gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шуудангийн салбарынхан зөвлөлдлөө

Нийгэм
2019-11-13
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2019-11-13

Харилцаа холбооны зохицуулах хороо “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг  2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарынхны хувьд энэ жил  эрх зүйн шинэчлэл хийгдэж, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудыг 2019 оны 05-р сард УИХ-аар батлуулсан онцлог үе төдийгүй  хуулиудын нэмэлт өөрчлөлтийг даган гарах дүрэм журам, стандартуудыг шинэчлэх ажлын хэсэг ХХМТГ болон ХХЗХ-нд байгуулагдан ажиллаж байгаа юм.

Хуулийн хэрэгжилтийг хангахад  төрийн байгууллагуудын харилцаа хамтын ажиллагаа, үүрэг оролцоо нэн чухал байгаад онцгой анхаарч тус зөвлөгөөнд Авлигатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг төрийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг урин  оролцуулж мэдээлэл танилцуулга хийж, санал бодлоо солилцох боломжийг шуудангийн үйлчилгээ эрхлэгчиддээ олгосон юм.

Зөвлөгөөнийг зохион байгуулагчийн зүгээс Монгол Улс  НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд байгаль орчинд ээлтэй технологийг түгээн дэлгэрүүлэх тухайлбал хүргэлтийн автомашинуудыг цахилгаан болгох, цаасгүй технологи ашиглах, дахин ашиглагдах сав баглаа боодлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг  шуудангийн үйлчилгээ эрхлэгчиддээ уриалж,  улс орны аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шуудангийн байгууллагын үүрэг оролцоо нэн чухал байгааг онцолж хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмийг санхүүжүүлэх, мөнгө угаахын эсрэг нэгдэн, шуудангийн технологийн ажиллагааны мөрдөлт, шууданчийн хувийн хариуцлага, сахилга батыг сайжруулах шаардлага нэмэгдсээр байгааг сануулсан юм.  

Харин шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн тухайд макроэдийн засгийн үзүүлэлт нь олон улсын хил дамнасан цахим худалдааны нөлөөгөөр бууралт ажиглагдахгүй байгаа ч шуудангийн солилцоо нэмэгдэхийн хирээр хүргэлтийн зардал өсч байгаа  болон технологийн шинэчлэл, цахим хөгжлийг дагасан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ  илүү хурдтай, найдвартай шинэлэг дэвшилттэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг шаардаж байгаа талаар онцолж байсан юм.

Манай улсын шуудангийн салбарт одоогоор 1300 шууданч ажиллаж байгаа бөгөөд  2018 оны жилийн эцсийн байдлаар 22,5 тэрбум төгрөгийн борлуулалт, үйлчилгээ үзүүлж, 3,1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж, 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн дүнтэй байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан