Хотоос очсон хархүү шилэрсэн атны эрэлд явж байхдаа хавтгай хөөгөөд говьд төөрөх шахдаг киноны хэсгийг хүн бүр үзсэн байх. Гэхдээ тэр хэсгийг үзэх бүртээ инээлдээд л өнгөрдгөөс хавтгай тэмээг хамгаалахгүй бол тоо толгой нь цөөрч буй ховор амьтны тоонд багтсан гэдгийг тэр бүр мэддэггүй.
Монголчууд зэрлэг тэмээг хавтгай хэмээн нэрлэдэг. Оросын нэрт аялагч Пержевальский 1873 онд Төв Азид аялж явахдаа анхлан зэрлэг тэмээтэй таарч, энэ амьтны тухай бичиж үлдээсэн бөгөөд "Бие даасан биологийн төрөл зүйл" хэмээн тодорхойлсон нь бий. Өдгөө хавтгай тэмээ Монгол Улсын Улаан номд багтсан бөгөөд тоо толгойг нь хамгаалах чиглэлээр бусад оронтой хамтран ажиллаж байгаа юм. Ер нь анх 1940 оноос хавтгай тэмээг хамгаалалтад авсан бөгөөд 1976 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулахаар шийдвэрлэжээ. Үүний зорилго нь цөлийн экосистем, ховордсон өвөрмөц амьтан, ургамлыг хамгаалахад чиглэж байв. Говийн их дархан цаазат газар нь 44.190 км.кв талбайтай агаад хуулийн дагуу тэндхийн цөм хэсэгт судалгааны бусад бүх үйл ажиллагааг хориглодог. Уг газрыг 1991 онд ЮНЕСКО-гийн Биосферийн нөөц газарт хамруулжээ.
Нөгөөтэйгүүр Ховордсон зэрлэг ургамал, амьтны худалдааны тухай олон улсын конвенцийг 1973 онд батлахад манай улс оролцож, хавсралтад нь өөрийн орны ховор ургамал, амьтныг оруулсны дотор хавтгай тэмээ багтжээ. Харамсалтай нь 1996 он хүртэл уг конвенцид гишүүнээр элсээгүй, хавтгай тэмээний тоо толгой, тархацын талаар мэдээлэл өгөөгүйгээс 1980-аад оны дундуур жагсаалтаас хавтгайг хассан байна. Харин 2001 онд Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах конвенцийн хавсралтад хавтгай тэмээг оруулжээ.
Гэрийн тэмээнээс ялгарах онцлог хавтгайнд олон. Тухайлбал, биеийн бүтэц нарийн, урагш гарсан хумс бүхий тавхайтай, бөх нь зөв хэлбэртэй, жижиг, нэг өнгийн бөгөөд шаргал эсвэл бараан шаргал үстэй, өдөр нарны гэрэлд цайвар харагддаг байна. Мєн авхаалжтай, гайхалтай хөгжсөн гадаад мэдрэмжээр гэрийн тэмээнээс ялгаатай аж. Хавтгайн хараа хурц, сонсгол нарийн, үнэрлэх чадвар төгс гэнэ. Хүний анирыг хэдэн км-ийн алсаас сонсож, үнэрийг мэдрэх ба гэтэж яваа анчинг холоос хардаг. Тиймээс ч аюулыг мэдэрсэн зэрлэг тэмээ тэр дороо хэнд ч гүйцэгдэхгүйгээр хурдан зугтаж, заримдаа 100 гаруй км газрыг зогсолгүй туулдаг байна. Тэр ч атугай хавчиг хавцал, эгц энгэр зэрэг газраар хавтгай тэмээ үзэгддэг аж.
Хавтгай тэмээ цөлөрхөг газарт сүрэглэн амьдардаг. Гэхдээ сүрэглэх зохион байгуулалт нь янз бүр. Тодруулбал, наймдугаар сард 7.3 бодгалиас арван хоёрдугаар сард 12.8 бодгалийн хооронд хэлбэлздэг. Нэг үгээр цөөхүүлээ сүрэг үүсгэдэг бөгөөд нүүдэллэх, баянбүрдэд усанд орохдоо хааяа олуулаа сүрэглэн явдаг гэнэ. Үүний нотолгоо нь Богц цагаан дэрсний булгийн ойролцоо 1977 оны аравдугаар сард 100 гаруйгаар тоологдох хавтгай тэмээний сүрэг илрүүлсэн бөгөөд дунд нь 15 ботго байжээ.
Хавтгай тэмээний тоо толгой эрчимтэй буурахад нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь агнуур. Хүмүүс хавтгайг олон тоогоор нь агнасаар ирж. Басхүү говийн баянбүрдүүдэд элбэг байх чоно хавтгайн дайсан. Үүний зэрэгцээ хүмүүс баянбүрдийг эзэмшиж, малаа бэлчээрлүүлэх болсон нь сөргөөр нөлөөлжээ. Ингэснээр Алтайн өвөр говьд хавтгай тэмээний тоо толгой эрс багассан байна. Зэрлэг тэмээний тархан нутагладаг газар нь Эдрэнгийн нуруу, Суман Хайрхан уулын тойрог аж. Энд цөлийн чулуурхаг газрын ургамал болох шар мод, баглуур, бүйлс, зээргэнэ түгээмэл. Хармаг, заг ч элбэг тааралдана.
Өнгөрсөн хугацаанд хавтгайн тооллогыг явуулж байж. Тухайлбал, 1980-1982 онд Алтайн цаад говьд онгоц, автомашин ашиглан тооллого хийжээ. Мөн 1987-1991 онд cap хүрээгүй 22 ботгыг барьж Баянтоорой тосгоноос 50 км-т тээвэрлэн аваачиж, 13 ботгыг гэрийн тэмээтэй хамт үржүүлсэн байна. Хожим 2003 оноос Английн хавтгай тэмээ хамгаалах сангийн дэмжлэгээр үржүүлэх хөтөлбөр дахин сэргэж Баянтооройгоос Баянхонгор аймгийн Эхийн голд гаршуулж байсан 11 хавтгай тэмээг нутагт нь буцаажээ. Нэг үгээр хавтгай тэмээнүүд Баянтооройдоо эргэн иржээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл хавтгай тэмээг тоолох, сүргийн бүтцийг гаргах, төлийн сүрэгт эзлэх хувийг тогтоох зэрэг ажил хэдхэн тооны судалгаагаар хязгаарлагдаж иржээ. Басхүү хавтгай хамгаалах ажил хэдэн төслийн хүрээнд явж ирсэн байна. Харин саяхан "Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги" олон улсын хурал болсон билээ. Хуралд Монгол, Австрали, Англи, Хятад зэрэг орны судлаачид оролцож, хавтгайг хамгаалахад тулгарч буй асуудлын талаар зөвлөлдөж. Энэ үеэр яригдсан зарим тоо баримтаас дурдахад, өдгөө хавтгай Алтайн өвөр говьд 450 орчим л үзэгдэх болжээ. Хүн, малгүй зэлүүд газарт 50-80 км тойрогт цөөн тоогоор нутаглаж буй гэдгийг ч нутгийн иргэд хэлсэн. Нөгөөтэйгүүр тэндхийн байгаль хамгаалагчид 600-800 га талбайг хариуцаж ажилладаг тул ачаалал их, хулгайн анчидтай тэмцэх хүч хомс аж. Энэ бүхнийг хурлаас гарах баримт бичигт тусгахыг тэд хүсч байлаа. Юутай ч энэ хурлын ач холбогдол нь хавтгай тэмээг хамгаалах үндэсний стратеги боловсруулах ажлын эхлэл болсон.
Үндэсний стратеги буюу бодлогын баримт бичгийг эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлсний дараа батлах юм билээ. Тэгэхээр устаж мөхөхөд ойрхон байгаа "говийн хаан" хавтгайг хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд үндэсний стратеги чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Гагцхүү асуудлыг баримт бичигтээ сайн тусгаж, өнгөрсөн хугацаанд төсөл, хөтөлбөрийн хүрээнд судалгаагаар хязгаарлагдаж байсан ажлыг эрчимжүүлэх шаардлага зайлшгүй.
Эцэст нь нэг баримтыг дахин сануулахад, хавтгай тэмээнд тулгараад буй аюулын тухай Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Эволюцийн хувьд тусгаар, генетикийн хувьд устах аюулд орсон зүйл хэмээх хөтөлбөрт тусгажээ. Дэлхийн өнцөг булан бүрт мөхлийн ирмэгт тулсан зүйлүүдийг энэ хөтөлбөрт багтаасан бөгөөд хавтгай тэмээ наймдугаарт бүртгэгдсэн байна.
А.Элбэрэлт