-Амлалт нэхэх ард түмний холбооныхон нинжа нарыг турхираад байгаа юм биш биз-
Өнгөрөгч жилээс эхлэн Говь-Алтай аймгийн Бигэр суманд алтны маш их нөөцтэй газар илэрч, орон нутагт гараар алт олборлогчдын тоог Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хувиараа алт олборлохоор очигсод нэмэгдүүлж өдгөө 50 мянган нинжа газар ухаж амь амьжиргаагаа залгуулж буй.
Гэтэл саяхнаас Бигэр, Есөнбулаг сумын нутгаар дамжин үргэлжлэх Алтан уулнаас маш их алтны нөөц илэрч, алтны ордыг ашиглах 15337Х дугаарын тусгай зөвшөөрлийг "Макс" Ганбаатар гартаа оруулсан сураг дуулдав. Хууль дүрмийн дагуу зөвшөөрлийг авсан нь эргэлзээтэй хэмээн нутгийн нинжа нар ярьж байна. Тиймээс ч өөрсдийг нь Алтан уул руу ойртуулалгүй хөөж тууж байгааг эсэргүүцэж хэзээ мөдгүй жагсаал, суулт хийхээр зэхэж байгаа талаар нэгэн сайтад мэдээлжээ.
Алтан уулын алтны ордыг эзэмшихээр зөвшөөрөл авсан гэх "Марко Поло" компани нь "Макс" группийн охин компани ажээ. Тус компанийнхан аль хэзээний хашаа хатгаж, тусгай харуул хамгаалалтынхныг хөлсөлж, иргэдийг хашаа руу ойртуулахгүй болгосон гэнэ. Алтны ордыг "Марко Поло"-гийнхонд эзэмшүүлэхээр дур мэдэн лиценз олгосон хүн нь Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажав гэх. Бид өчигдөр Г.Бямбажав даргатай утсаар ярьж энэ талаар лавлахад "Надад тийм лиценз өгөх эрх байдаггүй.
"Өдрийн сонин" гэдэг сонин дээр иймэрхүү юм гарсан байна. Би энэ сониныг шүүхэд өгөхөөр материалаа бүрдүүлж байна. Лицензийн зөвшөөрлийг аймгийн Засаг дарга өгдөг субъект биш харин Ашигт малтмалын газраас өгдөг гэдгийг мэддэггүй юм болов уу. "Марко Поло" компанийн хувьд "Макс" группийнх гэдэг нь үнэн. Энэ компани өмнө нь ч үйл ажиллагаа явуулж байсан" гэлээ. Харин Бигэр сумын Засаг дарга Нарангэрэлтэй утсаар холбогдож орон нутагт ямар асуудал үүсээд байгаа талаар тодрууллаа. Тэрбээр "Яг одоогоор нинжа нар гээд байх хүн энд байхгүй ээ.
Нинжа нар, "Марко Поло" компанийн хооронд гарсан ямар ч асуудал байхгүй. Эл хуль байна. Лицензийн хувьд өнгөрөгч оны 12 дугаар сарын 4-нд олгогдсон юм билээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас лицензээ авсан юм билээ. Амлалт нэхэх ард түмний холбооны гэж хүмүүс ирээд явсан сураг байсан. Би амарч байсан болохоор мэдэх юм алга. Манай суманд энэ холбооны салбар зөвлөл энэ тэр гэсэн юм одоогоор байхгүй. Албан ёсоор бүртгүүлсэн юм ч байхгүй" гэсэн юм. Аймгийн болон сумын Засаг дарга нар ийм хариулт өгч байна. Нэг нь Ашигт малтмалын газар зөвшөөрөл өгдөг, харин нөгөөх нь ЭБЭХЯ-наас зөвшөөрөл авсан юм байна лээ гэж тайлбарлав.
Монгол орон газар доорх баялгаа зөв ашиглаж чадвал иргэд нь баян чинээлэг амьдрах бүрэн боломжтой, харин үүнийг хууль эрхзүйн маш зөв зохицуулалтаар хуваарилах хэрэгтэй. Тэгэхгүй бол цөөн хэдхэн эрх мэдэлтнүүд л завших болно гэдгийг уул уурхайн урдаа барьдаг мэргэжилтнүүд маань хэлдэг. Ашиглалтын лиценз олголтыг бүрмөсөн зогсоосон хэмээн ЭБЭХЯ болон Ашигт малтмалын газраас өнгөрөгч оноос эхлэн мэдэгдсэн. Гэвч мөнгөтэй хүнд бол лиценз гэх эрээн цаасыг олж авах тийм ч хэцүү ажил биш бололтой.
Юутай ч Бигэр суманд алтны нөөц илэрлээ хэмээн хувиараа алт олборлогчид "шуурч" эхлэнгүүт тэр ашигтай газрыг өнгөрөгч оны сүүлчээр буюу он солигдохын өмнөхөн "Макс"-ын Ганбаатар гартаа оруулсан нь үнэн ажээ. Харин Амлалт нэхэх ард түмний холбооныхон сүр дуулиан болгож тэмцэнэ, жагсана, сууна хэмээн ард түмнийг турхирч байгаа юм биш биз.
У.Төмөр