-Ямар учралаар
хилийн цэрэгтэй холбогдов?
-1954 онд Дотоод явдлын яамны Одон тэмдэгт тусгай хороонд
цэрэгт ирж байсан. Би чинь 1966 онд 30 гарсан хойноо Москвад Хязгаарын цэргийн
дээр сургуульд таван жил сурч төгссөн юм. Тэр үеэс эхлэн хилийн цэрэгтэй
холбогдсон юм байна. Дорнод аймгийн хилийн цэрэгт нэлээд хэдэн жил ажилласан
даа. 1989 онд Монгол Оросын хилийг шалган тодотгох хоер засгийн гзарын комисс томилогдсон
юм. Тус комиссын дэд даргаар сонгогдожбайлаа. Хилийн заставын багана тэмдгийг
олж тогтоох, сэргээх их ажил ундарч, нэлээд ч ажил хийгдсэн.
-Хэд хоногийн
өмнө Монгол Улсад орчин цагийн улсын хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний
74 жилийн ойг тэмдэглэсэн. Орчин цагийн гэдгийг хэдэн оноос үүссэи гэж үзэж
байна?
-Засгийн газраас 1933 онд III тогтоол гаргаж хилийн цэргийг
байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд .Алтай таван богдоос Сулинхээр хүртэл, Сулинхээрээс
Аргалын зам, Аргалын замаас Вангийн Цагаан-Уул хүртэл хилийн хэсгийг, 1937 оны
эцсээр Вангийн Цагаан-уулаас Тарваган дах хүртэлх хилийн хэсгийг хамгаалалтдаа
авсанаар орчин цагийн улсын хил хамгаалалтын алба үүссэн гэж үзэж байгаа.
-Таны илрүүлж байсан
үеийн хил зөрчигч, одоо үеийн хил зөрчигч хоёрын ялгаа хэр байх юм?
-Маш их ялгаатай болжээ. Нийгэм хөгжихийн хирээр хүний
оюун ухаан хөгжиж байдаг номтой. Тэр үед малын болоод чонын арьс нөмрөх,
шувууны сарвуу хөлдөө хүлээд орж ирэх зэрэг оролдлого гарч л байсан. Манай музейд одоо ч
үзмэр болоод байж байгаа.
-Тэднийг ямар
байдлаар илрүүлж байсан бэ?
-Чонын арьс нөмрөөд ороод ирлээ гэхэд амьтан л юм хойно,
ийш тийш шиншилж өөрийн зөнгөөр явсан байх учиртай. Гэтэл шууд л өндөр уулыг
чиглэн явсан байх жишээтэй.
-Өндөр уулыг чиглэдэг нь яаж байгаа юм бол?
-Уулан дээр гарч баримжаа авах зорилготой л байхгүй юу.
-Шувууны сарвуу
угласныг нь?
-Ямар ч шувуу олон км-ээр явдаггүй. Хэсэгхэн байгаад л
нисчихдэг биз дээ. Олон км явсан болохоор хүн болох нь илэрч байгаа юм.
-Хилийн цэргийн
музейд хэзээнээс ажиллаж эхлэв?
-1996 оны аравдугаар сард НАХЯ-ны музейн захирлаар
томилогдсон. Хуучнаар Ялалт кино театрын урд байх хоёр давхар шар байшин шүү дээ.
Тэнд Улсын аюулаас хамгаалах байгууллага,
Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, Хилийн цэргийн музей
хамт байсан.
1997 онд дуудлага худалдаанд орж худалдагдчихсан. Энэ
ондоо ХХЕГ-ын байранд музейгээ нүүлгэн 1998 оны
аравдугаар сард Хилийн цэргийн музейгээ нээж байсан юм.
-Танай музейг
үзэж байхад П.Гэндэн гуайн Оросод авахуулсан бололтой овоолсон гавлын яснуудын
дунд зогссон зураг байсан. Энэ зургийн талаар хуучлаач?
-Ерөнхий сайд П.Гэндэн хоёр удаа ЗХУ-д очсон байдаг.
Эхний удаа Цэргийн яамны сайд Дэмид, Дотоодыг хамгаалах газрын дарга Н.Жамбаа
нартай хамт явсан байдаг. Хоёр дахь удаа явахдаа л энэ зургийг авахуулсан болов
уу гэсэн таамаг байдаг л даа. Учир нь тэд хамт явсан бол цуг л зурагаа
авахуулах байсан байх. Уг зураг дээр П. Гэндэн гуай хоёр Монгол хүний хамт
/одоогоор таньж чадахгүй байгаа/ арав гаран оросуудтай олон сумны
шархтай гавлын ясан толгойнуудын ард авахуулсан зураг
Оросоос ирсэн байдаг. П. Гэндэн гуай чинь бүдүүн баараг хүн шүү дээ. Архи жаахан хүртчихдэг
байсан юм шиг байгаа юм. 1932,1933оны орчим
П. Гэндэн гуай ЗХУ-д очоод Сталин, Молотов нартай зөрсөн, Сталиныг алгадсан гэх яриа байдаг. Гэвч
маргалдаж барьсан талаар нэг ч тэмдэглэл байдаггүй. 1936 онд албан тушаалаас нь
халаад Сочид эмчлүүлэх, амраах нэрийдлээр аваачсан байдаг. Тэгээд ирээгүй дээ.
Тэр зургийгхэрхэн, яах гэж, ямар зорилгоор авахуулсан юм. Одоогоор тодорхой
хэлж чадахгүй байна. Элдэв таамаг яриа л байдаг.
-Танай музейд тавигдсан үзмэр болгон л түүх өгүүлдэг
юм шиг байна?
-Тэгэлгүй явах вэ? Ардын уран зохиолч Сэнгэцохиогийн
эхнэр А. Цэрэнхүү гуайн урласан Цэдэнбал дарга, Сүхбаатарын жанжны хөрөг
байдаг. Ялангуяа Цэдэнбал даргын цэргийн хувцас, одон медаль, үснийг ширхэг
бүрийг өнгө бүрээр шаглаж оёсон маш ховор үзмэр. Мөн Чойбалсан гуай хамт
ажилладаг ойр дотны хүмүүстээ дандаа буу бэлэглэдэг хүн байсан гэдэг. Буун дээр
дурсгалыг бичиг үлдээдэг Дурсгаж байсан буунуудаас нь эхлээд олон түүх яригдах
үзмэр бий шүү. Энэ бүхнийг яривал хэдэн өдөр сараар л ярих байх.
Н.Алтанцэцэг