Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 30-ны өдөр зарлиг гаргаж, Хавдар судлалын үндэсний төвийн захирал, хавдрын мэс засалч, профессор Ж.Чинбүрэн, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал, клиникийн профессор Г.Баясгалан нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Эмч нар шагналаа өнгөрсөн даваа гарагт салбарын сайдаасаа гардан авсан байна.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн өнгөрсөн онд Францын Мэс заслын академийн хүндэт гишүүн болж, мэргэжлийн ур чадвараа олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн. Түүний элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын ажлынх нь үр дүнд үндэслэн тус академи хүндэт гишүүнээ болгожээ.
Анагаахын мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэдэг Францын анагаахын академи нь 1820 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академиудын нэг бөгөөд Ж.Чинбүрэн Монголоос сонгогдсон анхны хүндэт гишүүн болсон юм.
Мэс засалч Ж.Чинбүрэн:
- 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан,
- 1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч,
- 2008-2016 ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгч,
- 2016 оноос хойш тус төвийн ерөнхий захирлаар ажиллаж байна.