж шүд ха­га ташим усыг саванд тосч аваад хүртэх нь дээдийн жар­гал мэт. Го­вийн­хон энэ усаа ра­­шаан хэмээн дээдлэх аж.

Өнгийн гайхамшигт зохицол Хонгорын гол
Гурван сайхан уулаас эгц хойшоо Хонгорын гол гэж бий. Өмнөговьд очсон гадаадын жуулчин хийгээд мань мэтийн дотоодын жуулчид ч заавал тэмцэж хүрдэг газар бол Хонгорын элс. Ха­тан Сэврээ уулыг хормойдон 200-гаад километр газар дая­лаад тэнд хүрнэ. Цэв цэнхэр тэнгэрийн хаягаар Хатан Сэв­рээ гил хар өнгөөр тунарна. Зарим нь Сэврээ уулыг хөх гэж харах вий. Тунгалаг цэн­хэр тэнгэ­рийн наана байх гил хар уул тэнгэрийн өнгөндөө уусаж тийн үзэгдэх нь ч бий. Сэврээ уулын наагуур алтан шар Хонгорын элс хонгор­тоно. Хойноосоо урагшаа 180 кило­метр үргэлжлэх элсэн уулыг Хонгорын элс хэмээх ажгуу. Хонгорын элсэн уулын бэ­лээр ногоон торго дэвссэн мэт зүлэгтэй. Цэнхэр, хар, шар, ногоон өнгийг ийм сай­хан зохицуулсан байгаль эх өөрөө гайхалтай мэдрэмжтэй зураач ажээ. Элс үзээгүй зарим нь хотын орон сууцны гадаа хүүхдийн тоглоомын талбайд асгасан хөхөлбий даасан элсийг гэж бүү эндүү­рээсэй. Атгаад авахад гарын салаагаар урсах мэт асгарах, алтлаг бөгөөд торгомсог на­рийн ширхэгтэй шар шороог элс гэдэг юм байж. Элс өөрөө торгомсог, гоёмсог, алтлаг. Хонгорын элсний хажууд тэн­гэрийн нар өөрийгөө алтлаг гэвэл ич­мээр. Нов ногоон зүлгэн дээрээс ердөө ганц алхаад л элсэн дээр хөл тавина гэдэг үнэхээр гайх­маар. Элсэн уул өөд мацаж яваад хөл халь­тарвал бэл хүртэл гулсаад буучихна. Орой дээр нь гар­сан хойноо бүлээхэн элсэнд чихээ нааж элсэн манхны дүнгэнэх чи­мээг сонсож, сал­хиар зурсан хээг нь гараараа сандааж хэвтэхэд ер бусын амирланг мэдэрч тэндээс явамгүй санагдаж билээ. Дээр хөх тэнгэр, алтан нар, дэргэд гил хар Хатан Сэврээ уул, тэртээ дор нов ногоон зүлэг, хүйтэн булгийн ус. Энэ бүхний завсарт торгомсог бүлээхэн элсэн уул. Хаанаас хэн энэ их элсийг энд ав­чраад асгачихаа вэ. Ийм сайхан өнгөний хоршил хий­гээд уул, ус, элсний зохицлыг хэн бодож олоо вэ. Хүмүүн төрөлхтөн ухаантай чадалтай л гэнэ. Гэвч говийн энэ цэл­мэг хөх тэнгэрийн дор Сэврээ уулыг өргөж авчраад улмаар алтлаг шар элс зөөж асгаад бэлээр нь ногоон зүлэг суул­гачихаагүй шүү дээ. Хүмүүн гэдэг байгаль дэлхийн хажууд хүчгүй сул дорой гэдгээ мэд­рэх ч шиг. Нутгийнхан Хон­горын элсээ Хонгорын гол гэнэ. Нээрээ ч их говийн хөр­сөнд алтран урсах мэт ураг­шаа сунаж тогтсон эл элсэн уулыг Хонгортон урсах нь үнэ­хээр л Хонгорын гол. Бай­галийн уртай газрын сэт­гэ­лийн уртай түмний оноож өг­сөн нэр гэдэг ийм л яруу ажээ.

Галбын говь дахь Ноён хутагтын дардас
Өмнөговь аймгийн Хан­богд сум. Ханбогд алттай, зэстэй гэдгийг Монгол даяа­раа мэдэх хойно энэ тухай өгүүлбэл илүүц болно. Харин энд дэлхийн энергийн төв болсон Дэмчигийн хийд ор­шино. Галбын говийн гайхам­шигт тэр хийдийг зорилоо. Зам зуурт нөгөө хажуу газарт ургадаг Хайлаас модтой таа­рал­дана. Хаа нэг газар ганц нэгээрээ ургасан энэ өнчин модтой бүсгүй хүний харьд хадамд гардаг заяаг холбосон зүгээр л тохиолдлын зүйл ч биш юм аа. Говьд мод урга­даггүй ч хайлаас, заг хоёрыг мод биш гэх үү. Хайлаас гэж халуун орны дал модны мө­чир шиг мөчрүүдээ дааж ядан ургасан, донж маяг төгөлдөр мод байх. Аагим халуунд ангаж цангаж явсан хүн энэ модны сүүдэрт суун тухалж болдоггүй гэнэ. Халуун хүйт­ний харшил авчихдаг учраас жин цохиулж өвдөж доройтно хэмээнэ. Халуунд харшиж ядарсан амьтанд сэрүүн хүйт­­­­нийг харамгүй өгөх гэс­нээсээ болж хайлаас ийнхүү буруутдаг байж мэднэ. Хайр энэрлээ харамгүй зориулс­ныхаа төлөөсөнд хатуу үг сонсож түүнийг нь өршөөж амьдардаг бүсгүй аальтай адилхан ч юм уу даа. Хангайд ургаж хур бороонд энхрий­лүүлж байхын оронд хаа холын халуун говьд ийнхүү тэрсэж ургах хайлаас модны тавилаан гэж…

Дэмчигийн хийд рүү явж байх зуураа замаа алдаж төөрчихлөө. Гэтэл бараг л хөлийн дороос хулангийн сүрэг босоод тоос татуулан давхилаа. Хулангийн шанд руу орчихсон нь тэр байж. Улаан номд бичигдсэн энэ үзэсгэлэнт хурдан амьтны араас машиныхаа тэнхээг шалган давхилаа. Ойртож очоод зураг авах, камераар бич­лэг хийхийн хүслэн хулан­гийн араас ийн давхиулж бай­гаа нь тэр. Шороон замаас гарч энхэл донхол жалга гуун дээ­гүүр тэнхээ мэдэн ха­райл­­­гасан ч тэр хурдан амьт­ныг яаж гүйцээ аж дээ. Зэрэг­лээ татсан талын дундуур хон­гор зүсмийн хориод адуу жи­рэлзээд алга болов. Манай ма­шин ч хулан биш техник юм хой­но овоо гүн жалган дээгүүр тэг­нэсхийгээд зогслоо. Жо­лооч машинаа хайрлаж харин бид хуланг хайрлаж тэгэс­хий­гээд зогслоо доо. За яа­хав, хэрээ мэдээд зогссон гэвэл үнэнд ойртох биз ээ. Ингээд хүмүүн заяатайгаа эвлэрч Дэм­чигийн хийд рүү зүглэлээ. Гэх­дээ л хулангийн хурд, сүр, тоос гурав сэтгэл хөвсөл­зүүлж орхисон учраас машин маань лойчихсон удаан са­нагдаад болох биш. Хүн гэдэг ийм л давруу амь­тан ажээ. Ингэсээр Дэм­чигийн хийдэд ирлээ. Хийдийн өмнө аяга мэт бор гэрт борц шиг ха­тингар өвгөн до­мог өгүүлэх аж. Говийн ноён хутагт Дан­зан­равжаа олон арван шавь нартайгаа хурал хурж байтал өргөөнийх нь босгоор нэгэн аварга могой мөлхсөөр орж ирээд ноён нутагтын өвөр дээр гаран цагираглан хэвт­жээ. Хутагт “Энэ бол Галбын говийн эзэн савдаг мөн байна. Биднээс тусламж гуйж иржээ. Даруй­хан тийшээ явсугай” хэмээ­сэн гэнэ. Ингээд могойг мөн­гөн дотортой алтан бор­тогонд хийгээд явсаар одоо­гийн Өмнөговь аймгийн Хан­богд сумын нутаг Дэмчигийн хий­дийн оршин буй газарт ирмэгц могой савнаасаа гарч ирээд чулуун дээр цагираглан хэвт­жээ. Ингээд тэр газарт Ноён хутагт Дэмчигийн хий­дийг байгуулсан түүхтэй гэ­нэм. Хийдийн орой орчмын хад үнэхээр сонин тогтоцтой. Хийдэд ороод хутагтын сууж ном бясалгадаг чулуун суу­рин дээр суугаад урагшаа харахад өмнөөс аварга том яст мэлхий ирж яваа юм шиг хэлбэр бүхий хад бий. Хий­дийн ард нөмөрлөх хадыг ба­руун урд талаас нь ажиг­лавал урт сахалтай өвгөн хү­ний дүртэй бол зүүн талаас нь үз­вэ­­л эр хүний бэлэг эрхт­ний хэл­бэртэй. Хийдийн ор­чимд хи­л­энц хорхой хаа сай­гүй эл­бэг. Нэг хилэнц барьж ав­­чи­хаад өнөөх тайлбарлагч өв­гөний өмнө санаандгүй очоод зог­сож байтал “Хүү минь ноён ху­­тагтын дардас байна. Бу­шуухан тавиач” хэмээн мөр­гөх нь холгүй сүйд болов. Хутагт хилэнц хорхой хэлбэр­тэй тамга хэ­рэг­­лэдэг байсан бөгөөд хий­дийн хавиар хи­лэнц хорхой түг түмээрээ байдаг аж. Дор­ноговь аймгийн Хамарын хийдэд ч хилэнц хорхой зөн­дөө гэнэ лээ. Уг хийдийн мөнхийн сахиул нь хэнгэрэг цангаа дааж ядсан таван настай хүү байдаг бө­гөөд ирсэн болгонд үзэгд­дэггүй гэнэм. Дэмчигийн хийдэд ирсэн бүхэн ноён хутагтын “Үлэмжийн чанар” дууг дуулж буян хураах ёстой. Гэхдээ наран мандаж байхад дуул­ваас буян арвижих нь илүү гэнэм. Ингээд маргааш өг­лөө­ний ургахын улаан на­рыг хүлээж Галбын говийн 40 хэ­мийн халуунд байж суух газ­раа олж ядан хүлээв ээ.

Нар ямар мандахаа мар­та­на гэх биш үүр хаяарсны да­раа асар том улаан бөм­бөлөг зүүн урд зүгээс зуу­гуу­хан хөөрсөөр гараад ирлээ дээ. Яг энэ үед сүсэгтэн олон завилж суугаад гараа на­минчлан байж

“Үлэмжийн чанар төгөлдөр
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайгий чинь хө
Үзээд үзээд ханашгүй яа хө...“ хэмээн дуулж эхлэв. Энэ дууг сонсоод нар онгирч бай­на уу гэлтэй улаанаас шар болтол өнгө нь шингэрсээр улам дээшээ хөөрнө. Өмнөөс ирж яваа аварга том чулуун мэлхий дуунд уярч сатааран түр зогсох мэт, ард нөмөрлөх чу­луун өвгөн сахлаа имэрч чих тавин чагнах мэт, хий­дийн сахиул гэх хэнгэрэг цан­гаа чирсэн тавхан настай жаал­хүү чулуун хийдийн ёроолд суугаад ижий ааваа санан уйтгарлах мэт сэт­гэг­дэл төрнө. Юутай ч ертөн­цөд нэг шинэ өдөр ирж бай­гааг Галбын говийн чулуун хий­дийн туурин дээр ургахын улаан нартай хамт Ноён ху­таг­тын “Үлэмжийн чанар”-аар эгшиглүүлж ийн зарлан суу­вай.

Энэ мэтээр үлгэр домгийн Өмнийн цэнхэр говиор 2000 гаруй километр аялсан билээ. Говийн хүний халуун дулаан өгөөмөр сэтгэл, үзэсгэлэнт сайхан уул ус, эрт цагийн үлэг гүрвэлийн мөрөөр бишгүй л сайхан аялсан боловч тэр бүгдийг бичих цаг зав, зай талбай дутмаг тул харамсан харамсан төгсгөв өө.

Л.Мөнхбаясгалан 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан