gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол улс хүний эрхийг хангах үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж буйгаа дэлхий дахинд тайлагнах өдөр ойртсоор

Нийгэм
2010-09-29
0
Twitter logo

-Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг-

НҮБ гишүүн улс орнуудынхаа хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг” хэмээх цоо шинэ механизм бий болгосон билээ. 

2007 оны есдүгээр сарын 21-нд эхний дөрвөн жилийн мөчлөгөөр  орох НҮБ-ын гишүүн 192 улсын дараалал тогтоосон хуанли  баталсан бөгөөд  эхний хэлэлцүүлэг 2008 оны дөрөвдүгээр сард эхэлсэн юм.

Энэ дагуу 2010 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 10.00-13.00 цагт /Женевийн цагаар/ Монгол улс хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж буйг дүгнэн хэлэлцэх гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт зориулан Монгол Улсын Засгийн газраас “Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэл”-ийг бэлтгэн илгээжээ. Мөн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд "Монгол улс дахь Хүний эрхийн хэрэгжилт”-Монгол улсын ТББ-дын Форумын нэгдсэн илтгэл”-ийг бэлтгэн явуулсан байна.

Тиймээс бид өнөөдрөөс эхлэн дээрх хоёр эх сурвалжийн бэлтгэсэн тайлангуудтай холбоотой цуврал материалуудыг та бүхэнд хүргэж байхаар боллоо.

Хоёр талаас явуулсан тайлан хоорондоо адил төстэй гэхээсээ илүүтэй зарим зүйл дээр зөрүүтэй тал ихээхэн ажиглагдаж байна. Ингээд нэн түрүүнд хүний эрхийг хамгаалах үндэсний бүтэц, механизм манай улсад хэр байдаг талаар хоёр талын илтгэлд хэрхэн дурьдсаныг толилуулъя. Та бүхэн өөрсдийн санал бодлоо илэрхийлнэ биз ээ.

Хүний эрхийг хамгаалах үндэсний бүтэц, механизм /Монгол улсын ТББ-дын Форумын нэгдсэн илтгэлд дурьдсанаар/

-Монгол улсад хүний эрхийн асуудлыг хариуцсан, үүрэг хүлээсэн албан бүтэц механизм нь УИХ-ын  Хүний эрхийн дэд хороо /ХЭДХ/, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг /ХЭХҮХ/ хэрэгжүүлэх Хороо, түүний ажлын алба болон аймаг нийслэл дэх салбар хороодоос бүрдэнэ.  

-УИХ-ын түвшинд хүний эрх, эрх чөлөөний баталгааг ханган шалгах, хянах эрхийг ХЭДХ хэрэгжүүлэх  үүрэгтэй. Энэ дэд хороо долдугаар сарын 1-тэй холбоотой хүний эрхийн асуудлаар ажиллаж эхэлж байгаа болохоос, үүнээс өмнө эсхүл хойш хүний эрхийн бусад олон асуудлаар нийтэд харагдахаар  хийсэн зүйл байхгүй. Ер нь УИХ-ын баталсан хууль, тогтоол, хөгжлийн баримт бичиг, шийдвэрүүдэд  хүний эрхийн дүгнэлт хийхгүй байна. Хийх эрмэлзэл ажиглагддаггүй бөгөөд чадавхи ч бас байхгүй.    

-2001 онд ХЭҮК байгуулагдсан. ХЭҮК жил бүр хүний эрхийн төлөв байдлын тухай УИХ-д илтгэдэг.  Үүний дүнд ХЭҮК-ийн хүний эрхийн асуудлаар сургалт, судалгаа хийх чадавхи сайжирч байгаа. Харин  хүний эрхийг хамгаалах асуудлаар дорвитой алхам хийх чадавхигүй байна. Энэ байдалд ХЭҮК-ын  эрх, үүрэг, комиссын гишүүдийн бүрэлдэхүүн, төлөөлөл, сонголт, томилолтыг хэрэгжүүлдэг хууль нь  түүний бие даасан хараат бус үйл ажиллагааг хангах олон улсын зарчим, хэм хэмжээтэй нийцээгүй, сул байгаатай холбоотой юм.

-Төр захиргааны байгууллага, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд иргэн хүний эрх, эрх чөлөөний  асуудлыг анхаарахгүй байна. Засгийн газар хүний эрхийг ханган, хамгаалах, хэрэгжүүлэх, дэмжих  үүргийг олон улсын хууль, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хүлээн хэрэгжүүлнэ гэдэг боловч  үйл ажиллагаандаа хүний эрхийн дүгнэлт хийдэггүй, орон нутгийн захиргаа, иргэдийн хурал хүний эрхийг хангах хамгаалах үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн заалт ч байхгүй. Ийм учраас хүний эрхэд суурилсан хандлага засгийн газар, орон нутгийн захиргааны бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн  мониторинг, үнэлгээнд нэвтэрч чадахгүй байна.  

-Үүний зэрэгцээ төрийн захиргааны байгууллага, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд аливаа хуулийн  хэрэгжилтийг хянахдаа хүний эрхийн асуудлыг орхигдуулсаар байна. Хуулийн хэрэгжилтийн хяналтыг зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд  чиглэж, төрийн үйлчилгээ хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулж байгаа эсэхэд анхаарахгүй   байна. Энэ нь засгийн газрын хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хэрэгжүүлэх олон улсын  болон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн нэг шалтгаан юм. Үүнд хүний  эрхийн боловсролыг сайжруулах, ялангуяа төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх тал дээр дорвитой ажил хийхгүй байгаатай холбоотой.

-Шүүх нь “хуульт ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа” болохоор хүний эрхийг хамгаалах  бүтэц, механизмын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Шүүх нь хуульт ёс алдагдаж, хүний эрх, эрх чөлөө нь  зөрчигдсөн иргэнийг хамгаалж, хохирлыг барагдуулан шударга ёсыг сэргээх үүрэг хүлээдэг. Гэвч Монголын шүүхийн хараат бус үйл ажиллагаа хангагдахгүй байгаа учраас хүний эрх, эрх чөлөөг  хамгаалан шударга ёсны баталгаа болох үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Үүнийг 7 сарын 1-ний хэрэг болон нийтийн ашиглалтын талбай, бэлчээр усны асуудлаар нэхэмжилсэн иргэдийн олон  хэрэг гэрчилнэ. Шүүхийн хараат бус байдал алдагдсан нь түүний бүтэц, тогтолцоо, шүүгчийн ёс зүйн асуудалтай холбоотой. Ялангуяа шүүгчийн ёс зүйн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй болсон. Шүүгчид тогтолцооноос буюу эрх мэдлийн дарамтаас болж хараат бус байдлаа алдахын зэрэгцээ авлигад автан ёс зүйгүй ажилладаг гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс шүүхийн шинэчлэлийг хийхдээ зөвхөн бүтэц тогтолцоог өөрчлөхөөс гадна, шүүгчийг сонгох шалгуур, томилгоо, тэдний ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй юм.  

Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих төрийн механизм /Монгол Улсын Засгийн газраас илгээсэн Үндэсний илтгэльд дурьдсанаар/

-Монгол Улс хүний эрхэмсэг оршихуй, үнэт зүйлсийг хүндэтгэн үздэг. Ийм ч учраас хүн  бүр ямар нэгэн алагчлалгүйгээр өөрийн салшгүй эрх, эрх чөлөөгөө эдлэх тэр боломжийг  нь бүрдүүлж өгөх үндсэн үүргээ гүнээ ухамсарладаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь угаасаа Монгол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болно.  

- Иргэний болон улс төрийн эрхийн хүрээнд хүний амьд явах, халдашгүй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал, цуглаан хийх, түүнд оролцох, чөлөөтэй зорчих, хувийн нууцтай байх эрхийн хамгааллын асуудалд тодорхой хүчин чармайлт гаргадаг бол эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухайд сурч боловсрох, соёл, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг нь өргөжүүлэх замаар иргэний амьжиргааны чанарыг дээшлүүлэхэд голлон үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хүний хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих бодлогынхоо хүрээнд Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээнээс доогуур орлоготой иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, тэдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, бололцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн 2008 онд эрх зүйн туслалцааны төвийг бүх аймаг, дүүрэгт байгуулсан бөгөөд төвийн зорилго нь төлбөрийн чадваргүй, эмзэг бүлгийн иргэд мөнгө, санхүү, нийгмийн гарал үүсэл, байдлаасаа шалтгаалан хууль зүйн туслалцаа авч чадахгүйн улмаас эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд оршиж байна.

-Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомж боловсруулах, бодлого тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд алагчлахгүй байх бодлого барих замаар үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих боломжийг үргэлж эрэлхийлдэг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд үндэсний цөөнхийн эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг хөндөхгүй байх зохицуулалтыг тусгаснаараа үндэсний цөөнхийн эрхийг баталгаажуулж буй хэрэг юм.  
 
-Иргэдийнхээ улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах зорилгоор хүний эрхийн гэрээний байгууллагуудаас гаргасан буюу тогтоосон олон улсын хэм хэмжээ, стандартыг хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч байна. Түүнчлэн, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс эрх зүйн албан бус сургалтыг эрх зүйн олон чиглэлээр тогтмол явуулж байна.

Илтгэлүүдэд ийнхүү тусгажээ. Одоогоор манай улсад хүний эрх хэр хангагдаж байгаа гэж та үзэж байна вэ. Та амьд явах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, өмчлөх эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, сурч боловсрох эрх, сонгох, сонгогдох эрх, хүнсний аюулгүй байдлын эрх зэргээ хүртэж чадаж байна уу. Жич: Та бүхэн илтгэлийн дэлгэрэнгүйг www.upr-mongolia.mn сайтаас хүлээн аваарай.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан