МАХН Н.Энхбаярт дурлагсад ба дургүйчүүдийн нэгдэл гэсэн хоёр том хэсэгт хуваагдав. Аль нэг нь ялж таарна. Харин үүнийхээ төлөөсөнд бүтэн байсан намаа цуу татаж хаяна. Дахиад бараг эвлэрч эерэхгүйгээр хоёр тийшээ магадгүй гурван зүгтээ ч салж нүүж болзошгүй юм.
Одоогийн байдлаар Н.Энхбаярт дурлагсдаас "Н.Энхбаярт дургүйчүүдийн нэгдэл" нь илүү хүчирхэг байна. Тэд төрийн өндөр албан тушаалтай, УИХ-д суудалтай, намдаа албан тушаал хашдаг, Бага хурал, Их хурал дотроо өөр өөрийн багаа хөлд оруулж хэдийнэ идэвхжүүлсэн тул амаргүй. Энэ том хэрмийг Н.Энхбаяр нэвтэлж ороод эргээд байр сууриа бэхжүүлнэ гэдэг санаанд багтахгүй юм. Түүнд дурлагсад нам дотроо төдийгүй нийгмийн элит хүрзэнд нэр нүүрээ барсан "балархай эгшиг”-үүд гэдэг нь үнэн. Гэхдээ сонголтыг бүдүүлэг масс хийдэг гэдгийг мартаж болохгүй.
Насаараа шахам хүссэн бүхнээ хүртэж сурсан Н.Энхбаяр үүнийг тооцоолохгүй алдана гэвэл худлаа. Гэхдээ л мань хүний цуглуулж байгаа хүмүүс, даган баясагчдыг нь хараад байх нь ээ яг л Колчакийн арми шиг санагдаад байх юм. Нэг л их ариун, гэгээн зорилготой намаа аварч улмаар ард түмнээ аврах бурхны элч гэж өөрсдийгөө бодоод байх шиг. Колчак Н.Энхбаяр ч гэсэн тэдний хувьд мөнхийн адмирал нь юм шиг бодогдож байгаа биз. За ямартай ч энэ удаа "Н.Энхбаярт дургүйчүүдийн нэгдэл"-ийн гишүүдийг нэг нэгээр нь түншиж үзвэл ямар вэ.
Н.Баганбанди
Сонин юм шүү. Б.Даш-Ёндонгоос МАХН-ыг хүлээж авсан Н.Багабанди намынхаа нэр хүндийг өсгөхөөс илүүтэй өөрийнхөө нэр хүндийг өсгөх тал дээр сайн ажилласан гэж бодогддог юм. Сонгуульд ялагдчихсан намыг тэрбээр 1997 онд орхиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Ялагдсан намаас Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг хувийн PR сайтай л байсны илрэл. Яг одоогийн энэ Ц.Элбэгдорж шиг гэсэн үг шүү дээ. Н.Багабанди 1997 онд намын даргын албаа Н.Энхбаярт хүлээлгэж өгсөн. Гэхдээ МАХН-ын Их хурал дээр С.Баяр түүнтэй өрсөлдсөн гэдгийг мартаж болохгүй. Ингээд УИХ дахь цөөнхийн бүлгийн ахлагч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Н.Багабанди хоёрын хэзээ ч үл дуусах дажин өрнөх эхлэл тавигдаж буйг тухайн үед тэдний хэн нь ч тааварлаагүй биз. Завханд Н.Багабандийн орон гарсан тойрог дээр нөхөн сонгуулиар гарч ирсэн улаан костюмтай махлаг шар залуу хожмоо Монголын улс төрийн аранга болох юм гэж бас хэн саналаа. Тухайн үеийн парламентад банк дампууруулсан, Засгийн газрууд ээлж дараалан огцорсон гэх мэт дуулиан шуугианыг хэвлэл мэдээллээр хүч оруулан дэвэргэж байсхийгээд л МАХН-ын бүлэг хурал хаян алга болдог "журмын" автор нь Н.Энхбаяр байсан.
Гэхдээ Н.Багабанди ч мөн гар бие оролцсон. Ялангуяа Үндсэний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд нарын дунд л явагдсан нууцын зэрэглэлтэй материалыг Н.Багабанди хэнээр дамжуулан хэвлэлийнхэнд хүргэж байсан байж таарах вэ.
Дэндүү энгийн ойлгомжтой зүйл. Үүнийг мэдэхэд IQ өндөртэй байх шаардлагагүй. Н.Багабандийн хувийн PR, мөнхийн хаанчлалаа тогтоох гэсэн эрмэлзэлд Н.Энхбаяр цэг тавьсан. Учир нь Н.Энхбаяр түүнээс илүү шуналтай, хэл ам хурц, будилаан шуугиан тарихдаа илүү нэгэн байв. Ш.Отгонбилэг, Ц.Балдорж, Н.Багабанди нарын хүчтэй гурвалсан холбоог тас цохиж гарч ирэхийн тулд мань эр ёстой шар махтайгаа хатсан байж таарна. Гэхдээ л чадсан. Энэ бол улстөрч хүнд байх л чанар. Ийнхүү МАХН 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулав. Өмнөх сонгуульд нь ялагдсан нам дараагийн сонгуульдаа Ардчилсан намд ганцхан суудал өгөхийн зэрэгтэй арчаад хаяна гэдэг том амжилт байсан.
Гэхдээ шударга бус ялалт. Үүнийг мэдээж Н.Энхбаяр хийсэн. Харин энэ хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабанди ёстой л бэлгэ тэмдэг болж хувирсан. Түүнээс асуух, зөвлөх тухай ойлголт Н.Энхбаярт байсангүй. Гэхдээ 1997 онд Н.Энхбаяр намын даргад нэр дэвшиж санал хураалгах үед Н.Багабанди С.Баярыг дэмжиж ил далд ажилласан нь өс зангидах анхны алхам болсон юм.
Тэгээд улам бүр хүчирхэгжих болсон Н.Энхбаяр том агаадаа таалагдаагүй. Н.Багабанди бол Н.Энхбаярын хувьд юу ч биш байлаа. Ингээд хоёр эрхмийн зам салж, үзэл бодол зөрчилдөж нэг л мэдэхэд дайсан болон хувирснаа өөрсдөө ч анзаараагүй. Н.Багабандийг Ерөнхийлөгчид дахин нэр дэвших үеэр ч нэлээд юм болсон. Энэ нь 2000 оноос хамааралтай.
МАХН ялалт байгуулж Засгийн газраа байгуулах үед Н.Багабанди Ш.Отгонбилэг агсныг Ерөнхий сайдад зүтгүүлэх сонирхолтой байсан. Гэхдээ тэр үед Н.Энхбаяр аль хэдийнэ өөрийн багаа бүрдүүлчихсэн байсан болохоор яаж ч чадаагүй. Тиймээс 2001 онд Н.Багабандийг дахин нэр дэвшихэд Н.Энхбаяр чагт тавьсан. Харин энэ далд тэмцлийг ил гаргалгүй барьж хооронд нь зохицуулсан гол хүн нь Л.Энэбиш агсан байсан гэдэг. Харамсалтай нь энэ бүх нууцуудын гол зангилааг мэдэж байсан хоёр хүн нь өнөөдөр бидний дунд байхгүй. Харин хоёр нь үлдсэн.
Улмаар 2005 онд Н.Энхбаяр намын нэр солих асуудлыг ярьж эхлэхтэй зэрэг Н.Багабанди УИХ-ын хаврын чуулган дээр "Энэ намын нэр ямар чөтгөр шүглэсэн болоод хэнд таалагдахгүй байна" гэж хатуухан хэлсэн. Мөн "Урт шар дээлтэй хүний учруулж болох хор хөнөөлөөс сэргийл" хэмээх алдарт афоризмаа Н.Энхбаярыг дайруулан хэлсэн байдаг. Энэ үг одоо ч үнэ цэнээ алдаагүй яваа.
Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд эл ишлэл нэлээд хохирол үзүүлсэн. Гэхдээ тэр ялсан л даа, Н.Багабанди халаагаа өгснөөс хойш "Титэм үг" тэрлэсэн шиг нам жим суугаа гэж хүмүүс ярьдаг л юм. Үгүйл дээ. Н.Энхбаярыг МАХН-аас хөндийрүүлэх, түүнийг улс төрийн гудамжинд ганцааранг нь хаяхын тулд боломжтой бүхнийг далдаас удирдсаар л байгаа. Үүнийг МАХН доторх жижиг сажиг хөдөлгөөнүүд болоод одоогийн МАХН-ын удирдлагуудын дэргэдэх салбадайнууд нотолдог.
Өнгөрсөн жил Ц.Элбэгдоржийн оронд гарсан Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд дүүргийн намын хорооноосоо илт давуу байдлаар ялсан Н.Энхбаярыг Удирдах зөвлөл, намын xypaл дээрээ унагаахад түүний оролцоо байгаагүй л гэж бүү хэлээрэй. Энэ мэт олон үйл явдлын зангилаанаас Н.Багабанди бол Н.Энхбаярт дургүйчүүдийн нэгдэлд томоохон байр суурь эзлэх хүн мөн.
Түүний араас С.Баяр, М.Энхболд, У.Хүрэлсүх, Сү.Батболд гээд хүмүүс бий. Энэ тухай дараагийн нийтлэлдээ өгүүлэх тул ингээд дуусгая.
Л.Мөнхбаясгалан /Үргэлжлэл бий/