Энэ удаагийнхаа зочноор Төрийн ордны Хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэнг урьсан юм.
-Төрийн ордны хамгаалалтын албаныхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Монголчууд төрт ёсыг байгуулж, Орд өргөөгөө хамгаалж байсан олон зуун жилийн түүхтэй бөгөөд XX зуун гарсаар 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дүнд тусгаар тогтнолоо зарлаж, Богд хаанаа өргөмжлөн түүнийг болон ордноо хамгаалах торгон цэргийг бий болгосон гэдэг. 1921 оны Ардын хувьсгалын дараа түр Засгийн газрын байрыг Ардын журамт цэргээр хамгаалуулж байсан. Энэ байр одоогийн XIII хороололд Бөхийн өргөөний хажууд байдаг нэг давхар байшин юм. 1932 онд нам эвлэлийн төв хороо Засгийн газрыг цэргийн харуултай болгох тогтоолыг баталж байсан юм билээ.
1938 онд Намын төв хороо, Засгийн газрыг хамгаалах Комендатурыг Дотоод явдлын яамны бүрэлдэхүүнд бий болгосон түүхтэй. Засгийн газрын ордон одоогийн МУБИС-ийн байранд байрлаж байсан байна. Одоогийн Төрийн ордон анх 1951 онд ашиглалтад орж үүнээс хойш гурван удаа өргөтгөл засварын ажлууд хийгдэж байсан. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа ч энэ алба татан буугдалгүй албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж ирсэн. Тус албаны ажилтнууд өдөр, шөнийн 24 цагаар тасралтгүй албан үүргээ гүйцэтгэж байдаг. Түүхэн цаг үеэ дагаад ажиллах боловсон хүчин, хамгаалалтын техник хэрэгсэл шинэчлэгдэн сайжирсаар байдаг юм.
-Төрийн ордны хамгаалалтын албанд ороход тодорхой хэмжээний шалгуур тавьдаг байх. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тус албанд хуульд заасны дагуу 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, цэргийн алба хаасан, ял шийтгэлгүй Монгол Улсын иргэнийг ажиллуулдаг.
-Төрийн ордны хамгаалагч, бусад харуул хамгаалалтаас ёс зүй, дүрэм журам гэхчлэн ялгагдах онцлог олон байх. Тэгэхээр тэднийг сургаж, шалгаруулж байж энэхүү албанд томилдог уу?
-Шинээр ажилтан авахдаа хуулийн шаардлага хангасан залуучуудаас сонголт хийж ерөнхий мэдлэг, хууль эрхзүй, бие бялдрын шалгалт авч тэнцсэн хүмүүс дээр тодорхой хэмжээний судалгаа хийж ажилд томилдог. Жишээ нь: 1.8 метр буюу түүнээс дээш өндөртэй спортоор хичээллэж бие бялдрын бэлтгэлтэй болсон биедээ сорвигүй, шивээс хийлгээгүй, хүмүүжил ёс зүйн хувьд төлөвшсөн гэх мэт шаардлагууд нэн түрүүнд тавигдана.
-Саяхан Америкийн Элчин сайдын яамны хараагүй ажилтны хөтөч нохойг ордонд оруулаагүй. Уг нь дэлхийн жишигт хөтөч нохойг оруулах ёстой байдаг юм билээ. Гэтэл эмч нохой оруулахыг хориглосноос болж хамгаалалтын албаныхныг дүрэм, журам мэддэггүй гэх хардлага үүссэн. Иймэрхүү тохиолдол олон байдаг уу?
-Төрийн ордонд нохой, амьтан оруулах асуудал намайг ажиллах хугацаанд анх удаа тохиолдсон. Төрийн тусгай хамгаалалтын тухай болон Төрийн ордны тухай хуульд энэ асуудлыг зохицуулсан заалт тусгагдаагүй, тодорхой бус. Тэр үеэр Монгол Улсад халдварт тарваган тахал, малын шүлхий, боом, шувууны өвчин гараад байсан. Мөн төрийн ордон халдашгүй дархан байна гэсэн хуулийн заалтыг баримтлан ордны онцгой байдлын албаны ажилтан, эрүүл ахуйч эмч зэрэг мэргэжлийн хүмүүсийг байлцуулан шийдвэр гаргуулсан. Энэ онцгой үед дэлхийн жишиг, АНУ-ын хуулийг шууд хуулбарлан энд хэрэгжүүлэх асуудал байж болох уу гэдэгт болгоомжтой хандсанаас биш, хамгаалалтын ажилтан дүрэм журмаа мэдэхгүй байх асуудал гараагүй.
-Г.Лхагвасүрэн гэсэн хувь хүн рүү асуултаа чиглүүлье. Таны өрөөнд бөхчүүдийн зураг их байх юм. Үндэсний бөхөд нэлээд хорхойсдог юм болов уу даа?
-Үндэсний бөхөө дээдэлдэггүй Монгол хүн гэж байхгүй байх. Хүч, бяр, хөдөлмөр шингэсэн уран сайхан барилдаантай бөхчүүдийнхээ барилдааныг харах сайхан байдаг юм. Дан ганц хүч, бяраар биш шүү дээ. Ухаанаа уралдуулан байж, уран мэх хэрэглэдэг. Ийм л сайхан хийморьлог эрчүүдийг өрөөндөө залсан юм.
-Та фото зураг авах хоббитой гэлүү?
-Тиймээ. Нэгэн үе фото зураг авдаг байсан. Одоо ч цаг зав муутай болоод зураг авах нь багасч дээ.
-Бөхчүүдийн зургийг нэлээд дардаг бололтой юм аа?
-Ажлын шаардлагаас болоод Цагаан сар, Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх орж барилдаан үзэж чаддаггүй юм. Авах гэхээс илүү бөхчүүдийн зургийг бас цуглуулдаг. Дээр үеийн бөхчүүдийн зураг бараг байхгүй ээ. Харин сүүлийн үеийн бөхчүүдийн зураг бий шүү.
-Хүмүүс нутгийн бөх гэж дээлдэг. Таны хувьд хэн гэгч бөхийг хүндэлж явдаг вэ?
-Тэр энэ гэж ялгаад байдаггүй. Тэр өдөр хэн уран сайхан барилдаантай байж, үзэгч олныг баясгаж байна түүнийг л дэмждэг. Дархан аварга Б.Бат-Эрдэнийг хувь хүнийхээ үүднээс хүндэлж явдаг. Миний үед гарч ирсэн, улсад 10 гаруй жил түрүүлсэн гээд түүнд бусдын хүндэтгэл, хайрыг хүлээх олон шалтгаан бий. Б.Бат-Эрдэнэ аваргыг хүндэлдэггүй хүн гэж байдаггүй байх.
-Соёмбыг тойруулан хээ угалз шигтгэн урласан энэхүү бүтээл өөрийн эрхгүй сонирхол төрүүлээд байх юм?
-Монгол төрийн бэлэг-дэл соёмбыг дүрсэлсэн. Би төрийн албан хаагч гэдэг утгаараа энэхүү соёмбыг захиалгаар хийлгэсэн юм. Жижиг, томоороо л ялгаатай болохоос биш ийм хэв, загвартай соёмбыг гадуур худалдаалдаг юм билээ.
Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/