gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     11.05
  • Валютын ханш
    $ | 3583₮
Цаг агаар
 5
Зурхай
 11.05
Валютын ханш
$ | 3583₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 11.05
Валютын ханш
$ 3583₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний өмнөөс хэрэг хүлээсэн 19 настай охин сураггүй болжээ

Нийгэм
2010-09-30
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-09-30
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг долоон хүүхдийн эцэг Н.Шапи өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд Газарчин дээд сургуулиас нэгэн мэдэгдэл хүлээн авчээ.

Мэдэгдэлд түүний охин Ш.Жулдыкзыг хичээлээ их тасалдаг. Сургууль дээр нь машинтай залуу ирж авдаг болсон. Буруу замд орох гэж байна. Охиндоо санаа тавих хэрэгтэй хэмээсэн байжээ.

Ш.Жулдыкз 19 настай, тус сургуулийн гуравдугаар курст суралцдаг. Орос, Япон, Англи, Түрэг хэлээр чөлөөтэй ярьдаг. Буудлагын спортоор хичээллэдэг аж.

Дээрх мэдэгдлийн дагуу түүний эцэг Н.Шапи Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст охиныг нь хэн буруу зам руу түлхээд буйг тогтоохыг хүссэн өргөдөл өгчээ. Харин тус дүүргийн цагдаа нар охиныг нь “чи харваас гадуур тэнэдэг, биеэ үнэлдэг хүн байна” хэмээн буруутгасан байна.

Гэтэл энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд охиныг хичээл дээрээс нь өнөөх уруу татаад байгаа гэх машинтай залуу найз охиных нь хамт авч явжээ. Өнөөх залуу зам зуураа тамхи авахаар машинаа дэлгүүрийн гадаа асаалттай чигээр нь орхиж буусан байна. Гэтэл асаалттай машин гэнэт урагшаа хөдөлсөн аж. Хамт явсан найз охин нь сандарч машиныг зогсоохыг хүсчээ. Ингээд Ш.Жулдыкз машиныг зогсоох арга хэмжээ автал машин хойшоо ухарч ардаа байсан хоёр машиныг ташраар нь мөргөсөн аж. Яг энэ үеэр машины жолооч дэлгүүрээс гарч ирж таарчээ. Тэрээр хэргийн газраас өөрөө машинаа унаж зугтан 16 дугаар хорооллын ил зогсоол дээр аваачиж тавьжээ.

Машины эзэн залуу зугтаж явахдаа охинд “Чи жолооч биш юм чинь бүх хэргийг өөртөө хүлээчих. Би бүх хохирлыг нь барагдуулна. Энэ хэргээс болж чи ямар нэгэн асуудалд орооцолдохгүй. Сайндаа л гурав хоног саатуулагдаад гараад ирнэ” гэсэн аж.

Ингээд Ш.Жулдыкз охин машин барьж чадахгүй атлаа “би хэргийн газраас машин унаж зугтсан” хэмээн бүх бурууг өөртөө үүрчээ.

Машины жолооч залуугийн овог тодорхойгүй нэрийг нь Аюулгүй гэдэг. Тэрээр 1981 онд төрсөн эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн газрын жолооч хэмээн шүүхээс мэдэгджээ. Гэтэл нэг болохоор түүнийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн жолооч гэдэг байна. Ийн түүний хаана ажилладаг хэн болохыг энэ хэрэг дээр ажиллаж буй холбогдох хүмүүс ил гаргахыг хүсээгүй гэнэ.

Ш.Жулдыкз “Бүх хэргийг өөртөө хүлээсэн нь буруудлаа”

Ш.Жулдыкз охины гэрийнхэн түүнийг зам тээврийн осолд холбогдсон гэдгийг тавдугаар сарын эхэн хүртэл мэдээгүй байсан аж. Учир нь Н.Шапигийн гэр автобусны зогсоолоос нэлээн зайтай болохоор охин нь сургуулийнхаа ойролцоо хоёр найзын хамт амьдардаг байжээ.

Тэрээр хааяа гэртээ ирж хувцас, хүнс авдаг байсан гэнэ. Осол гарсан өдрөөс хойш охин эцэг эх дээрээ очоогүй байна. Гэтэл тавдугаар сарын 6-нд Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Батдэлгэр охины гэрийнхэнд “Танай охин осол гаргаж гурван машин сүйтгэсэн. Тиймээс та хохирлоо барагдуулна уу” гэж иржээ.

Харин Н.Шапи “Манай охин жолооч биш. Энэ осолд хэн буруутай, хохирлын хэмжээг тогтоохоос нааш би юу ч өгөхгүй” гэдгээ хэлсэн байна.

Ингээд эцэг нь айж балмагдан сэтгэлийн дарамтад орсон охиноо гэртээ авчирсан аж. Үүний дараа хүүхдээ олсон тухай Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Батдэлгэрт утсаар мэдэгдэв.

Энэ хооронд охин сургуулийн төгсөлтийн шалгалтаасаа хоцорчээ. Тиймээс мөн сарын 29-нд сургуультайгаа дахин гэрээ хийж нөхөн төлбөр болох 500 мянган төгрөг төлж, хичээлийн хоцрогдлыг арилган наймдугаар сарын 1-нийг хүртэл шалгалтаа өгч дуусгахаар болсон аж. Ш.Жулдыкз энэ өдрөөс хичээлдээ явж эхэлсэн байна.

Зургадугаар сарын 8-нд тэднийд Ш.Жулдыкзын найз нь болох Солонго гэдэг охин ирж дүүгийн хөл хугараад эмнэлэгт хэвтчихсэн. Би гэртээ ганцаараа хэцүү байна. Охиноо хань болгож хэд хонуулаач гэхэд нь гэрийнхэн нь зөвшөөрч явуулжээ.

Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа охин нь ор сураггүй болсон байна. Охиныхоо араас эрэл сурал болж элэг нь эмтэрч суусан эцэг эхэд мөн сарын 23-нд Замын цагдаагийн газраас танай охиныг 72 цагаар Ганц худагт саатууллаа хэмээн сая нэг хэл дуулгажээ.

Энэ хооронд Ш.Жулдыкзын эцэг эх ослын хохирлыг барагдуулахын тулд газар хашаагаа яаралтай зарсан байна. Ингээд зургадугаар сарын 25-нд Н.Шапи эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн шүүгч Ганзориг дээр очиж охиныг нь ямар үндэслэлээр хорьсон талаар лавласан.

Харин тэрээр “Танай охины амьдардаг хаяг тодорхойгүй. Мөн эцэг эх нь ослын хохирол барагдуулахыг татгалзсан. Тиймээс би энэ сарын 25-ныг хүртэл саатуулах захирамж гаргасан юм. Та нар одоо тээврийн прокурорт ханд” гэж хэлсэн байна.

Ингээд байдал улам хүндэрсэн тул охиныхоо өмгөөлөгчөөр Д.Энхтунгалаг гэгчтэй гэрээ хийсэн аж. Өмгөөлөгч Н.Шапид танай охин Эрүүгийн хуулийн 216.2 буюу хэргийн газраас оргон зугтсан хүнд гэмт хэрэгтнээр татагдсан байна” гэж хэлжээ. Охин дээрх зүйл ангиар таван жилийн ял сонсох нь тодорхой болов. Уг нь түүний учруулсан хохирол болох 1.5 сая төгрөг энэ хэмжээний ялын хэмжээнд хүрэх ёсгүй ажээ.

Н.Шапи долдугаар сарын 15-нд Ганц худагт очиж охиноо эргэсэн байна. Энэ үед Ш. Жулдыкз “Би бүх хэргийг өөртөө хүлээсэн нь буруудлаа. Жолооч өөрөө машинаа барьж зугтсан” хэмээн дахин дахин хэлж байжээ.

Түүнчлэн мөн сарын 25-нд шүүхийн шийдвэрээр гарах ёстой байсан охиноо холбогдох албан тушаалтнаас эцэг эх нь нэхсэн байна.

Харин үүнээс хоёр хоногийн дараа охины өмгөөлөгч Д.Энхтунгалаг эцэг рүү нь “Охины чинь хэргийг хэрэгсэхгүй болголоо хүүхдээ ав” гэж утсаар ярьсан аж. Ингээд охиноо гэртээ авчирчээ. Өмгөөлөгч “Таны хүүхдийг би өмгөөлж чадсан аваанзаас гадна дахин мөнгө төл” гэсэн байна. Охинтойгоо уулзсан эцэг эх шаардсан мөнгийг нь үг дуугүй өгчээ.

Охин одоо хүртэл сураггүй байна

Гэтэл наймдугаар сарын 5-нд өмгөөлөгч охиныг нь шүүх дээр дуудуулах нь тэр.

Учир нь хэн нэгэн нь эсэргүүцэл гаргаж хэргийг тээврийн прокурорт буцаасан гэж мэдэгдэв. Н.Жулдыкз долоо хоногийн тав дахь өдөр бүр Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Батдэлгэрт бүртгүүлж байхаар боллоо гэсээр буцаж иржээ.

Охины эцэг өмгөөлөгчөөс яагаад дахин ийм хэрэг болов. Машинаа сүйтгүүлсэн жолооч уу эсвэл өнөөх Аюулгүй гэгч залуу гомдол гаргав уу гэдгийг лавласан аж. Гэтэл ослын нөхөн төлбөр болох 1.5 сая төгрөгийг Аюулгүй төлж хохиролгүй болгосон. Гэвч шүүх буруутайг нь олох гэж хэргийг буцаасан байна гэх хариултыг өгчээ. Энэ үед тээврийн прокурор машин унаж хэргийн газраас зугтсан Аюулгүйг шүүхэд өгөхөөс татгалзсан байсан гэнэ.

Ингээд Ш.Жулдыкз охин өнгөрсөн наймдугаар сарын 26-нд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаагч Гэрэлбадрахтай уулзаад 13 цагт гэртээ иржээ. Тэрээр дараа нь 14 цагийн үед Замын цагдаагийн газарт бүртгүүлнэ гэж хэлээд гэрээсээ гарсан аж. Ш.Жулдыкз явахаасаа өмнө бэр эгчдээ “Би шоронд 50 гаруй хоног байхдаа эрх чөлөө ямар үнэтэйг мэдэрсэн. Таван жилийн ял авч байснаас гадаадад гарч биеэ үнэлж амьдарсан нь дээр” гэж хэлээд явсан байна.

Тэр энэ өдрөөс хойш гэртээ нэг ч удаа ирсэнгүй. Усанд хаясан чулуу мэт ор сураггүй алга болжээ. Охиноо амьд үхсэнийг ч мэдэхгүй бэтгэрч суугаа эцэг эх нь шүүх, прокурор цагдаа, хил хамгаалах газар гээд хөл хүрэх бүх газраар явсан ч тусыг эс олжээ. Эдгээр газар “Танай охин гэмт хэрэгтэн учир шүүхийн тогтоолоор эрэн сурвалжилна” гээд нэг нь ч хүлээж аваагүй аж.

Охин минь олдохгүй бол өөрийгөө шатаана

Охины эцэг Н.Шапи “Охин маань алга болоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо хүртэл эсэн мэнд эсэх нь мэдэгдэхгүй байна. Түүнчлэн охиныг минь хууль хяналтын байгууллагынхан байцаахдаа үснээс нь зулгаасан, зодсон бололтой бие нь энд тэндгүй хөх няц болсон байсан. Өөрөөс нь энэ тухай асуухад хэлэхийг хүсээгүй. Тэр машин хөлөглөж, бүхнийг мөнгөөр шийддэг Аюулгүй гэгч охиныг минь сүрдүүлж, хуурч мэхлэн таван жилийн ял тулгасан.

Үүний зөв бурууг ялгаж салгаагүй нь хуулийн байгууллагын буруу. Газар дээрх ганц охиныг минь Баянзүрх дүүргийн шүүх, Тээврийн прокурор, Замын цагдаагийн газар гэмт хэрэгт татан оруулсан. Мөн энэ хэргийн гол буруутан Аюулгүй гэгч, өмгөөлөгч Д.Энхтунгалаг нар хариуцах ёстой. Би охиноо батлан даалтад аваагүй байсан.

Тэгээд ч охиноо хүний өмнөөс хэрэг хүлээн шоронд суулгах гэж өсгөөгүй. 19 настай гэнэн охиныг минь улаан цайм хэлмэгдүүлж хүний өмнөөс хэрэг үүрүүлэхээр завдсан. Энэ шударга ёс мөн үү. Хэрэв охин минь олдохгүй бол би өөрийгөө амьдаар нь шатаана” хэмээлээ.

Т.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан