Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл "Хийморь" уран сайхны кино ХБНГУ-ын OLDENBURG FILM FESTIVAL-д оролцож, “SPIRIT OF CINEMA AWARD “ шагналыг хүртсэн билээ. Улмаар Оскарт нэр дэвших эрхээ авсан төдийгүй, San Diego International Film Festival-д шалгаран өрсөлдөж буй юм. Олон улсын кино фестивалиудад амжилт гаргаж буй "Хийморь" киноны продюсер Б.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Лос Анжелес хотод нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний үүсгэн байгуулсан "Three Flames Pictures" компани монгол кино, монгол орноо дэлхийд эергээр таниулах зорилготой ажээ.
КИНО БҮТЭЭХДЭЭ БИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХАРГАЛЗАН ҮЗДЭГ
-Юуны өмнө Танд болон "Хийморь" киноны уран бүтээлчдэд баяр хүргэе. Монголчуудын хувьд үнэхээр сайхан мэдээ байлаа?
-"Хийморь" УСК Оскарт нэр дэвших эрхээ авлаа. Монголоо төлөөлөөд сонгогдсонд маш их баяртай байна. Гэхдээ Оскарт ороход маш их зүйл шаарддаг юм байна. Орсны дараа шүүгчдэдээ танигдах, цаашлаад Америкт танигдах гээд олон шат дамжлагатай. Мөнгө санхүүжилт ч их шаарддаг юм байна. Гэхдээ зүтгэнэ дээ.
Найруулагч, жүжигчин Эрдэнэбилэг, АНУ-ын продюсер Тревор Дойл нартай хамтарч "Three Flames Pictures" продакшн компаниа байгуулан гүйцэтгэх захирал, продюсерээр ажиллаж байна.
-Та өмнө нь ямар уран бүтээлүүд туурвиж байсан бэ?
-Би хэд хэдэн дүр бүтээсэн. Мөн фото модель ч хийж байлаа. Диснейн сувагт ажилладаг хүүхдүүдтэй "A World Away" нэртэй хүүхдийн киноны продюсер болон жүжигчнээр ажилласан. Энэ кино маань Chicago Independent Film festival-аас гурван шагнал авсан. Мөн Myrtle Beach International Film Festival-аас Best Family Film зэрэг шагналуудыг авсан. Энэ кино нь одоогоор Amazon Prime-аар гарч байгаа.
Мөн богино хэмжээний кинонууд дээр ажилласан. 7 Rounds гэдэг кино нь Олон Улсын Каннын кино фестивальд шалгарч байсан. Хамгийн сүүлд тоглосон Monochopsis гэдэг богино хэмжээний кино маань кино фестивалиар амжилттай явж байгаа. Одоо аравдугаар сарын зургаанд Лос Анжелесийн Регал Кино театрт “Awareness” буюу Мэдлэг гэдэг фестивальд оролцож байна.
-Яагаад АНУ явсан бэ? Явснаар танд ямар боломж нээгдэв?
-Би Улаанбаатар хотод Нэгдүгээр арван жилд сурч байгаад 16 настайдаа сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж, АНУ руу явсан. Эхлээд манай ах энэ хөтөлбөрөөр АНУ руу явсан байсан. Би нэг жил Америк айлд амьдраад, Калифорни Мужийн "Лонг Бийч" их сургуульд элсэж, Санхүү, Үл хөдлөх хөрөнгө, Хуулийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгсөөд ажилд орсон ч, хоббигоо дагаж хажуугаар нь "Рускин" жүжгийн сургуульд гурван жил суралцсан. Гэрээсээ хол хүний нутагт алхам бүрт бэрхшээл тулгарч байлаа. Тэр болгоноос суралцаж боломжийг хайж чаддаг болсон. Амьдрахын тулд хичээлийнхээ хажуугаар сайн цалинтай ажил хийх, сургалтын төлбөрөө олохоос л үүрэг хариуцлага эхэлж байгаа юм.
Энэ олон улсын санхүүгийн байгууллагад орсон бараг анхны монгол хүн болно гэдэг маш том боломж байсан.
Бие дааж энэ бүхнийг туулж явахад танилцсан хүмүүсээр дамжин олон боломж гарч ирсэн. Би оюутан байхдаа тухайн үедээ нэлээн алдаршиж байсан ресторанд бартендер хийсэн нь миний хувьд завшаантай тохиолдол болсон. Тэр ресторанаар алдартай хүмүүс үйлчлүүлдэг. Холивуудын жүжигчин Харрисон Форд хүртэл орж ирдэг гээд бод доо.
UBS Financial Service гэдэг Швейцарын томоохон санхүүгийн байгууллагад ажилладаг хүнтэй танил болж, ажилтан шалгаруулах ярилцлагад тэнцэж, тэр байгууллагад орсон. Тухайн үедээ олон улсын санхүүгийн байгууллагад ажилладаг бараг анхны монгол хүн байлаа.
UBS Financial Service компани маш хатуу дэг журамтай. Өглөө 6:30-аас ажилдаа ирсэн байх ёстой. Хийж чадахгүй байлаа ч чадна гэж хэлээд ямар нэг аргаар болгох хэрэгтэй болдог. Хэл ярианы соёлоос гадна их мөнгөтэй харьцдаг учир байнга өндөр хариуцлагатай ажиллахыг шаарддаг. Мундаг хүмүүсээс олон зүйл сурсан даа. Хожим өөрийн бизнесийг эхлүүлж, байгууллагын соёл, дэг жаягийг хэрэгжүүлэхэд энэ компанид сурсан зүйл их хэрэг болсон доо.
-АНУ-д суралцах боломжийн талаар?
-АНУ-д суралцъя гэвэл түмэн боломж бий. Гэхдээ амар хялбар зүйл хаана ч байдаггүй. Би их сургуулийн хоёрдугаар курсээсээ эхлээд бүх зүйлээ өөрөө хариуцах болсон учир зогсоо зайгүй ажилласан. Ажиллалаа гээд хичээлээ орхиогүй, шөнө нь сууж хичээлээ хийдэг байлаа. (инээв)

-Таны амьдралдаа хийсэн хамгийн зоригтой бас амжилттай алхам юу байв?
-Би Швейцарын санхүүгийн байгууллагад /UBS Financial Service/ ажилласны дараа ажлаа өөрчилж, Merrill Lynch Wealth Management (Мэррилл Линч санхүүгийн байгууллага) хэмээх бас нэг байгууллагад орсон. Миний ажиллаж байсан энэ компаниудын шаардлагыг хангаж орно гэдэг америк хүнд ч амаргүй даваа юм.
Гадны киночид монгол киног жүжиглэлтийн хувьд уянгын халил, эмоцийг арай хэтрүүлэгтэй үзүүлдэг гэдэг
Тэнд ажиллаж байхдаа маш хүнд, зургаан цаг сууж байж өгдөг шалгалтыг давж, хувьцаа болон бонд зарах эрх олгодог лицензийг авсан. Түүнчлэн жил болгон нэг лиценз авна гэсэн зорилготой ажиллаж, Series 7, Series 66, Даатгал зарах эрх, нотариатын лиценз хүртэл авч байлаа.
Хэдийгээр би санхүүгийн салбарт амжилттай ажилласан ч кино болон жүжиглэх сонирхолтой байсан. Нөхөр маань миний сонирхлыг мэддэг учир “Чи одоо л турших хэрэгтэй. Үгүй бол чи насаараа харамсана шүү” гэж хэлсэн нь надад кино урлагийн салбар руу зориглон орох түлхэц болсон. Ингээд 2017 онд найруулагч Г.Эрдэнэбилэг болон АНУ-ын продюсер Тревор Морган Доёл бид гурав "Гурван Дөл Пикчерс" компаниа байгуулсан. Ажил маань ч амжилттай байна. Хийх зүйл ч их байна, хичээж байна даа.
-Энэ хүртэл танд хамгийн их түлхэц өгсөн зүйл юу вэ?
-Миний амьдралд том нөлөө үзүүлсэн хүмүүс бол хамгийн түрүүнд өвөө, эмээгээс эхлээд миний гэр бүлийнхэн. Мэдээж чадвар, хатуужил чухал. Хамгийн гол нь бусдын энэрэнгүй их хайр хүнд урам зориг өгсөөр байдгийг би ойлгосон. Аав ээж минь маш ухаалаг, нээлттэй, үргэлж суралцдаг, аливааг өөр өнцгөөс хардаг байдал нь надад хүчтэй нөлөөлсөн гэж боддог.
Мэдээж надтай ойр амьдардаг ах болон миний ханилж суусан нөхрийн дэмжлэгийг дурдахгүй байх аргагүй юм. Би бүгдэд нь талархдаг. Хүн ганцаараа юм бүтээхгүй ээ. Би хувь хүний хөгжлийн тухай номууд уншиж, суралцах дуртай.
-Та Монголын уран сайхны кино үздэг үү? Үзэх дуртай монгол болон гадаад киногоо дурдаач?
-Би монгол кинонууд маш их үздэг байлаа. Мандухай цэцэн хатан, Цогт тайж, Энэ хүүхнүүд үү, Сэрэлт зэрэг хуучны мартагдашгүй кинонууддаа маш их хайртай даа. АНУ-д бол Marvel ертөнцийн бүх супер баатруудын кино. Мөн Wonder Woman, тэгээд маш мундаг жүжиглэлттэй, сайн хийцтэй Edward Norton, Ричард Гирийн тоглосон Primal Fear, Face Off, Mask зэрэг кинонд дуртай. Би ер нь нэг бол сургамжтай эсвэл огт өөр ертөнцөд аваачдаг кинонд дуртай.

-Монголын орчин үеийн киноны тухай бодлоо хуваалцаач?
-Ер нь манай монголчууд маш чадварлаг. Ямар ч нөхцөлд уусан орох ур чадвартай хүмүүс гэдэг нь мэдрэгдсэн. Олон улсын уран бүтээлчидтэй хамтарч хийсэн "Хийморь" киноны найруулагч Г.Эрдэнэбилэгийг маш чадварлаг залуу гэж гаднын уран бүтээлчид үнэлж байсан. Нүсэр техник, тоног төхөөрөмжгүйгээр зураг авалтыг шийдчихдэг нь маш гайхалтай юм гээд л. Гадны киночид монгол киног жүжиглэлтийн хувьд уянгын халил, эмоцийг арай хэтрүүлэгтэй үзүүлдэг гэсэн шүү. Мөн дууны найруулгаа сайжруулах хэрэгтэй, хөгжмийг нэг сценээс нөгөө рүү оруулахдаа уусгалт сайн өгөх хэрэгтэйг хэлдэг.
-Та бүхний дараагийн уран бүтээл юу байх вэ?
-Бид болсон явдлаас үндэслэсэн адал явдалт кино "Мардай" болон Triple B гэсэн гурван эмэгтэй гол дүртэй кинон дээр ажиллаж байна. Мөн манай компани реклам хийдэг.
-Монгол кино дэлхийд өрсөлдөхөд бидэнд ямар боломж болоод дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Манай монгол киног гадуур маш бага мэддэг. Тэмээний тухай ч юм уу гаднынхантай хамтарч хийсэн Чингис хааны тухай киногоор л мэднэ. Сая Каннын кино наадамд очиход дажгүй мэддэг болсон нь анзаарагдсан. Монгол кино гэхээр зураглал сайтай, уужим газар орныг харуулдаг, дэлгэц дүүргэсэн дүрслэлээрээ гаднынханд хоногшсон юм шиг ээ. Энд “Хийморь” киног маш өндөр сэтгэгдэлтэй, дандаа театр дүүрэн хүлээн авч үзэж байгаа. Үзэгчид нижигнэсэн алга ташилтаар биднийг хүлээн авч буй нь монгол кино дэлхийд өрсөлдөх боломжтойг харуулж байна. Гол нь чанар.
Манай кинонуудад санхүүгийн дэмжлэгээс гадна дууны сайн тоног төхөөрөмж, дууны найруулгаа сайн хийж чаддаг баг хэрэгтэй байна. Тэгээд гадагшаа гаргахыг зорьж байгаа бол бүр зохиолоосоо эхлээд анхаарал тавих хэрэгтэй. Бид "Хиймор"-ийг АНУ-ын мэргэжлийн зохиолч, Хятадын кино зөвшөөрлийн комисс болон олон улсын дистербютер компаниудтай хэлэлцэж тогтчихоод эхэлж байсан гэдгийг тодотгоё.
Кино бүтээх явцдаа олон улсын стандартыг бид байнга харгалзан хийж байсан. Тэгэхээр нэгэнт л киногоо гадагшаа гаргахаар шийдсэн бол эхнээсээ сайн төлөвлө, сайн төлөөлөгчидтэй ажиллах нь чухал гэж хэлмээр байна.
АМЖИЛТ БОЛ ХҮН БҮРТ ӨӨР

-Гэртээ хүүхдээ харж буй эмэгтэйчүүд олон зүйлээс хоцорч буй мэт санагдаж, сэтгэл дундуур байх нь бий?
-Эмэгтэй хүн гэртээ суугаад хүүхдээ харах бол эрхэм хүндтэй ажил. Хүүхдээ зөв хүмүүжүүлнэ гэдэг чинь улс орны хувьд маш чухал “төсөл” шүү дээ. Гэртээ суухад ажил дуусах биш. Ажил хийж байгаа үгүйгээс эс шалтгаалаад бид байнга суралцаж байх нь л чухал гэж боддог. Амжилт бол хүн бүрт өөр зүйл шүү дээ. Зарим хүн Гималайн уулсыг давж байж, зарим нь өнөөдрөө болгох гэх нь л амжилт байж болно.
Хүний амжилтыг хажуугаас нь хэн нэгэн тодорхойлох боломжгүй. Миний хувьд хүн эрүүл аж төрж, аз жаргалыг мэдэрч чаддаг байх нь маш том давуу тал, нэг ёсны амжилт. Хичнээн их зүйл хийж бүтээсэн байлаа ч үүнийгээ үнэлэхгүй, сэтгэл нь ханахгүй байх нь бий. Мэдээж зорилго өөд тэмүүлж байх хэрэгтэй ч тэр явцдаа өөрийгөө анзаарч, мэдэрч байх ёстой болов уу.
-Ингэхэд та ер нь гэрийн ажил хийдэг үү гэж асуумаар завгүй эмэгтэй юм?
-Хийлгүй яах вэ. Би чинь эхнэр, ээж шүү дээ. Би өглөө хүүхдүүдээ хүргэж өгнө. Ажилдаа явна. Орой хоолоо хийнэ. Хүүхдүүдийн гэрийн даалгаврыг хийлгэнэ. Сургалт дамжаанд хүргэж өгнө. Дээр нь цагийн зөрүүнээс болоод өглөө эрт болон оройн цагаар ажлаа амжуулдаг. Герман болон Английн байгууллагууд бүр "хачин" цагаар холбогдоно (инээв). Ази эмэгтэйчүүд эрчүүдээс 60 хувиар илүү гэрийн ажил хийдэг гэсэн судалгаа харсан.
Хувийн бизнес хийхээр цаг наргүй зүтгэчих гээд байдаг сул талтай тул ажил, амьдралын цагийг тэнцвэржүүлж, хуваарь гаргасан. Хүүхдүүдтэйгээ байхдаа аль болох тэдэндээ анхаарал тавихыг хичээдэг. Эмэгтэй хүний нэргүй, үнэлэгддэггүй энэ олон ажлыг нөхөртэйгөө ярилцаж, нэг баг болж, бие биедээ туслахыг зорьж, ажлаа зохицуулдаг даа.
Монголчууд гурван үеэрээ ойр дотно, гэр бүлсэг байдаг нь ёстой сайхан.
Ер нь хүн өндөр амжилтад хүрэхийг зорьсон бол асар их хөдөлмөр болон золиос гарна гэдгийг тооцох ёстой байх. Эмэгтэй хүн бизнес эрхлэхэд багагүй хүндрэл бэрхшээл тулгарна. Ээж, эхнэр байх үүргээс гадна өөрийн карьертаа анхаарах гээд.
Хүн өөрөө л өөрийгөө түлхэж, асуудлаас өөрөө л гарна шүү. Ямар нэг зорилго тавиад түүнийхээ төлөө бага гэлтгүй алхам хийж байх нь л амжилт. Napoleon Hill-ийн Think and Grow Rich гэж номонд хүртэл хүн зорилгоо тодорхойлоод хийх зүйлээ хийгээд явж байхад бурхан ч юмуу ертөнц өөрөө боломжийг чамд нээж өгдөг гэсэн байсан. Боломж бэлтгэгдсэн хүнд ирдэг гэдэг дээ.
Би амаржсан өдрөө л эмнэлгийн орон дээр утсаараа ажлаа хийж байсан. Ёстой тэгнэ гэж төсөөлж ч яваагүй (инээв). Гэхдээ бодит байдал дээр амаргүй л байдаг гэдгийг хэлье. Өөрийн бизнес ийм л байна.
Эмэгтэй хүн ажил хийнэ гэдэг чинь дуу хоолойгоо хүргэж байна л гэсэн үг. Эмэгтэй хүнийг өөрийнхөө хүчээр явж байна ер нь боддоггүй. Эмэгтэй юм чинь гэсэн үл ойшоосон хандлага харилцдаг зарим хүмүүсээс цухалзана шүү. Арай бага цалин өгөх, тэр талаар дурдахаар хэл амтай хүүхэн, хэрэв хэлэхгүй бол арчаагүй гэх мэт. Тэгэхээр эмэгтэйчүүд бид бие биеэ дэмжих хэрэгтэй.

-Монгол орныхоо юунд санаагаа чилээж байдаг вэ? Дотор нь байгаа хүний тѳдийлѳн олж хардаггүй, эх орны сайхан зүйл нь юу вэ?
-Намайг анх АНУ руу явж байхад манай улс хамгийн цэвэр агаартай орны нэг байсан. Одоо агаарын бохирдол ихтэй хот болсонд сэтгэл шимширмээр. Мөн хөрсний бохирдол, хүүхдийн эрхэнд халдах, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудалд санаа зовж явдаг. Хол байдаг хүний хувьд анзаарахад, манай монголчууд маш гэр бүлсэг, ахмадаа хайрлаж хүндэлдэг хүмүүс. Ёстой нөгөө “Амьдрал хайр дээр тогтдог” гэдгийг харуулж чаддаг ард түмэн.
Бид техник технологийн дэвшлийг ашиглан ёс заншлаа хойч үедээ өвлүүлж, нийгэмдээ маш сайн сурталчилж байх нь чухал. Би хүүхэд байхдаа ээж аав, эмээ өвөөтэйгөө маш ойр, их хайран дунд өссөн хүн. Монголчууд гурван үеэрээ ойр дотно, гэр бүлсэг байдаг нь ёстой сайхан. Дээр нь нас ахисан ээж аавдаа тусалдаг, үр хүүхэдтэйгээ цуг холилдож унтдаг нь хүртэл хөөрхөн.
АНУ-д бол хүүхэд төрөнгүүт л ганцааранг нь уйлуулаад нэг өрөөнд унтуулчихдаг. Гэхдээ сүүлийн үед зарим судалгаагаар цуг унтах нь сайн гэсэн мэр сэр мэдээ харагдах болсон. Хүүхдэд бие даах чадварыг эрт суулгадаг гэх үү дээ. Энэ нь эргээд ээж аавыгаа асрамжийн газарт өгөх бол энгийн асуудал болж хувирдаг байх. Манай Монголын гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хамгийн сайхан. Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Таны ажилд амжилт хүсье.