Байгаль нуураас том, бас гүнзгий
Улаан нүдэн гаригийн өмнөд хагаст орших Эллада хөндий (Hellas Planitia)-д маш том нуур байсан хэмээн АНУ-ын Сансрын уудмыг судлах агентлаг НАСА-гийн дэргэдэх Гариг судлалын институтын мэргэжилтнүүд үзэж байна.
Доктор Лесли мэргэжил нэгтнүүдтэйгээ хамт уг хөндийн гадаргын олон үет давхаргад дүн шинжилгээ хийсний эцэст ийм дүгнэлт хийжээ. Том нуур, тэнгисийг хүрээлэн тогтсон уул, хад чулуу аажим, аажмаар ус руу гулсан орж, яг л галт уулын хайлмаг мэт олон үет давхаргыг үүсгэдэг аж.
Үүнээс гадна тойрог замаас авсан зураг дээр гадаргын зарим нэг хэсэг нь лаг шавраар бүрхэгдсэн мэт харагддаг байна. Эллада хөндийг асар том солирын уналтаас үүссэн гэж үздэг. Магадгүй сүүлт од ч байж болох юм. Ямартай ч Нарны аймагтаа л хамгийн том тогоо гэгддэг аж. Түүний диаметр нь 2000 км, гүн нь найман км. Тэгэхээр дээрх эрдэмтдийн дэвшүүлсэн санаа үнэн бол энэ аварга том тогоонд нэлээд хэдэн сая шоо метр ус цэлэлзэж байсан бололтой.
Ангарагчуудад усанд сэлэх газар хангалттай байсан бололтой
Ангараг дээрээс шингэн төлөвтөө байгаа ус олохын тулд Нойгийн үе хэмээн нэрлэгддэг 3-4 тэрбум жилийн өмнө очих хэрэгтэй хэмээн судлаачид үздэг аж. Тэр үед Элладын хөндийд нуур мэлтэлзэж, магадгүй өөр хаа нэгтээ бүр далай тэнгис ч давлагаалан байсан гэнэ. Саяхан АНУ-ын Хьюстон хотноо болсон Сар болон бусад гаригуудын талаарх 39 дүгээр бага хурал дээр НАСА-гийн эрдэмтэд Ангараг гариг дээрх усны асар их нөөцийн тухай шуугиант мэдээллийг хийжээ.
"Mars Reconnaissance Orbiter" (МRО) сансрын аппаратад байрлуулсан “Sharad” радарын тусламжтайгаар авсан өгөгдөл улаан гариг дунд өргөргөөрөө хэдэн зуун метр зузаан мөсөөр хучигдсан болохыг нотолсон байна. Тэрхүү мөс нь мэдээж уснаас тогтсон. "Ямар ч эргэлзээ байхгүй. Радараас цацагдан эргэн ирсэн долгион үүнийг баталж байна. Шинжилгээнд хамрагдсан геологийн бүтцийн 50-иас илүү хувь нь ус" хэмээн "Sharad" төслийн гол мэргэжилтэн Жефф Плот ярьжээ. Аризонагийн их сургуулийн Жошуа Бандфилд түүнтэй санал нэг байна. Тэрбээр "Ангарагийн нийт гадаргын 1/3, магадгүй бүр талд нь элсээр хучигдсан усны мөс байх боломжтой. Хэдэн метрээс эхлээд хэдхэн см хүртэл янз бүрийн гүнд мөс байгаа" гэжээ.
Түүний ярьснаар гаригийн гадарга дээр дулааны цацраг хэрхэн ойж байгаагаас мөс хаана ойрхон, хаана гүнд байгааг мэдэж болох гэнэ. Ийнхүү америкчуудын нээлт европчуудын олж авсан мэдээллийг баталж өглөө. Тэд өмнө нь "Маrs-Express" сансрын автомат станцын радар Ангарагийн өмнөд туйлаас бараг дөрвөн метр зузаан мөс илрүүлсэн тухай мэдээлж байсан юм. Тэрхүү мөсний 90 хувь уснаас тогтсон болохыг ч тогтоожээ. Улаан гаригийн хойд туйл ч үүнээс дутахгүй их усны нөөцтэй гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. "Хэрвээ Ангарагийн бүх мөсийг хайлуулбал энэ гариг хэдэн арван метр гүн усанд автах болно" хэмээн Жефф Плот ярьжээ.
Тэнд далайн мөгөөрст амьтад амьдарч байсан уу
Хэзээ нэгэн цагт далай, тэнгис, улаан элсээр хучигдсан наран шарлагын газар бүхий Ангараг гариг хөлдчихсөн юм бол. Энэ асуултад одоохондоо хариулт байхгүй. Гэхдээ энэ гаригийн мөстлөгийн эрин үе хэзээ эхэлсэн байж болох талаар таамаглал байдаг аж. Зарим эрдэмтэд дулаан, чийглэг уур амьсгал бараг хоёр тэрбум жилийн өмнө хуурай, хүйтнээр солигдсон гэж үздэг. Тухайн үед дэлхий дээр анхны замаг, олон эст биет үүсч байсан.
Гэхдээ бас Ангарагийг нөмөрсөн гамшиг үүнээс хойно ч болсон байхыг үгүйсгэхгүй. Дээр өгүүлсэн МRО аппарат Холден тогооны районд хатсан нуурын зураг авчээ. Тэрхүү нууранд өмнө нь амьдрал байсан гэдэгт НАСА-гийн мэргэжилтнүүд итгэлтэй байна. Зураг дээр лаг шавар, усны амьтдын үлдээсэн байж болох ул мөр бүхий усан сангийн үлдэц маш тод харагддаг аж. Олон зуун сая жилийн өмнө энд мөгөөрст амьтад, замаг, усны ургамал байсан бололтой. Шинжээчдийн тооцоолсноор уг нуур ойролцоогоор 400 шоо.км ус агуулж байжээ. Үүнээс гадна Ангарагийн мөсөн дор хайлсан усаа хадгалдаг хангалттай хэмжээний том усан сан өнөөг хүртэл байж болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Одоогоор ил усан сан илрүүлээгүй байгаа. Зөвхөн ул мөр нь л байдаг.
Тэгээд ч улаан гаригийн өнөөгийн уур амьсгалд ус гадарга дээр шингэн төлөвт байх боломжгүй. Зарим үед агаарын хэм тэгээс дээш гардаг экватор дээр нь ч ийм боломж байхгүй. Агаарын даралт нь ч бага учир хайлсан ус дороо агаарт дэгдэн замхрах болно. Харин мөсөн дор бол хадгалагдан үлдэх боломжтой. Манай гаригийн Антарктидад яг ийм маягаар мөсөн дор ус хадгалагдаж байдаг аж. Германы сансар судлалын төвийн эрдэмтэн Дейдрих Мохльман Ангарагийн нууц усан сангууд ойролцоогоор 10 метрийн гүнтэй гэж үзэж байна. Хэрвээ энэ гаригаас амьдрал хайж байгаа бол ядаж бактер, эсвэл замаг тэндээс л олох боломжтой гэнэ.
Усны мөс байгаа нь батлагдсан
"Феникс" аппарат 2008 оны зургадугаар сарын 15-нд авсан хэд хэдэн зураг хамгийн засаршгүй үл итгэгчдийг ч алмайруулсан. Аппарат гаригийн хөрснөөс дээж авсны дараа ил гарсан мөс маш тод харагддаг. Бүр ууршиж байгаа нь хүртэл. Уг мөс усных болохыг шинжээчид баталсан. Дээж хөрсийг хэд хэдэн амжилтгүй оролдлогын эцэст зууханд хийж, халааж үзжээ. Тэгэхэд багажнууд уур гарахыг мэдэрсэн байна.
Эртний ангарагчуудын булш мөн үү
НАСА-гийн эрдэмтэд өөрийн сайтдаа байрлуулсан Ангарагийн зургуудаараа сансрын археологичдийг уйдаахгүй бололтой. Тэдгээр зурагнуудын нэгэн дээр ойролцоогоор гурван см-ийн диаметртэй зоостой адилхан дугуй биетийг олж харжээ. Мэдээж, зоосыг чухам хэн цутгасныг мэдэх боломжгүй. Гэхдээ зоосон дээрх дүрс маш тод харагдаж байна. Яг л хүний нүүрийг санагдуулна.
Дэлхийнхээр бол эмэгтэй хүний нүүр. Италийн Верон хотын Альберто Ремели анх энэ зоосыг олж харсан аж. Үүнээс өмнө түүнтэй адил интернэтийн эрэл хайгуулчид шинжилгээний "Spirit" роботын байрлаж буй орчны зургуудаас гавал, яс, янз бүрийн хэлбэртэй биетүүдийг илрүүлжээ. Тэд энэ газрыг эртний ангарагчуудын оршуулгын газар гэсэн таамаг дэвшүүлсэн байна.
Тоосго, эсвэл зүсмэл мод уу
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Spirit" робот дэлхий рүү бас нэгэн сонирхолтой зураг илгээжээ. Элсэнд гацсан роботын дугуй хөрсийг самардан ямар нэг тэгш өнцөгт биетийг ил гаргасан байна. Тэр нь тоосго, эсвэл чулуужсан зүсмэл модтой төстэй аж. Харин түүний цаахан талд шавар ваарны хэлтэрхийтэй тун ч адилхан зүйл элснээс цухуйсан харагдана.
Ангарагийнхан биднийг мэддэг байсан
Америкийн МRО аппарат ер нь бол улаан гаригийг тойрон нисч, түүний зургийг авч байх үүрэгтэй.
Гэтэл НАСА-гийн эрдэмтэд камерийг эргүүлэн дэлхийн зургийг авчээ. Зурагт мөн сар ч багтсан байна.
Хэрвээ Ангараг дээр техникийн өндөр хөгжилтэй, ядаж дэлхий шиг соёл иргэншил байсан бол хөрш гариг дээр нь амьдрал цэцэглэж байна гэдгийг хялбархан ойлгохоор байжээ. Цэнхэр далай, ногоон тив, цагаан үүл маш тод харагдаж байна. Өмнө нь манай гаригийг ийм маягаар харуулж байгаагүй хэмээн НАСА үзэж байгаа юм. Гэхдээ энэ нь мэдээж Ангарагийн тойрог замаас гэдэг утгаар шүү дээ.
Ямар ч байсан тэнд хэн нэгэн байна
Үл таних нисдэг биет судлаачид Ангараг дээр амьдрал огт байхгүй гэдэгт итгэдэггүй хүмүүс. Мэдээж гаригийн оршин суугчид өнөөг хүртэл байдаг гэдэгт хагас ухаантай хүн л итгэх байх. Гэхдээ тэнд харь гаригийнхан буудаллаж, манай дэлхийг судалдаг байж болно шүү дээ. Нухацтай шинжээчид үүнийг няцаах нь мэдээж. Тэд хөрш гариг дээр ажиглагддаг хачирхалтай үзэгдлүүдийг илүү ухаалгаар тайлбарлахыг оролддог. Гэсэн ч "Энэ юу байсан бэ" гэсэн асуултад тодорхой бус, тойруу хариулт өгнө. Зарим нь ч бүр ямар нэг хачирхалтай зүйл огт хараагүй мэт дуугүй байдаг.
Гэтэл "Spirit" роботын 2007 онд үүр цайхын өмнөхөн бүрэнхийд авсан зураг тэдний анхаарлыг өөрийн эрхгүй татжээ. Экспидецийн түүхэнд өмнө ийм зураг авч байгаагүй юм. Камерын дуранд тэнгэрт хөдөлж байгаа биет өртжээ. Тэгэхдээ бүр биет яалт ч үгүй "хүний" гараар бүтээсэн зүйл шиг аж. Солир гэхэд хэтэрхий удаан хөдөлж байжээ. Үүнээс гадна "Spirit"-ийн дуранд дэлхийгээс хөөргөсөн ямар нэг аппарат өртсөн байх боломжгүй. НАСА-гийн эрдэмтэд тойрог замд байгаа аппаратуудаас ганцхан "Викинг-2" л зурагт орох боломжтой боловч 300 км-ын өндөрт тойрч байдаг учир ийм тод харагдах боломжгүй гэж үзэж байна.
Тухайн үед "Spirit" роботыг удирддаг багийн ахлагч Марк Леммон "Энэ зүйл сүүлт од байсан уу, эсвэл харь гаригийн хөлөг байсан уу гэдгийг бид хэзээ ч мэдэж чадахгүй байж магадгүй. Гэхдээ бид оньсогыг тайлахын тулд ажиллах болно" хэмээн мэдэгдэж байв. Тэр үеэс хойш гурван жил өнгөрчээ. Гэвч оньсогын хариу байхгүй л байна. Магадгүй НАСА олчихоод нуугаад ч байгаа юм билүү. Эсвэл бүр эсрэгээр нь НАСА бидэнд харь гаригийнхан байдаг гэдэгт итгүүлэхийн тулд ийм зураг тавьсан уу.
С.Баяр http://www.niigmiintoli.mn/

Тэнд далайн мөгөөрст амьтад амьдарч байсан ууХэзээ нэгэн цагт далай, тэнгис, улаан элсээр хучигдсан наран шарлагын газар бүхий Ангараг гариг хөлдчихсөн юм бол. Энэ асуултад одоохондоо хариулт байхгүй. Гэхдээ энэ гаригийн мөстлөгийн эрин үе хэзээ эхэлсэн байж болох талаар таамаглал байдаг аж. Зарим эрдэмтэд дулаан, чийглэг уур амьсгал бараг хоёр тэрбум жилийн өмнө хуурай, хүйтнээр солигдсон гэж үздэг. Тухайн үед дэлхий дээр анхны замаг, олон эст биет үүсч байсан.

Усны мөс байгаа нь батлагдсан"Феникс" аппарат 2008 оны зургадугаар сарын 15-нд авсан хэд хэдэн зураг хамгийн засаршгүй үл итгэгчдийг ч алмайруулсан. Аппарат гаригийн хөрснөөс дээж авсны дараа ил гарсан мөс маш тод харагддаг. Бүр ууршиж байгаа нь хүртэл. Уг мөс усных болохыг шинжээчид баталсан. Дээж хөрсийг хэд хэдэн амжилтгүй оролдлогын эцэст зууханд хийж, халааж үзжээ. Тэгэхэд багажнууд уур гарахыг мэдэрсэн байна.

Тоосго, эсвэл зүсмэл мод ууӨнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Spirit" робот дэлхий рүү бас нэгэн сонирхолтой зураг илгээжээ. Элсэнд гацсан роботын дугуй хөрсийг самардан ямар нэг тэгш өнцөгт биетийг ил гаргасан байна. Тэр нь тоосго, эсвэл чулуужсан зүсмэл модтой төстэй аж. Харин түүний цаахан талд шавар ваарны хэлтэрхийтэй тун ч адилхан зүйл элснээс цухуйсан харагдана.