Тэргүүнийг нь лан, лан алтаар үнэлсэн хэцүү бэрх үед санасан сэдсэн үйл хэргийнхээ төлөө сэтгэл зүтгэл нь гутраагүй явсан тэр хүмүүс өдгөө түүхэнд “Ардын намын анхны долоо” гэж тэмдэглэгдсэн нь бий. Д.Сүхбаатар, Д.Бодоо, Д.Чагдаржав, С.Данзан, Д.Лосол, Д.Догсом, Х.Чойбалсан гэх эдгээр түүхэн хүмүүсийн тухай энэ дугаараас эхлэн цувралаар хүргэх болно. Тэд монгол орныг өгжүүлэхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан ч Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нараас бусад нь гадаадын тагнуул, туршуул, ангийн дайсан, эсэргүү гэх зэргээр элдэв нэр хоч авч хилсээр хороогдсон. Тэднийг цагаатгасан хэдий ч хойч үеийнхний сэтгэлд харуусал хургасаар байдгийг нуух юун. Ардын хувьсгалыг санаачлан үүсгэн байгуулагч долоон залуу түмний хэргийг бүтээхийн төлөө үүр шөнийн заагаар долоон бурхан одыг зүглэн умарыг зорьж байсан түүхтэй. Энэ удаа хамгийн түрүүнд мөрдөгдөн мөшгөгдөж байсан гадаад хэргийн сайд, Монгол ардын намын дарга асан Догсомын Бодоогийн тухай хүүрнэх болно.
Догсомын Бодоо зорилго нэгт нөхдөө бодвол ухаан сийрэг, хурдан шаламгай зантай нэгэн байж. Тэрээр өдгөөгийн Төв аймгийн Сэргэлэн суманд 1885 онд төржээ. Багадаа Зүүн хүрээний нэгэн дацанд шавилан сууж Эрдэнэ Шанзовын яамны Монгол бичгийн сургуульд сурч улмаар Шанзон яамны үүдний их бичээчийн зэрэг хүртжээ. Д.Бодоо энэ сургуульд сурсан тухайгаа “Зам мөрийг минь гэрэлтүүлж зөв зүйлд хөтөлсөн” хэмээн ярих дуртай байжээ. Тэрээр Маршал Чойбалсанд багш шавийн барилдлага тогтоож бичиг үсэг заасан ачтан ч хожим баривчлагдах үедээ багагүй гарыг нь харж тарыг нь таниад чимээгүй л байсан гэдэг. Монгол, түвд, манж, хятад, орос хэлтэй түүнтэй дүйх сэхээтэн хүн тэр үед байгаагүйг судлаачид тэмдэглэсэн нь бий.
Тэрээр төрийн хар хүнээс гадна яруу найрагч зохиолч байсан аж. Харбин хотод 1912 онд гарч байсан “Монголын сонин бичиг” сонинг анх олж үзээд хожим нь “Шинэ толь” сэтгүүлийг гаргаж нууц нэрээр буюу Болд нэрээр бичиглэж байжээ. Тэр үеэс Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө хүсэл тэмүүлэл сэтгэл зүрхийг нь эзэмдэж улмаар хувьсгалын үйл хэрэгт оролцжээ. Зүгээр суухыг огт мэдэхгүй, гавшгай, шазруун зантай Д.Бодоо 1919 оны намар хятадын генерал Сю Шүжан Монголын автономт засгийг унагах үед Консулын дэнжид нууц бүлгэм байгуулсан байдаг. Тухайн бүлгэмд орос хэлний орчуулагч Х.Чойбалсан, Д.Чагдаржав, түшмэл Жамъян, Д.Лосол, Жигжиддорж, С.Данзан, Д.Догсом, Магсархурцын Дугаржав, үсэг өрөгч Д.Сүхбаатар, буриад Балсанов нар багтсан байдаг. 1920 оны эхээр Их хүрээн дэх бүлгэм Консулын дэнжийн бүлгэмтэй нийлж Хятадын дарангуйллын эсрэг хурц тэмцэл өргүүлэхэд Д.Бодоо манлайлж байжээ. Тэр хүрээн дэх гамин цэргийн хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлыг хийж байжээ.
Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн гэдэг. Ингэж 1920 оны долдугаар сарын эхээр С.Данзан, Х.Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн. Гэхдээ явахын өмнө буюу зургадугаар сарын 25-нд бүлгэмээ нам болгож Монгол ардын нам гэж нэрлэсэн байдаг. Умардыг зорихдоо тэд Ардын нам, Богд хаан хоёрын хэнийх нь мутар тамгыг бичигт буулгах тухай ярилцаж зөвлөхөд тэрээр Ардын намын тамгыг илүүд үзсэн ч бусад нөхдийн нь санаа дийлсэн байдаг. Гэсэн ч тэрээр нөхөд дотроо арай бийлэгжүү С.Данзангийн суман ширээг эвдэж намын тамгаа өөрийнхөө гараар дундаа соёмбо тэмдэг бүхий дэгжин чамин тамга сийлсэн гэдэг.
Ардын намын анхны долоогийн тухай ардын уран зохиолч, төрийн соёрхолт яруу найрагч Ш.Сүрэнжав “Долоогийн дууль” найраглалдаа
Эрдмээр түлхүү нь Догсом
Эрээр түлхүү нь Сүхбаатар,
Хойл ойр тэнэж нүд тайлсан нь Лосол, Чагдаржав,
Орос хэлтэй, овсгоо ихтэй нь Чойбалсан хэмээн шүлэгсэн нь бий.
Хүнтэй эв түнжин тааруу, айлгамтгай, тунимтгай, өөрийнхөөрөө, зөрөх дуртай байсан нь түүнийг бууны аманд аваачиж өгсөн гэж түүхчид тэмдэглэсэн байдаг.
Яс махаа тасартал төрдөө зүтгэсэн тэр их хувьсгалыг түргэтгэх гэж анх сэдэж бошгыг халах залуусын хөөргөн бодлыг дэвэргэж эхнэр хүүхний гэзэг огтолж сахилтай нэгний нь сахиусыг мултаж энэ хэрэгтээ намын нөхдөөсөө багагүй зэмлэл хүртэж байсан удаатай. Харин түүний энэ хэрэг дээр С.Данзан, буриад Элбэгдорж хоёр дөрөөлж баахан шүүмжлэхэд нь хөдөө гарч ард болж амьдарахаар шийдэн халагдах өргөдлөө өгчээ. 1922 оны нэгдүгээр сарын 7-ны ХVI хурлаа хийж түүний хүсэлт саналыг ёсоор болгожээ. Харин тэр эхнэр Янжин хүүхдүүдийн хамт Их хүрээнээс нүүж Бөхөг түргэнд очиж сая нэг амар жимэр амьдарч байхад нь наймдугаар сарын тэр нэгэн хар өдөр түүнийг баривчилжээ. Ингэхдээ түүнийг “Нам засгийг устгах эсрэг санаа агуулсан” гэжээ. Түүнийг ийн гүтгэсэнд харуусаж гомдохдоо “Төрдөө хар санаж төмөр санаа гарах, түмэндээ хар санаа гаргаж заяа төөргөө баллах хүн би биш. Анхын бүлгийг байгуулж, намын тамгыг сийлсэн. Оросуудтай ойртуулж Октябрийн учрыг тайлж өгсөн. Ингэсэн байхад та нар эсэргүү хэргийн цалмыг толгойд минь углаж яаж зүрхэлнэ вэ” хэмээн зандарсаар хорвоог орхисон гэдэг.
С.Туул http://niigmiintoli.mn/