gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орон сууцны VII бичил хорооллын барилга сүндэрлэж эхэллээ

Нийгэм
2010-10-05
0
Twitter logo

Хөдөөнөөс нүүдэллэн ирэгсэд Улаанбаатарын булан тохой, гуу жалга, бүр сүүлдээ уулын орой дээр ханаа дугуйлах болов.

Тэднийг эндээс яв гэж хөөхийн аргагүй. Учир нь Монгол Улсын иргэн хаана ч амьдрах эрхтэй гээд хуульчлаад өгчихсөн. Ингэхээр тэднийг нүд үзүүрлэж болохгүй хот "халуун ам бүл"-дээ багтаах л учиртай ажээ.

Энэ байдал нь хөдөөнөөс шилжин ирэгсдийг битгий хэл хотод байгаа айлуудаа цэвэр тохилог орчинд амьдруулж чадахгүй байгаа Нийслэлд хүндхэн ачаа үүрүүлж орхив. Улаанбаатарыг буруу төлөвлөлттэй хот хэмээн шүүмжлэх хүн олон. Энэ ч үнэний хувьтай үг.

Хотын төлөвлөлт буруу байгааг холбогдох мэргэжилтнээсээ эхлээд иргэд ч хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн мөртлөө буруу төлөвлөлтөө хязгаарлалгүй амыг нь сул тавиад "давхиулчихсан". Хэрэв буруу замаар будаа тээж яваагаа эртхэн мэдсэн бол амыг нь татаж зогсоохоо байг гэхэд ядаж "шогшуулахгүй" юу. Ингэж халаглахад учир байна.

Нийслэлийн оршин суугчдын багагүй хэсгийг гэр хорооллынхон эзэлдэг. Агаарын бохирдол үүсгэж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг гээд гэр хорооллынхныг дагасан гомдол татрахгүй. Энэ байдлыг нь овжин ашиглах нэгэн ч бас байдаг ажээ.

Нөгөө дээс томж найзыгаа авна гэдэг хотын асуудал бүр рүү сарвайгсад олшрох болов. Хот ам нээж, уран сайхан үг урсгаж байгаа бүхэнд итгэл үзүүлэх албагүй. Өөрийн хүчээр, бусдын тусламж дэмжлэгээр ажлаа хийх учиртай.

Хотыг шинээр төлөвлөх асуудал нэг хэсэг хүчээ аваад зуур намжив. За нөгөө худлаа хэлдэг нь болж хэмээн хардаж суутал ашгүй ажлын эхлэл тавигдаад эхэлчихэж.

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гээд жинхэнэ хотын соёл гэсэн тодотголд багтах ажлуудын эхлэл нийслэлд ид өрнөж байна. Энэ нь орон сууцны VII бичил хороолол барих юм.

Тус хороолол нь Сүхбаатар дүүргийн ес, арав, 11,12 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамран Ногоон нуур, Зуун айл, Цагдаагийн гудамж орчим, хойд талаараа үерийн далан, зүүн талаараа Сэлбийн голын дагуу нийт 210 га талбайд сүндэрлэх ажээ.

Энд 25 давхар хүртэлх орон сууцны барилгуудыг төлөвлөсөн байна. Тус хорооллын нутаг дэвсгэрт одоо 2361 газар эзэмшигч, өмчлөгчийн 85.99 га газарт 2500 айл өрхийн 7350 хүн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Мөн 22 га барилгажсан газар нутагт 1350 өрхийн 8900 хүн ам оршин сууж байгаа аж. Тиймээс уг хорооллыг барьж байгуулснаар 10956 айлын орон сууцанд нийт 46 мянган хүн оршин суух боломжтой болох юм.

Түүнчлэн 9200 сурагчтай сургууль, 4600 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1610 хүн үзэх өрхийн эмнэлэг, 4500 ажлын байр бүхий оффисын барилга, 3600 шахам хүн ажиллах худалдаа, үйлчилгээний барилга байгууламж баригдахаар төлөвлөжээ.

"Ногоон нуур"-ын одоогийн тогтоцыг түшиглэн хотын чанартай парк, амралт, зугаалгын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөлтөд тусгасан байна.

Одоогоор энэ төлөвлөгөөний дагуу ажил хийгдэж эхэлжээ. Тухайлбал, Орон сууцны санхүүжилтийн корпорацид гурван га газарт 1000 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар газар олголт хийсэн байна.

Мөн газар өмчлөгч, эзэмшигч "Чин удам" ХХК, "Анд интернэшнл" ХХК, иргэн Т.Хандсүрэн, иргэн А.Хүрэлшагай, "Бэрэн констракшн энд автомэшн" ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 1.08 га газарт баригдах үйлчилгээтэй орон сууцны барилгын техникийн төсөл, ажлын зураг батлагджээ.

Тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу "Чин удам" ХХК-ийн 320, Сангийн яамны 72 айлын орон сууцны барилгын угсралтын ажил 30.0-70.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөлтийн талбайд суурьшиж байсан 350-иад газар өмчлөгч газраа орон сууцаар солих нөхцөлтэйгээр болон зах зээлийн үнээр худалдсан байна.

Иргэдэд газраа орон сууцаар солихоос гадна хэд хэдэн боломж байгаа талаар Нийслэлийн Барилга хот төлөвлөлтийн газрын Сүхбаатар дүүрэг хариуцсан архитектор Ц.Хорлоо ярьж байлаа. Иргэд газраа үнэлж компаниудад зарах, эсвэл 7-8 айл хоршиж хувийн орон сууц барих боломжтой ажээ.

Иргэд газраа чөлөөлж барилга барих хооронд хаана толгой хоргодох нь бас чухал. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд төрийн өмчийн хашаанд, түр байрлах 300 айлын орон сууц босох аж. Энэ орон сууцыг дамжин өнгөрөх зориулалтаар иргэдэд ашиглуулах гэнэ.

Одоогоор уг орон сууцны тендер зарлагдаж, гүйцэтгэгч нь бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн ар талд энэ зунаас нэгэн барилга баригдаж эхэлсэн нь Орон сууцны VII хорооллын нэг хэсэг нь юм.

Энд баригдаж байгаа барилгуудын эхнийх нь ашиглалтад ороход бэлэн болсон гэнэ. Бусад газруудаа бодвол хүчин чадал багатай өөрөөр хэлбэл 96 айлын орон сууц учраас шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхэд гайгүй байсан хэмээн архитектор ярьж байна.

Орон сууцны VII хорооллын ажил удаашралтай байгаа нь шугам сүлжээнээс нь үүдэлтэй гэнэ. Шугам сүлжээний тендерийг саяхан зарлахад, гүйцэтгэгчээр нь БНХАУ-ын Бээжингийн "Бээжин групп" компани шалгарчээ. Одоо ажил тус компанитай гэрээ байгуулах ажил байгаа гэлээ.

Ямартаа ч ажил урагштай явж эхэллээ. Энэ хугацаанд иргэдээс газраа өгөхгүй хэмээн их мөнгө нэхэж суусан тохиолдол байхгүй ажээ. Нийслэлийн иргэд үүргээ ухамсарлаж байгаа нь талархууштай хэрэг.

Хэдхэн жилийн өмнө зам тавих гэж Нийслэлд ямар жүжиг өрнөснийг хүн бүхэн санаж байгаа биз ээ. “Газраа өгөхгүй, энэ чинь миний хувийн өмч" хэмээн гүрийж, Нийслэлийнхнийг давж бараг л "ардын баатар" цол хүртэх нь холгүй байсан. Мэдээж төр засаг нь иргэдийнхээ одоо байгаа амьдралаас доогуур түвшинд амьдруулахгүй нь тодорхой. Дандаа худлаа ярина гэж юу байх вэ. Тэдэнд итгээд үзэхэд гэмгүй санагдана. Харин чадахгүй бол дараа нь тооцоо бодоход болохгүй гэх газаргүй.

Орон сууцны VII хорооллын талбайн баланс:

-Орон сууц, олон нийтийн барилга 66.8 хувь буюу 142.9 га
-Парк цэцэрлэг 13.3 хувь буюу 28.4 га
-Засаг   захиргаа, Бизнес үйлчилгээ 15.6 хувь буюу 33.5 га
-Элчингийн хороолол 4.3 хувь буюу 9.2 га

Ж.Тагтаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан