-Асашёорюү Д.Дагвадорж мөнгөөр зодож авсан улсын ганц циркийн хувь заяагаар тоглохоор шийджээ-
"Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг" гэдэг мэргэн үг байдаг даа. Үндэсний цирк яг тийм болоод байна. Хоёр жил шахуу дорвитой тоглолт хийгээгүй байж гэнэт л Орос, Японоос амьтад, алиалагч авчраад л. Гэтэл 1940 онд байгуулагдаж байсан энэ байгууллага ирэх онд 70 жилийнхээ ойг тэмдэглээд л ор сураггүй болох нь бололтой.
Яагаад гэвэл 70 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа Монголын цирк сүүлчийн хав нохойгоо 50 мянган төгрөгөөр зарсан, жүжигчдийнх нь ихэнх нь ажлаасаа гарсан тухай яриа гараад эхэлсэн. Өнгөрсөн хавар циркийн газрыг нь Солонгос нөхдүүдэд зарсан. Тэд юу хийх нь эрхийн асуудал. Циркийг нураах байлгүй гээд л байсан.
Мөн орон сууцны хороолол барих зураг төсөл нь гарсан гээд байгаа. Эмгэнэлтэй байгаа биз дээ. Цирк гэдэг тухайн улсын урлаг соёлын төвшинг дэлхий дахинд тодорхойлох нүүр царай байдаг. Нэг үе Монголын цирк мандан бадарч, өдөр бүр тоглолт зохион байгуулдаг байсан. Хүмүүсийн ганц үзвэр үздэг газар нь байсан гэхэд болно.
Нэртэй алиалагчид, жүжигчид, сургуультай амьтдаар дүүрэн байлаа. Дэлхийн өөр хаана ч байхгүй сургуультай тэмээг үзэх гэж гадаадынхан ирдэг байсан цаг ч бий. Гэтэл одоо гадаадаас хэдэн амьтан авчирч нүүрээ тахалдаг болжээ. Төр 2008 онд үндэсний циркээ авч явж чадахгүй нь гээд сүмогийн дэвжээнд ид хаваа гайхуулж явсан Их аварга Асашёорюү Д.Дагвадоржид хувьчлалаар өрсөн. Тэрбээр гадны улсаас дутахааргүй хүчирхэг цирк байгуулна гээд барилгыг нь жүжигчдийнх нь хамтаар аваад бүр "АСА" нэртэй болгож байлаа.
Гэхдээ хувьчлалын гол зорилго нь Цирк нэртэй дугуй цэнхэр байшинг хэн нэгэнд эзэмшүүлэх төдий бус, их урлагийг сэвтээлгүй авч явах, хөгжүүлэх, оновчтой арга зам эрэлхийлэх чадвартай хүнд шилжүүлэх явдал байсан нь мэдээж. Мөн урлагийн голомт болсон энэ газрын зориулалт, үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр ажиллуулах, ажилчид, жүжигчдийг нь халахгүй, цаашид сургаж хөгжүүлэх хувьд очсоны дараа уран бүтээлчид, ажилчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх шаардлага ч тавьсан.
Харин энэ шаардлагад нийцэж ажиллах чадвартай хүмүүс нь "АСА" групп гэж хувьчилж байгаа нөхдүүд үзсэн нь мэдээж. Гэтэл одоо газрыг нь зарах, циркээ нураах дээрээ тулаад сууж байгаа. Их аварга Асашёорюү өөрөө циркийн ойр орчмын бүх газрыг худалдан авсан гэнэ билээ. Хаваржин шуугисан Солонгосчуудын ард мань хүн өөрөө байсан ч гэх яриа байгаа. Одоо удахгүй циркийн барилгыг нурааж оронд нь орон сууцны хороолол барих юм байх аа. Бодвол тэрийгээ "АСА" хороолол гэж нэрлэх биз.
Энэ мэт хов жив зуусан “бор шувуу” ойрноос хаа сайгүй л нисээд байгаа. Нэг хэсэг циркт үүсч байгаа асуудлын талаар жүжигчид нь ярьдаг байлаа. Бүр таван сарын цалингаа өгөөгүй гээд л бөөн юм болоогүй юу. Гэтэл одоо дуугүй л байна. Циркийн уран сайхны удирдаач байсан Д.Зоригт ч нэлээд тэмцсэн. Харин одоо дуугарахаа больж. Ярьж ярьж залхаа байлгүй дээ. Энэ бүх асуудлын учрыг бага ч гэсэн олох, циркийнхнээс 70 жилээ хэрхэн тэмдэглэх гэж байгаа талаар тодруулга авахаар сүүлийн гурван өдөр очсон боловч ажлаа хийж байгаа дарга алга.
Өнгөрсөн мягмар гарагт циркийн удирдлагууд цөөхөн хэдэн жүжигчдээ аваад амралтад явсан гэсэн.
Ганц жижүүр нь л циркээ манаад үлдсэн гэж байлаа. Д.Сэржбүдээ начинтай уулзах гэсэн боловч, түүнийг мэдэх хүн олдсонгүй. Дотогшоо нэвтрүүлэхээ ч бүр больсон байна. Маргааш нь буюу лхагва гарагт дахиад л циркийг зорив. Ахиад л жижүүрээс өөр хүн байхгүй. Уг нь Орос, Японоос амьтад, жүжигчин ирээд хамтарсан тоглолт хийж байгаа байлтай. Тийм байж бүх жүжигчид нь амралтад явдаг нь хачирхалтай.
Эсвэл циркийн удирдлагуудад "АСА" группээс, Д.Сэржбүдээ захирлаас хэвлэлийнхэнтэй жүжигчдээ уулзуулж болохгүй гэдэг лүндэн буулгасан ч байж болох юм. Д.Сэржбүдээ дарга дахиад л байгаа байхгүй нь мэдэгдсэнгүй. Жижүүр нь ажлаа сайн хийж, дотогшоо оруулах юм биш. Төрийн ордноос дутахааргүй л болж. Гомддын мөрөө барагдуулахаар өчигдөр дахиад “дугуй цэнхэр”-ийг зорилоо. Ашгүй дарга нар нь амарч дууссан бололтой ирсэн сураг гарав.
Гэвч ажил дээрээ байгаа хүн алга. О.Булган дарга хаашаа ч юм явсан байлаа. Байгаагаас хэдэн ажилчин, нэг менежер. Д.Сэржбүдээ дарга хуралтай гээд бас л эзгүй байв. Бодвол циркийн оронд барих барилгынхаа талаар хэн нэгэнтэй ярилцаж байгаа биз. Уулзаж болох эсэхийг борлуулалтын менежерээр нь дамжуулж асуулгасан боловч эргээд утасдахаар болов. Ийнхүү утасдахыг нь хүлээх зуур зарим нэг хүнтэй уулзсан юм. Хувьчлалын зорилгод тусгагдсан одоо байгаа ажилчдыг халахгүй гэдэг ч бүр үлгэр болжээ. Хуучин ажилчдаас одоо жижүүр, харуул нийлсэн зургаан хүн л
байгаа аж.
Тэднийг он гаргаад цомхтгох гэж байгаа сураг ч гарсан. Жүжигчдээс бол нэг ч хүн үлдээгүй гэнэ. Сургуультай амьтад бол аль хэдийн үгүй болсон гэсэн. Одоо бол Д.Долгорсүрэн зааны хавийн хүмүүс л янз бүрийн ажлыг нь хийдэг юм байх. Циркийн барилгыг нураах тухай асуудал яриа төдий зүйл биш гэдгийг хэлж байна. Гэхдээ бөмбөгөр циркээ арай ч нураахгүй байх. Тэрнээс бусад байшинг нь нурааж, оронд нь шилэн байшин барих гэж байгаа байх гэж хэлэх ч хүн байна. Энэ зуур Д.Сэржбүдээ дарга энэ сардаа л ямар ч хэвлэлийнхэнтэй уулзах бодол гүй байгаагаа дамжуулсан юм. Ирэх сар гэхэд ямар байшин барьж, циркээ яах эсэх нь бүрэн шийдэгдэх юм байлгүй гэж бодсоор буцлаа.
Ямартай ч циркийн барилга нурах юм уу, шинэчлэгдэх нь тодорхой болж. Харин Монгол Улс циркгүй болох уу гэсэн асуулт гарч ирж байна. Өнгөрсөн жил Их аварга Асашёорюү "Тэрэлжид" хангалттай том газар байгаа. Тэнд амьтны хүрээлэнтэй цирк байгуулна гэж ярьсан ч удаа бий. Тэгдэг юм аа гэхэд хотоос гараад цирк үзэх хүн байх уу. Тэгсэн дор бол огт байхгүй байсан нь дээр биз. Их аварга Д.Дагвадорж, "АСА" групп ч байна уу тэр орон сууцны хорооллоо барьж болно. Хувь хүн юугаа хийнэ үү, хэнд хамаатай юм. Гэхдээ үндэсний ганц циркээ устгана гэдэг л байж болохгүй асуудал. Асашёорюү арай тэгэхгүй байлгүй гэж л найдаж суухаас. Өөр яалтай ч билээ дээ.
Н.Болд