gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний хувь заяа

Дэлхийд
2010-09-14
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-09-14
Хүний хувь заяа
-Хүн төрөлхтөн дэлхийн бусад амьтны ертөнцийн дийлэнх төлөөлөл шиг хувьслын дүнд үгүй болох уу. Бид нэгэн зүйл амьтныхаа төрлийг хэрхэн хадгалсаар ирсэн, хадгалан үлдэх вэ?-

Хомо сапиенсийн ирээдүйн талаар Москвагийн их сургуулийн профессор, Оросын шинжлэх ухааны академийн Бүх Оросын шинжлэх ухаан техникийн мэдээллийн хүрээлэнгийн газар зүй, геофизикийн салбарын эрхлэгч Ким Лосев ийн ярьжээ.

Гаригтай дайтаж байна
Хүн төрөлхтөн бүхий л гаригийн амьдралтай дайтаж байгаа ч энэ тулаанд ялагч болж чадахгүй. ердөө л хувьслын модон дээрх хугарсан мөчрүүдийн нэгл болон хоцорно хэмээн профессор Лосев яриагаа эхэлсэн байна.

-Ким Семенович, хүн төрөлхтөн байгалийн титэм хэмээн тооцогдсоор ирсэн. Дэлхийн амьдралын хувьсал дөрвөн тэрбум жилийн өмнөөс хүнийг бүтээхийн төлөө л явагдсан мэт ойлгогддог. Энэ тухайд таны бодол?
-Хүн байгалийн хаан гэдэг нь ердөө л хүний бодол. Хүнд л тэгж санагдаж байгаа юм. Үнэндээ домог мэт эл ойлголтын дор шинжлэх ухааны ямар ч ойлголт, баталгаа байхгүй. Хүн өөрийнхөө тухай хэт дээгүүр бодож буй нь л энэ. Өнөө үед дэлхий дээр 10 саяас багагүй бие махбодийн төрөл зүйл оршиж байгаагийн хоёр сая гаруйг хүн төрөлхтөн илрүүлж, тэмдэглэсэн. Амьдрал бий болсноос хойшх дөрвөн тэрбум жилийн хугацаанд үй олон зүйлийн махбодь оршин тогтнож байсныхаа ул мөрийг үлдээн үгүй болсон.

Төрөл зүйлийн үүсэл, мөхөл нь амьдралын хувьслын мод гэгчийг зураглах боломж олгож байгаа юм. Энэ модны олон төрлийн мөчрөөс зарим нь аль эрт алга болон мөхсөн ч шинэ зүйлс тэр зайг нөхөн бий болсоор байна. Гайхалтай нь эдгээр мөчир давтагдашгүй бөгөөд нэг удаа үгүй болсон мөчир дахин бий болдоггүйгээрээ онцлог. Энэ бол нэгэн зүйл бие дахин төрдөггүй тухай биологийн түгээмэл хууль юм. Уг хууль ёсоор орчин үеийн сармагчингуудын аль ч төрлөөс хүн үүсч чадахгүй, үүссэн байж таарахгүй гэсэн ойлголт гарч байгаа юм.

-Тэгвэл дэлхий дээрх амьдрал хувьсаар л байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ, гэхдээ эл үйл явцад бас л хомо сапиенс саад болж байна. Зүй бус үйл ажиллагаа, үйлдлээрээ хэдийн био мандалд халдсан. Түүгээр ч зогсохгүй хомо сапиенс өөрийгөө байгалийг удирддаг гэж үздэг. Үнэн хэрэгтээ тэр дэлхий болон дэлхийн бусад амьд биестэй дайтаж байна. Үүний зэрэгцээ тэд өөрсдийг нь бичил биес удирддаг гэдгийг мартдаг.

Үл үзэгдэгч гар
Профессор Лосевийн ярьснаар, хүн нян, вирусээс гадна 600 хүртэлх зүйлийн бичил биеттэй зэрэгцэн амьдарч байдаг байна. Хэрвээ тэдгээрийг бүгдийг нь устган үгүй хийвэл хүн амьдарч чадахгүй болох гэнэ. Яагаад гэвэл тэд хүний амьдрал, оршин тогтнолд чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

-Биологичид хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил хүртэл дэлхий дээр оршин байсан бүхий л махбодийн тоог үнэлэн дүгнэдэг. Тэгэхэд олон эст бүхий л бие махбодь өнөөдрийг хүртэл өчүүхэн хэмжээний хувийг бүрдүүлсээр байна. Энэ байдал нь био мандалд зөвхөн бичил биетүүд оршдгийг тод илэрхийлж байгаа юм. Тиймдээ л бичил биет нь хувьслын титэм, амьдралын үндэс болж байгаа юм. Харин олон эст махбодиуд бичил биетүүдийн ертөнц дээрх бяцхан байгууламж юм.

Тэгэхээр хүн төрөлхтөн эл бяцхан байгууламж дээрх асар олон тооны бичил биетүүдийн л нэг. Тиймээс нийт хүн амын тоо дэлхий дээрх бусад бүхий л бие махбодьтой харьцуулахад өчүүхэн бага. Хомо сапиенс гэгдсэн нэгэн зүйл болсон хүн төрөлхтөн бидний хувьд томоохон амьтад дотор өрсөлдөгч байхгүй ч онцгой чадвар, шинж чанартай нян, мөөгөнцөр зэрэг үй олон бичил биетийн өмнө яах аргагүй хүчин мөхөс юм. Чухамдаа тэд л бидний ертөнцийг удирддаг үл үзэгдэгч гар болоод байгаа юм.

Киборгууд байхгүй

-Хүн төрөлхтөн нэгэн зүйлийнхээ хувьд мөнх үү?

-Бидний тодруулснаар үгүй. Миний мэргэжил нэгт нөхөр, физик-математикийн ухааны профессор Олег Сорохтин саяхан "Дэлхий дээрх амьдралын үүсэл, оршин тогтнол ба мөхлийн цаг уурын нөхцөл байдал" хэмээх өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Тэрбээр, "Хэрвээ цаг хугацаа алдагдчихгүй л бол хүн төрөлхтний оршин тогтнох хугацаа бусад төрлөөс арай бага буюу онолын хувьд 600 орчим сая жил байна. Бодитоор бол харьцангуй бага ч яг хэд гэдэг нь тодорхойгүй" хэмээн бичсэн байсан. Миний бодлоор энэ нь нэлээд ихдүүлсэн тоо. Өөдрөг өнцгөөс харсан үзэл ч гэж болно.

Бидний оршин тогтнох хугацааг бодитоор дүгнэж болно. Үүний тулд хүн судлаачид орчин үеийн хүн бий болох хүртэл оршин тогтнож байсан бидний өвөг дээдэс гоминидуудын тухай судалгааг харах хэрэгтэй. Гоминидуудын амьдралын модноос энэ зүйлийн оршин тогтнолын хугацаа ердөө 1-2 сая жилийн хооронд үргэлжилсэн нь харагдана. Ер нь бол энэ хугацааг хагас сая жилийн өмнө бий болсон хомо сапиенсийн оршин тогтнох хугацаа ч гэж болно. Тэгэхээр хүн төрөлхтөн дэлхий дээрх зурагдсан. замынхаа тодорхой хэсгийг хэдийн туулсан гэж болно..

-Орчин үеийн технологийн тусламжаар өөрсдийнхөө түр зуурын оршин тогтнолын хугацааг сунгаж болох болов уу?
-Эргэлзэж л байна. Хун төрөлхтний бүтээн ашиглаж буй технологиуд био мандлын зүй тогтлыг бусниулаад зогсохгүй оршин тогтнолын ахуйг шууд сүйтгэж байна. Хүний амьдралын хэв маяг төрөл бүрийн өвчин үүсгэх шинж чанарыг агуулж  байгаагаас гадна хүний генийн өөрчлөлт, уналтыг дагуулж байна. Тиймээс ирээдүйг зөгнөгч эрдэмтэд шинэ төрлийн хомо ирээдүй гэх хүний үүслийн тухайд урьдчилсан мэдээ гаргаж байгаа юм. Ирээдүйн эзэн шинэ төрлийн хүн нь киборгтой төстэй байх бөгөөд жинхэнэ мөнх зүйл болох гэнэ.

Бидэнд заналхийлж буй аюулууд
Профессорын тодорхойлж буйгаар өнөөдөр хүн төрөлхтнийг хамгийн ихээр түгшээж буй зүйл цөмийн зэвсэг гэнэ. Учир нь түүнийг бүтээснээс хойшх таван жил тутамд өмнөх нөөцийг хуримтлуулсан шинэ төр байгуулагдсаар байгаа аж. Тиймээс томоохон хүчирхэг орнуудаас нэг нь дэлхийг захирах гэсэн амиа хичээсэн үзлээс болж мөргөлдөөний дайн өдөөхгүй гэсэн баталгаа байхгүй гэж тэрбээр үздэг гэнэ. Аюулын хоёрдугаарт генийн инженерүүд бичил биет мангасуудыг бүтээх магадлалыг дурдсан байна.

Тэдгээр нь жишээлбэл, зөвхөн хүнд төдийгүй үр тарианы үндсэнд аюул дагуулах өвчин түгээгч болж болох юм. Энэ нь дэлхий нийтийг өлсгөлөнд нэрвэгдүүлнэ. Тэр ч атугай ямар нэг нууц лабораторид генийн зэвсэг бэлтгэх боломжийг эрдэмтэд хайж буйг үгүйсгэх аргагүй хэмээн зарим мэргэжилтэн харддаг аж. Энэ салбарыг хянан мөрдөх хэцүү тул хамгийн аюултай заналхийллүүдийн нэгд багтжээ. Түүнээс гадна хөгжлийн өндөр төвшинд бэлтгэн ашиглаж буй технологиуд сүйрлийн үйл явдал дагуулах аюултай юм гэж Лосев онцолжээ.

-Хүн төрөлхтнийг зөвхөн цэрэг дайны технологи сүйрүүлж чадах юм биш л дээ. Тухайлбал, сүүлийн хагас зуунд авто тээврийн ослоор дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тооноос их хүн нас барсан статистик баримт байна. Хүний дундаж наслалт уртассан тухай анагаахын тоон үзүүлэлт байгаа ч дэлхийн хүн амын эрүүл мэндийн байдал хэврэгжсэн, элдэв эм, бэлдмэлийг их хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хүмүүсийн тоо олширсон, хүүхэдгүй хосын тоо ихэссэн, хамгаалах арга хэрэгслийг өнөө хүртэл тогтоож чадаагүй шинэ өвчнүүд нэмэгдсээр байгаа, төгс эмчилж чадахгүй өвчин гарсан зэрэг сөрөг баримтууд ч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосноор сүүлийн 30 жилд 30 гаруй төрлийн шинэ өвчин гарсан гэсэн баримтыг санах нь зүйтэй болов уу. Тиймээс хүн төрөлхтөн дэлхийн дулаарал, 2012 онд дэлхийн төгсгөл ирнэ гэсэн майячуудын хуанли зэргээс айж түгших бус өөрсдөөсөө л болгоомжилсон нь дээр.

Ц.Мөнхжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан