gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуучин андын шинэ төрх

Улс төр
2007-10-01
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-10-01

Үзэсгэлэнт сайхан байгальтай, өндөр хөгжсөн Австри улс нь манай оронтой эртний уламжлалт сайн харилцаатай билээ. Австри нь манай  орны дипломат харилцаа тогтоосон \ 1963 \ өрнөдийн хоёр дахь орон бөгөөд 1990–ээд оны эхэн үе хүртэл өрнөдийн ертөнц дэх манай худалдааны гол түнш байв. Манай орныг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих, шилжилтийн хүндрэлийг даван туулахад эхнээс нь дэмжиж ирсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд
М. Энхболд 2007 оны аравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Бүгд найрамдах Австри улсад айлчлах гэж байна. Энэ нь өндөр хөгжилтэй тус улсад  болон Вена дахь НҮБ-ын салбар төв, олон улсын байгууллагад Монгол улс Ерөнхий сайдын хийж буй анхны айлчлал юм.  Манай улсын гүйцэтгэх засаглалын тэргүүний энэхүү айлчлал нь хоёр талын болон олон талын харилцааг бүхий л талаар хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Хүйтэн дайн дуусч, Европ тив улам нэгдэж нягтран Европын холбоо \ЕХ\ өргөжих болсон өнөө үед Австри улс  байршлын хувьд Европын төв болж олон улсын тавцанд гүйцэтгэх үүрэг оролцоо өсөн нэмэгдэж байна. Түүхийн гайхамшигт өв уламжлал, дурсгал, соёлурлаг, үзэсгэлэнт байгаль, Альпын нуруу зэргээрээ гайхагддаг орон бол Австри. Нийгмийн чиг баримжаатай зах зээлийн  эдийн засгийг амжилттай хөгжүүлэн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн нь жилд 31400 евро болж, Европын холбоондоо эхний дөрөвт, дэлхийд эхний наймд орж, тэргүүний хөгжилтэй улсуудын нэг боллоо. Өнөөдөр Австри улсын 8,2 сая хүний амьдралын түвшин өндөр, иргэдийн аюулгүй байдал сайн хангагдсан, эрүүл тайван, орчинд ажиллаж амьдарч байна .
Австри улс, түүний нийслэл Вена хот нь олон улсын байгууллагуудын төв билээ.
Вена хотод Нью-Йорк, Женевийн адил НҮБ-ын салбар төв байрладаг.

Сүүлийн жилүүдэд Монгол, Австри хоёр орны харилцаа улам эрчимжиж байна. Улс төрийн хүрээнд өндөр түвшиний харилцан айлчлалууд
  чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Ерөнхийлөгч Н.Багабанди Австри улсад айлчилж, 2003 онд Вена хотноо ЭСЯ нээсэн, 2002 онд Австрийн Үндэсний зөвлөл \ парламент \-ын Ерөнхийлөгч Др. Хайнц Фишер , 2003, 2004 онуудад Австрийн БШУС-ын сайд Э.Гээрэр, Эрүүл мэндийн сайд Р.Каллат нар  манай оронд, 2005 оны нэгдүгээр сард УИХ-ын дарга
Н. Энхбаяр, тэрчлэн Шадар сайд Ч.Улаан 2005 онд, Шадар сайд М.Энхсайхан
  2006 онд тус улсад айлчилж байлаа.

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комисс \ ЗГХК \ гурван удаа хуралдсан бөгөөд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хүнс, ХАА, байгаль орчин зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллахаар хоёр тал тохироод байна.Эдийн засгийн гадаад харилцаа, хөрөнгө оруулалтыг хамгаалах, давхар татвараас чөлөөлөх зэрэг эдийн засгийн харилцааг дэмжсэн гол гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсаны зэрэгцээ хоёр жилийн өмнөөс Австрийн “Контроль” банкны зүгээс экспорт, хөрөнгө оруулалтын баталгаа гаргах болсон нь таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Хоёр орны харилцаанд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэж байна. Манай олон эрдэмтэн судлаач, оюутны судалгаа , сургалтыг Австри улс дэмжиж тэтгэлэг олгож ирлээ. 2006 онд байгуулсан Монгол, Австри улсын их, дээд сургуулийн диплом, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр нь манай орны хувьд өндөр хөгжилтэй өрнөдийн оронтой байгуулсан анхных бөгөөд цаашид Европын, ялангуяа Европын холбооны орнуудтай ийм төрлийн хэлэлцээрийг манай орон байгуулах үүд хаалгыг нээсэн, манай залуучуудад өндөр хөгжилтэй орнуудад суралцах боломжийг олгож буйгаараа онцгой ач холбогдолтой.
 Улаанбаатар хотноо Австрийн соёл, шинжлэх ухааны өдрүүдийг 2004 оны аравдугаар сард амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээнд тус улсын БШУС-ын сайд Э.Гээрэр тэргүүтэй 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцсон. Энэ үеэр үзэсгэлэн, концерт, эрдэмтдийн  болон бизнесийн уулзалт,   В.А.Моцартын Дон Жуан дуурийг анх удаа манай дуурийн театрийн тайзнаа таьсан билээ.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд 2006 онд гадаадад зохиогдож буй том арга хэмжээ болох Монголын өдрүүд Австри улсад 2006 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5–ны өдрүүдэд амжилттай болсон. Монголын өдрүүдээр  үзэсгэлэн, концерт, эрдэм шинжилгээний хурлууд, бизнесийн уулзалт, бүтээгдэхүүний сурталчилгаа зэрэг 10 гаруй арга хэмжээг зохион байгуулсан нь улс орноо сурталчлах, хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд их үүрэг гүйцэтгэв. Энэхүү арга хэмжээг хоёр талаас өндөр түвшинд зохион байгуулсан.

Австрийн 800 гаруй жилийн түүхтэй  Шаллабург шилтгээнд 2006 оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл гарсан “Чингис хаан , түүний өв” үзэсгэлэнг Их ойн жил гадаадад зохиогдсон эх орноо сурталчлах хамгийн том арга хэмжээ боллоо гэж ойг зохион байгуулах үндэсний хороо үнэлсэн.

Манай улс Вена дахь олон улсын байгууллагуудтай харилцаагаа бэхжүүлэх, үр ашигтай хамтрах, шинэ боломж төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Даяршлын энэ үед Вена дахь байгууллагуудын үүрэг, ялангуяа аюулгүй байдлыг хангах чиглэлээр их өсч байна.
 Манай улс Олон улсын атомын энергийн агентлаг \ IAEA \ 1973 оны есдүгээр сарын 20-нд элсч 1975 оноос уг байгууллагын  техникийн хамтын ажиллагааны  тусламжийг авч эхэлсэн нь цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, геологи, уул уурхай, байгаль орчны салбарт нэвтрүүлэх, түүнийг гардаж хэрэгжүүлэх  мэргэжилтэн бэлтгэх  сайхан боломж нээгдсэн юм.

Манай улсын Хүнс, хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Байгаль орчин, Үйлдвэр худалдаа, Түлш, эрчим хүч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Шинжлэх ухааны академийн харьяа 21  байгууллага, хүрээлэн, их, дээд сургууль  тус Агентлагийн техникийн хамтын ажиллагааны  хөтөлбөрийн хүрээнд  1975-2006 онд 53 төсөл хэрэгжүүлсэн  байна.
1975-2006 онд манай улс  10 сая  гаруй  ам.долларын   техникийн хамтын ажиллагааны тусламж  авсан байна.

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага /ҮХБ/ нь хөгжиж буй орнуудад үйлдвэрлэл,эдийн засгаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг чухал байгууллага юм. Манай орон 1968 оноос хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд харилцаа идэвхижиж Орны нэгдсэн хөтөлбөрийг байгууллаа. Уг хөтөлбөр нь 8,06 сая ам. долларын өртөгтэй бөгөөд экспортын чиглэлтэй малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг ханган, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ядуурлыг бууруулах зорилготой.

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ) нь цөмийн зэвсэг бүхий л хэлбэрээр тархах явдлыг зогсоох, цөмийн зэвсгийг хураах, улмаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой.
  Өнөөдөр ЦТБХГ-ний хэрэгжилтийг хянах олон улсын хяналтын системд 321 станц хамрагдах бөгөөд тэдгээрийн 170 нь цөмийн туршилтаас үүдсэн газар хөдлөлтийг хэмжих, 60 нь нэл авиаг тодорхойлох, 11 нь далай тэнгисийн усан дахь дуу авиаг хэмжих-гидроакустик, 80 нь агаар дахь цацрагийн тархалтыг судлах-радинуклидийн станц болно.

Уг байгууллага1997 онд байгуулагдсанаас хойш манай улс
  цөмийн туршилтыг хянах станцыг Монгол Улсын нутаг дээр байгуулах, станцын цуглуулсан өгөгдэхүүнийг боловсруулах, Олон улсын мэдээллийн төвд дамжуулах талаар манай улсын холбогдох байгууллагуудтай тухайлбал, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвтэй хамтрах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн .Уг байгууллагын тусламжаар гурван станц байгуулан ажиллуулж байна.

Мансууруулах бодис, мөнгө угаах, авлига, үндэстэн дамнасан гэмт хэрэг зэрэгтэй тэмцэх НҮБ-ын гол байгууллага болох Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэх НҮБ-ын алба (
UNODC)- тай хамтын ажиллагаа идэвхижиж байна. Үндэстэн дамнасан гэмт хэргийн дээрх асуудлууд манай орны хувьд өнөө үед мөн чухлаар тавигдаж байгаа билээ.

Вена хотноо Монгол улсын ЭСЯ, НҮБ-ын салбар төв, олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар\ БТГ \-ыг 2003 онд байгуулсан нь хоёр болон олон талын харилцааг идэвхжүүлэхэд их ач холбогдолтой боллоо. Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар нь цөөн тооны хүний хүчээр хоёр байгууллагын ажлыг гүйцэтгэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, төлөвлөсөн зорилтоо амжилттай хэрэгжүүлж ирлээ.Шинээр байгуулагдсан тул
  түнш хамтрагч нартай харилцаа холбоог тогтоох,санхүү аж ахуйн талаар төвхнөх, ажилтнуудын ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг ихээхэн ачаалалтай амаргүй зорилтыг давж өнөөдөр өөрийн гэсэн байр, цэцэрлэгтэй , хэрэгцээгээ хангах унаа тэрэг, техник хэрэгсэл дэд бүтцээр хангагдлаа. Энэхүү амаргүй зорилт, бэрхшээлийг давж туулахад төр засгаас анхаарч дэмжиж ирсэнд ЭСЯ\ БТГ-ын хамт олны өмнөөс энэ ялдамд талархлаа илэрхийлье.

Монгол улсын Ерөнхий сайд М. Энхболдын 2007 оны аравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Австри улсад хийх айлчлалд хоёр талаас ихээхэн анхаарч өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэлийг хангалаа. Энэхүү айлчлал нь Монгол, Австрийн болон манай улс, Вена дахь НҮБ-ын салбар төв, олон улсын байгууллагын хоорондын харилцааг идэвхижүүлэхэд түлхэц өгч, дорвитой хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Австри нь холбооны есөн муж улста
й

Нутаг дэвсгэр:
83.858 шоо километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн, хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг нь Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг нь Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр.

Хил хязгаар:
Хилийн нийт урт 2562 км. Герман /816 км/, Чех /466/, Словак /107/, Унгар /354/, Словен /330/, Швейцарь /166/ болон Лихтенштайн /35/-тай хиллэдэг. Далайд гарцгүй орон.

Байгаль, уур амьсгал:
Эх газрын чийглэг уур амьсгалтай, Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл хааяа тохиолдоно.

Байгалийн баялаг:
Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.

Хүн ам:
8,282 сая (2006/
VII). Хүн амын өсөлт жилд дундажаар 0,22%.

Албан ёсны хэл:
Герман /хүн амын 98 хувь нь ярьдаг/ Бусад угсаатан: хорват, унгар, словен, чех, словак, румын.

Шашин шүтлэг:

Хүн амын 78 хувь нь католик, таван хувь нь протестант, 4,5 хувь нь бусад шашин шүтнэ.

Австри нь холбооны улс бөгөөд есөн
  муж улсаас бүрдэнэ. Муж улсууд бие даасан парламент, засгийн газартай.

Нийслэл хот:
Вена, 1,67 сая хүн оршин суудаг.
Засаглалын хэлбэр:
Парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал чанд тусгаарласан.

Төрийн тэргүүн:
Холбооны Ерөнхийлөгчийг зургаан жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Др.Хайнц Фишер 2004 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс сонгогдон ажиллаж буй.

Хууль тогтоох дээд байгууллага:
Парламент
  нь Холбооны болон Үндэсний зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох холбооны зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй.
Парламентын доод танхим болох Үндэсний зөвлөлийг дөрвөн жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 депутаттай, дөрвөн хувийн босготой. Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж буй.

Австри нь:
Европын парламентад 21 депутаттай, тэднийг Үндэсний зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудлыг хуваарилжь, илгээнэ.

Гүйцэтгэх засаглал:

Холбооны Засгийн газар 2006 оны аравдугаар сарын 1-нд болсон парламентын сонгуулийн дүнд Улс төрийн гол хоёр хүчин болох АСДН, ААН их эвслийн засгийн газар байгуулж 2007 оны Нэгдүгээр сарын 11-нд ажилдаа орсон. Холбооны канцлер (Ерөнхий сайд) Др.Альфред Гүзэнбауэр.

Монгол улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд , Вена дахь НҮБ-ын салбар төв, олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Лувсандагвын Э
нхтайван

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан