Их Монгол Улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний баяр наадмын нээлтийг үзэхээр олон иргэд Төв цэнгэлдэхэд хурсан байв.
Энэ жилийн наадмын нээлт өмнөх жилийг бодвол эх түүх, үндэсний урлагаараа бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж чадахаар байсан юм.
Морио унасан Монгол дэлхийн талыг эзэлж байсанчлан энэ жилийн наадамд Монгол баатруудын морийг уран чадварлагаар хэрхэн унах, Монгол хүн, морь хоёр салшгүй холбоотойг харуулж чадлаа.
Мөн ардын урлагийн үзүүлбэрүүд болох бүжиг, хөгжим, дуу зэргийн гайхамшгийг наадамчин олонд үзүүлсэн юм.
Энэ үеэр Монгол хүн бүрийн нандигнан санадаг Таван сумны домгийн үзүүлбэр боллоо. Алангуа эх тэнгэрээс бууж ирж таван хөвүүндээ нэжгээд сум тараан өгөөд эцэст нь эв нэгдэлтэй байж Таван сумаа багцлан нэгтгэж чадвал үлэмж хүчтэй болох тухай сургадаг билээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 803 жилийн ойгоор мөн 2008 оны Бээжингийн олимпийн аваргууд, Монгол түмний бахарал болсон хүчит бөхчүүд, тамирчид наадмын зүлэг ногоон дэвжээг тойрон мэндчилсэн юм.
Мөн үндэсний хувцасны үзүүлбэр гээд соёл урлагийн олон гайхам үзүүлбэрийг Үндэсний баяр наадмын нээлтэд үзүүллээ.
Энэ тухай Та манай холбоотой видео болон фото мэдээнээс үзнэ үү.
Ч.Болор