Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээний Улаанбаатар хотноо аравдугаар сарын 4-10 ны өдрүүдэд зохиогдох гэж буй талаар бид мэдээлсээр байгаа билээ.
Өнөөдөр тус тэмцээнийг зохион байгуулах хорооноос хэвлэлийн хурал хийлээ.
Одоогоор бэлтгэл ажил 98 хувьтай явж байгаа гэлээ.
Нийт 21 орны 110 тамирчин эцсийн байдлаар мэдүүлгээ ирүүлсэн байна. Энэ нь дөрвөн тивийн төлөөллийг хангаж байгаа юм. Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн олон орон орсон тэмцээн нь 2004 онд анх удаа Туркийн Анталиа хотод зохиогдоход болжээ. Энэ тэмцээнд 27 орны 150 орчим тамирчин оролцсон байна. 2006 онд Казакстаны Алма-Атад болсон тэмцээнд 14 орны зуу орчим тамирчин, 2008 онд ОХУ-д болсон тэмцээнд 16 орны зуу гаруй тамирчин тус тус оролцож байжээ.
Түрүүнд нь 30 гаруй орны тамирчид орох болсон талаар бид мэдээлж байсан. Тэдгээрээс 10 гаруй орон хасагдах болсон шалтгаан нь энэ тэмцээн зохиогдох үеэр Энэтхэгийн Дели хотноо англи хэлтэй орнуудын дөрвөн жилд нэг удаа болдог аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбоотой ажээ.
Боксын шинэ жингийн ангиллаар энэ жил 10 жинд боксчид хүч үзэх гэж байна. Урьд нь байсан 11 жинд 48, 51, 54, 57 байсан бол энэ нь 49, 52, 56 кг-ийн жинд хүч үзэх болжээ. Энэ нь манай улсад нэлээн хүндээр тусч байна. Учир нь манай улсын хөнгөн жингийн тамирчид багагүй амжилт үзүүлдэг уламжлалтай.
Өчигдөр Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар бүрдүүлсэн байна. Ингээд 49 кг-ийн жинд Олимпийн мөнгөн медальт Сэрдамба, 52 кг-ийн жинд Дэлхийн аваргын мөнгөн мещдальтай Төгсцогт орохоор болсон байна.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн
Монголын оюутны боксын шигшээ баг өнгөрсөн саруудад 45 хоногийн хугацаагаар Эрдэнэт УБҮ-ийн амралтын төв, 21 хоног БНХАУ-ын Хөх хотод бэлтгэл хийгээд есдүгээр сарын 26-ны өдөр Монгол улсад ирж, СТО-ны дэргэдэх "Спорт цогцолбор" зочид буудалд бууж бэлтгэлээ хангаж байна. Манай баг тамирчид аравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гадаадын баг тамирчидтай нэгдэн Баянгол зочид буудалд байрлах ажээ.
Монголын баг тамирчдын нэр албан ёсоор тодорч 49 кг жинд дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, дэлхийд рейтингээрээ тэргүүлж байгаа П.Сэрдэмба, 52 кг дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, 56кг дэлхийн оюутны аваргын мөнгөн медальт Э.Идэрхүү, 60 кг олон улсын тэмцээнүүдийн аварга Д.Отгондалай, 64кг Азийн аварын мөнгөн медальт Б.Түвшинбат, 69кг ОУХМ Л.Шинэтулга, 75кг ОУХМ Н.Шинэбаяр, 81кг ОУХМ С.Эрдэнэбаяр, -91 кг Г.Эрболат, +91кг дээш жинд Д.Идэрбат нар албан ёсоор оролцохоор болжээ. Тамирчидыг оюутны улсын аварга, олон улсын болон дотоодын тэмцээн, сорилт тэмцээн, бэлтгэл сургалтанд хамруулжээ.
Тамирчдыг манлайлах, тэмцээндээ амжилтай оролцох үүргийг багийн ахлагч, дэлхийн аварга Ц.Сэрдамба хариуцах бол Монголын төлөөлөгчдийн ахлагчаар МОБХ-ны ерөнхийлөгч Д.Цогбаатар, орлогчоор МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Батэрдэнэ, ахлах дасгалжуулагчаар ардын багш Д. Банди, дасгалжуулагчаар Д.Ганзориг, Д.Батсүрэн нарыг тус тус МОСХолбооноос томилсон шийдвэрээ гаргажээ.
ОХУ-ын баг тамирчид Монголд анхлан хөл тавилаа
Тэмцээнд оролцохоор хамгийн түруүнд ОХУ-ын баг тамирчдын эхний хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй ахлах дасгалжуулагч Романаар удирдуулан Монгол улсад хүрэлцэн ирж урьдчилсан бэлтгэлээ Спортын төв ордонд базааж эхлэжээ.Тэд монгол оронтой танилцах, манай баг тамирчидын туршлагыг судлах, цаг агаарт дасан зохицох зорилгоор ийнхүү анхлан иржээ.
Польшийн Адам Кусиор боксын төлөөлөгчөөр ажиллана
Олон улсын сонирхогчдын боксын холбооны техникийн төлөөлөгчөөр Польшийн иргэн, ОУСБХ-ны дасгалжуулагчдын комиссын дарга Адам Кусиор хүрэлцэн ирэхээр болжээ. Түүнийг БНСУ-ын иргэн Жай Куны оронд ОУСБХолбооноос 5 хоногийн өмнө томилжээ. Тэрээр Бээжингийн олимпийн их наадамд техникийн төлөөлөгчөөр оролцож байсан, Польш улсын боксын холбооний ерөнхийлөгчийн сонгуультай хүн юм.
Оросын алдарт боксчин Малакбеков энэ тэмцээнийг үзэх болжээ
Улаанбаатарын рингэн дээр өрсөлдөх залуу тамирчидын сонирхолтой тоглолтыг үзэхээр ОХУ-ын Халимаг улсын иргэн, 1995, 1997 оны дэлхийн хошой аварга, 1996, 2000 оны олимпийн их наадмын хүрэл, мөнгөн медальт, 1993, 2002 оны Европ тивийн 2 удаагийн аварга, ОХУ-ын 1993-1997 оны 5 удаагийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин, Халимаг улсын үндэсний баатар, домогт тамирчин Раимкуль Худойназарович Малакбеков Монгол улсад айлчлан ирэхээр болжээ.
Тэмцээний билег нэг өдөрт 500 ширхэг зарагдана
Тэмцээн аравдугаар сарын 5-аас эхлэн Спортын төв ордонд өдөр бүр 15.00 цагаас эхлэн явагдана. Тэмцээний билетийг тухайн өдрийн өглөөний 09.00 цагаас эхлэн СТОрдоны билетийн кассаар зарж борлуулах ажээ. Нээлт болон урьдчилсан тоглолтын 5-8-ны өдрүүдийн билет 5.000 төгрөг бол аравдугаар сарын 9-ны өдрийн хагас шигшээ 10 мянга төгрөг, 10 сарын 10-ны өдрийн алтан медалийн төлөө шигшээ тоглолтын билет 20 мянган төгрөгний үнэтэй байх ажээ. Хагас шигшээ, шигшээ тоглолтууд 13.00 цагаас эхлэх юм. Түүнчлэн Гүйцэтгэх хорооноос албан байгууллагын захиалгаар билетийг урьдчилан, зарж борлуулахаар төлөвлөсөн байна. Захиалгыг зөвхөн МОСХ-ны 324050 факсаар бичгээр авч, төлбөр хийгдсэний дараа билет олгох ажээ.
Энэ жилийн хувьд ирж буй баг тамирчид нь 2012 оны Лондонгийн олимпод бэлтгэж байгаа тамирчид ажээ. Олон улсын рейтингээрээ эхний тавд болон, 20-д багтаж байгаа тамирчид ч хүрэлцэн ирсэн байна.
Ингээд Монголын баг тамирчид, боксчиддоо амжилт хүсье.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /