Ган үйлдвэрлэлээр тэргүүлж буй Хятадын хувьд уг металлын гол түүхий эд болох төмрийн хүдрийг их хэмжээгээр импортолдог билээ.
Ихэнх ашигт малтмалын хувьд зах зээлийн хуулиар, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ болон бусад олон хүчин зүйлээс хамаарч ханш нь хэлбэлздэг. Харин төмрийн хүдрийн хувьд бол арай өөр юм. Уг түүхий эдийн худалдагч, худалдан авагч талууд харилцан тохиролцож, гэрээ хэлэлцээр байгуулан үнэ ханшийг нь тогтоох тохиолдол элбэг байдаг.
Төмрийн хүдрийн зах зээлийн голлон тоглогчид нь ч цөөхөн. Товчхондоо дэлхийн уул уурхайн гигантууд болох Бразилийн "Вале", "Рио Тинто", "ВНР Billiton" нар болон Хятадын ган үйлдвэрлэгчид гэх хоёрхон хэсэгт хуваагддаг гэж хэлж болно. Ашигт малтмал олборлогч компаниудын хувьд Энэтхэг, Австрали, Бразиль зэрэг орноос түүхий эдээ татдаг.
Харин сүүлийн үед байгаль орчны бохирдолтой холбоотой асуудлаас болж, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байна. Хятадын бодлого боловсруулагчид эрчим хүчний хэрэглээгээ бууруулах замаар хүлэмжийн хийн хэмжээг багасгахыг зорих болсон. Үүнийгээ ч арваннэгдүгээр "Таван жилийн төлөвлөгөө"-ндөө тусгасан нь дамжиггүй юм. Тиймээс ялангуяа сүүлийн саруудад олон жил үйл ажиллагаагаа явуулсан гангийн үйлдвэрүүдийг хаах болсон билээ.
Хятадын Төмөр, гангийн нэгдэлээс өнгөрсөн сарын 3-нд гаргасан мэдэгдэлд энэ талаар онцолжээ. Одоогийн байдлаар Хятадын гангийн үйлдвэрүүдийн 40 хувь нь үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Үүнээс хамаараад төмрийн хүдрийн эрэлт буурчээ. Өнгөрсөн наймдугаар сард Хятадад төмрийн хүдрийн импорт 13 хувиар багассан дүн гарсан юм. Энэтхэг экспортоо бууруулсантай зэрэгцээд ийнхүү Хятадын импорт сүүлийн долоон сар дахь хамгийн бага хэмжээтэй гарсан байна.
Тус улсын албаны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр төмрийн хүдрийн импорт 44.6 сая тонн болж буурчээ. "Вloomberg"-ийн шинжээчдийн тооцоолсноор энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10 хувиар бага хэмжээ юм. Хятадын зах зээл дээр энэ оны хоёрдугаар улиралд гангийн ханш 17 хувиар буурсан мэдээ байгаа. Энэ нь зарим талаараа тус улсын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн худалдааг хязгаарлах бодлого явуулах болсноор бүтээн байгуулалтад хамгийн өргөн хэрэглэдэг гангийн эрэлт буурснаас болсон аж.
Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг "Рио Тинто" компани ийнхүү эрэлт буурч байгаагаас шалтгаалан ирэх сарын 1-нээс эхлэн түүхий эдийнхээ үнийг нь бууруулах шийдвэр гаргасан. Энэ оны эхний найман сарын байдлаар Хятадын дотоодын зах зээлд импортоор орж ирсэн төмрийн хүдрийн нийт хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.1 хувиар өсч, 405 сая тоннд хүрсэн аж. Гангийн экспортын хэмжээ нь бага зэргийн хэлбэлзэлтэй гарсан байна. Өнгөрсөн сарын байдлаар тус улс 2.8 сая тонн ган экспортолжээ.
Дэлхийн гангийн нэгдэл өнгөрсөн долоо хоногт тайлангаа танилцуулсан. Олон улсын хэмжээнд ган үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын байдлаар 931.98 сая тоннд хүрчээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ нь 21.9 хувиар өссөн дүн юм. Хятадын хувьд ган үйлдвэрлэл нь 15.3 хувиар нэмэгджээ. Энэ оны эхээр Бразилийн "Вале", "Рио Тинто", "ВНР Вilliton" нар хоорондоо төмрийн хүдрийн үнийн талаар тохиролцоо хийж байсан юм. Уул уурхайн гигантуудын хэлэлцээр нь Хятадын ган үйлдвэрлэгчдийг хүнд байдалд оруулж байсан.
Ханшийн тал дээр санал зөрөлдсөний улмаас талууд дахин тохиролцоход хүрч байсан нь бий. Шинжээчдийн урьдчилан тооцоолж буйгаар 2020 он гэхэд төмрийн хүдрийн худалдаа 200 тэрбум ам.доллараар үнэлэгдэх аж. Өөрөөр хэлбэл, одоогийнхоос 300 сая ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг юм. "Рио Тинто" компани үнээ бууруулах шийдвэр гаргасантай зэрэгцээд Бразилийн "Вале", "ВНР Billiton” компани болон Хятадын ган үйлдвэрлэгчид албан ёсоор гэрээ байгуулж, энэ оны гуравдугаар улирлаас эхлэн төмрийн хүдрийн ханшийг 10-13 хувиар буулгахаар болсон билээ.
Энэ нь ойрын хугацаанд эрэлт буурч байгааг харгалзан үзсэнтэй холбоотой аж. "Ваrclay" хөрөнгө оруулалтын газрын шинжээчдийн таамаглаж байгаагаар "Вале"-гийн хувьд нэлээд урт хугацаанд энэ ханшаараа худалдаа хийх юм. Түүнчлэн ган үйлдвэрлэл, төмрийн хүдрийн зах зээлд нөлөөлж буй өөр нэг "харилцагч" бол Энэтхэг. Тус улс ерөнхийдөө төмрийн хүдрийн экспортдоо хориг тавих болжээ.
Энэтхэгийн өмнөд хэсгийн Карнатака муж төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр улсдаа хоёрдугаарт ордог. Гэтэл тус муж өнгөрсөн долдугаар сарын 26-наас эхлэн төмрийн хүдрийн экспортдоо хориг тавьжээ. Иймэрхүү шалтгааны улмаас өнгөрсөн долдугаар сард Энэтхэгт экспортын хэмжээ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 27.6 хувиар буурч, 4.74 сая тоннд хүрсэн байна. Энэтхэгийн Засгийн газраас сүүлийн үед түүхий эдийн экспортод ногдуулах татварын хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа юм.
Үнийн хөөрөгдөл газар авах хандлагатай байгаа Энэтхэг, Хятад зэрэг хөгжиж буй орнууд эдийн засгаа хөргөх бодлого явуулах болсон. Уг нь эдгээр орон дэлхийн түүхий эдийн эрэлтийг дангаараа шахуу бүрдүүлж байгаа. Гэвч тэдний одоо хэрэгжүүлж байгаа бодлогын дүнд түүхий эдүүдийн ханш буурах магадлалтай юм. Үүний хамгийн эхний жишээ нь төмрийн хүдэр болж байна. Төмрийн хүдрийн зах зээлийн голлон тоглогчид нь цөөхөн учир ийн шууд нөлөөгөө үзүүлж, ханш нь нэлээд хувиар буурахаар болсон аж.
Т.Элиса