Өнгөрсөн жилийн
хувьд 150 уран бүтээлээс шилдэг клипүүдийг шалгаруулж байсан бол энэ жил 130
клип шилдэг гэсэн тодотголтой 13 номинацид нэр дэвшиж байна. Та бүхэнд
шалгаруулах номинациудыг танилцуулъя.
1.Шилдэг санаа
2.Шилдэг
продюссер
3.Шилдэг
найруулагч
4.Шилдэг
зураглаач
5.Шилдэг зураач
6.Шилдэг дүрс,
график эвлүүлэг
7.Шилдэг дебют
8.Шилдэг дүр
бүтээлт, жүжиглэлт
9.Шилдэг имидж
бүрдүүлэлт
10.Олны
таашаалд нийцсэн клип
11.Шилдэг поп
хамтлаг дуучдын клип
12.Шилдэг хип
хоп хамтлаг дуучдын клип
13.Шилдэг рок
альтернатив хамтлаг дуучдын клип
UBS music video awards-2007 наадмын хувьд 12 номинаци нь мэргэжлийн шүүгчдийн үнэлэлт дүгнэлтээр,
“Олны таашаалд нийцсэн клип” номинаци нь үзэгчдийн санал асуулгаар тодордог
уламжлалтай. Энэхүү номинацид өнөөдрийн байдлаар студи, продакшн, хамтлаг
дуучдаас нэр дэвшүүлсэн 45 клип нэр дэвшээд байна. Нэр дэвшсэн эдгээр клипүүдэд
та UBS music хөгжмийн хөтөлбөрийн шууд эфирүүд , www.mytv.mn , http://music.gogo.mn , UBS телевиз, Гоё чат, 1951, 1909, TV Weekend сэтгүүл тус
бүрт саналаа өгөх боломжтой.
Энэ жил нийт 24
студи, продакшнууд уран бүтээлээ сойсон байгаа. Харин шүүгчдэд уран бүтээлчдээс
болоод аливаа гаднаас нөлөөлөх нөлөөлөл байхгүй гэдэг дээр уралдааныг зохион
байгуулагчид 100 хувь итгэл төгс байна билээ. Учир нь шүүгчид бүгд
мэргэжлийнхэн. Тэгээд ч урьд урьдны жилүүдэд ч шүүгчдийн шийдвэртэй холбоотой
санал гомдол ирж байгаагүй гэнэ.
Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Д.Батнягт /NTV телевизийн ерөнхий оператор/, Б.Анхтуяа /UBS music продакшний продюссер/, Б.Тамир / UBS music продакшний найруулагч/, Г.Баттулга / UBS телевизийн оператор/, Н.Байгаль /МҮОНТ-ийн программийн албаны ерөнхий найруулагч/, Г.Ганбаяр /ТВ5 телевизийн продюссер/, П.Байгаль /Урлаг судлаач/, М.Ангараг /оператор/ гэсэн мэргэжлийн салбарт олон жил уран бүтээлээ туурвисан туршлагатай уран бүтээлчид багтаж байна.
UBS music video awards-2007 ёслолын ажиллагааг үзэхээр хүрэлцэн ирсэн танд Киви, Камертон, Ocean’s 11, Татар, Дуучин Отгоо, B production зэрэг хамтлаг, уран бүтээлчид ая дуугаа өргөх нээ.
Жилээс жилд хөгжил нь урагшилж, үзэгч олонд өвөрмөц, сонин шийдлээр бэлэг барьж байдаг уран бүтээлчид бүтэн жилийнхээ ажлын үнэлгээг эндээс харах боллоо.
О.Ариунбилэг